| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 102/2023/05146/И |
| Дугаар | 101/ШШ2024/03278 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2024/03278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүргийн ******* дугаар хороо, Х******* ******* гудамж, ******* тоотод оршин суух, Ж******* овогт Б******* А*******/регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У******* хот, Б дүүргийн дугаар хороо, Х хотхон 10 байр, тоот хаягт оршин суух, Б овогт А А/регистрийн дугаар: /-д холбогдох,
,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн үндэслэл: А.А нь надаас мөнгө зээлүүлэхийг хүссэний дагуу 20******* оны 0 сарын 2-ны өдөр 04 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 /тавин сая/ төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 20******* оны 0 сарын 2-ны өдрөөс 20******* оны 12 сарын 2-ны өдрийг хүртэл 1 сарын 10 хувийн хүүтэй, заасан хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож мөнгө зээлдүүлсэн. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, А.А нь улсын бүртгэлийн Ү-*******0300*******50 дугаартай, Ц.Б өмчлөлийн С дүүргийн -р хороо, -р хороолол, байр, тоот ******* м2 талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан.
Миний бие гэрээ байгуулсан өдрөө буюу 20******* оны 0 сарын 2-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. А.А нь өөрийн дансаар 20,000,000 төгрөгийг, хамт ирсэн хамран ажилладаг найз гэх Ө.М дансанд 30,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан болно.
А.А нь гэрээ байгуулсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлүүлж дахин Хаан банкны барьцаанд тавьж их хэмжээний зээл авч миний мөнгийг төлнө гэж намайг хуурч мэхлэн 2023 оны 01 сарын -ний өдөр Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ гэж байгуулж 20******* оны 0 сарын 2-ны өдрийн Барьцааны гэрээг дуусгавар болгон 0,000,000 төгрөг зээлсэн мэтээр дахин шинээр зээлийн гэрээ байгуулж, барьцааны эд хөрөнгөө чөлөөлүүлсэн. Миний бие түүнд итгээд барьцааны гэрээг дуусгавар болгож, эд хөрөнгийг чөлөөлж өгсөн боловч одоог болтол надад нэг ч төгрөг төлөөгүй хохироосоор байна.
Миний бие 20******* оны 0 сарын 2-ны өдрийн 04 дугаартай Зээлийн гэрээний дагуу А.Аас зээлийн үндсэн төлбөр 50,000,000 /тавин сая/ төгрөг, хүү *******,000,000 /арван таван сая/ төгрөг, алданги 32,500,000 /гучин хоёр сая таван зуун мянга/ төгрөг нийт ,500,000 /ерэн долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20******* оны сарын 2-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: А.А миний бие Б.А*******ээс мөнгө зээлүүлэхийг хүссэн зүйл огт байхгүй. Б.А******* нь өөрийн танил Ө.Мтай харилцан тохиролцож 50,000,000 /тавин сая/ төгрөгийг зээлүүлсэн юм. Харин Ө.М нь хариуцагч А.А найз бөгөөд Б.А*******ээс мөнгө зээлэх үед Ө.М нь өөрийн найз А.Аас тусламж хүссэний дагуу А.А би найздаа тусалж байна гэж ойлгон 20******* оны 0 сарын 2-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн юм.
Ө.М нь тус 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээлийн гэрээний талаар А.Ад хэлэхдээ би Б.А*******ээс 50,000,000 /тавин сая/ төгрөг зээлж байгаа юм удахгүй төлчихнө гэж хэлэн А.Алтанбаганыг гарын үсэг зуруулсан байдаг. Зээлийн гэрээ байгуулах үед А.А нь тус зээлийн гэрээний тухай ойлголт байхгүй буюу Ө.М нь Б.А*******ээс 50,000,000 төгрөгийг зээлж байна л гэж ойлгож гарын үсэг зурж байсан.
Улсын бүртгэлийн Ү-*******0300*******50 дугаартай, Ц.Б өмчлөлийн С дүүргийн -р хороо, -р хороолол, байр тоот ******* м2 талбайтай 2 өрөө орон сууц нь А.А гэр бүлийн гишүүний орон сууц бөгөөд А.А нь өөрийн найз Ө.М хүсэлтээр барьцаалуулж байсан. Ингэхдээ Ө.М нь 50,000,000 төгрөгийн зээл авч байгаа удахгүй төлчихнө надад тус болооч гэж гуйсны дагуу А.А нь найз Ө.Мд итгэж барьцаатуулж байсан.
А.А миний дансанд Ө.М нь 20,000,000 төгрөгийг нь шилжүүлэн авчихъя гэж хэлэн 20,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлэн авсан байдаг. Тус 20,000,000 төгрөгийг миний бие Ө.М данс руу шилжүүлэн өгсөн байдаг/Дансны хуулга хавсаргав/.
Ө.М нь Б.А*******ээс зээлсэн мөнгөө төлж чадахааргүй болсон учир Б.А*******тэй тохиролцож эдгээр гэрээнүүдийг хийж байсан. Ө.М нь А.А надад хэлэхдээ Б.А*******т мөнгө өгч чадахааргүй болчихлоо Б.А*******тэй тохиролцсон байгаа чиний барьцаанд гавьсан байгаа байрыг чөлөөлүүлж аваад банканд тавиад мөнгийг нь гаргаад өгчихье надад удахгүй мөнгө ороод ирнэ тэгээд би байрыг чинь аваад өгчихье гэж хэлэн ахин гэрээнүүд дээр гарын үсэг зуруулж байсан.
Мөн манай гэр бүлийн байрыг банканд барьцаанд тавьчхаад Ө.М нь надтай холбогдохгүй алга болсон байгаа.
Миний бие А.А нь Б.А*******ээс мөнгө зээлсэн зүйл ерөөсөө байхгүй бөгөөд Б.А******* нь өөрийн танил Ө.М 50,000,000 төгрөгийг зээлүүлсэн юм. Анхнаасаа тус зээлийн гэрээний тухай миний би ямар ч ойлголт байхгүйгээр найздаа тус болж гарын үсэг зурж өгч байсан.
Нэхэмжлэгч Б.А******* ч энэ талаар өөрөө мэдэж байгаа гэтэл надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Миний бие зээлийн гэрээ байгуулж Б.А*******ээс мөнгө зээлэх ямар ч хүсэл байгаагүй бөгөөд өөрийн найз Ө.Мд тус болж өгсөн л байдаг.
Харин Ө.М нь манай гэр бүлийн орон сууцыг банканд барьцаанд тавьж алга болж намайг маш ихээр хохироож байна. Гэтэл нэхэмжлэгч Б.А******* нь анхнаасаа Ө.Мтай бүх зүйлсийг тохиролцож мөнгө зээлүүлсэн байж надаас мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болж буй 20******* оны 0 сарын 2-ны өдөр 04 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, гэж хуульд заасныг зөрчиж хийсэн хэлцэл байх тул анхаарч үзнэ үү.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад хэлсэнчлэн 20******* оны дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан нь А.А юм. Яагаад энэ гэрээнд гарын үсэг зурсан бэ гэвэл А.Алтанбаганы найз н.М гэдэг хүн нь бизнес эрхэлдэг. Бизнес эрхлэхэд шаардлагатай 50,000,000 төгрөгийг зээлэх Б.А*******ээс зээлэх шаардлагатай байгаа боловч барьцааны гэрээ болон зээлийн гэрээ байгуулахдаа А.Алтанбаганыг гарын үсэг зураад өгөөч гэсэн буюу н.М болон Б.А******* гэдэг хоёр хүний хооронд 50,000,000 төгрөгийг өгч, авах тохиролцоо байсан. Гэрээнд гарын үсэг зурахдаа А.А нь өөрөө н.М найз нь хэлсэн учраас найздаа туслаж байна гэж бодоод гарын үсгээ зурж өгсөн байдаг. Тэгээд үргэлжлүүлээд н.М нь өөрөө 50,000,000 төгрөгийн төлөлтийг хийнэ, Б.А*******ээс зээлж байгаа гэдгээ н.М илэрхийлсэн. Үүнээс хойш удалгүй зээлийн гэрээний дагуу төлөлтөө төлж чадахгүй байгаа учраас барьцааны хөрөнгийг чинь банканд барьцаанд тавьж зээлээ төлөөд үүргийн гүйцэтгэлийн гэрээг дуусгавар болгосон талаараа талууд хүсэлтэдээ хэлсэн байгаа. Тэгээд 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээ барьцааны гэрээтэй хамт гэрээний зүйлийг солих нөхцөлтэйгөөр үүргийн гүйцэтгэлийн гэрээ байгуулсан буюу 50,000,000 төгрөгөө 0,000,000 төгрөг болгосон нөхцөл байдал байгаа. Энэ нь А.А төлбөр төлөх санаа зорилготойгоор биш н.М өөрөө төлбөрөө төлөх боломжгүй байгаа учраас барьцаанд байгаа А.А гэр бүлийн гишүүний орон сууцыг Хаан банканд барьцаанд тавиад зээлийг нь өөрөө төлье гэсэн нөхцөлтэйгөөр А.Аар гарын үсэг зуруулсан юм. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн А.А данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн гэж хэлээд байна. Уг гүйлгээний хуулгыг харвал н.М болон А.А дансанд хувааж хийсэн зүйл байгаа. Энэ хувааж шилжүүлсэн мөнгөө А.А дансанд орсон 20,000,000 төгрөгөө эргүүлээд н.М данс руу шилжүүлсэн буюу А.А нь өөрөө 50,000,000 төгрөгийн зээлээс мөнгө авсан зүйл байхгүй. Энэ 50,000,000 төгрөгийн гэрээний гол зүйл нь н.М эзэмшилд шилжсэн. Тэгэхээр н.М гэдэг хүн А.А гэр бүлийн гишүүний эзэмшиж байгаа орон сууцыг банкны барьцаанд тавиад өөрөө алга болсон гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А.Атай 20******* оны 0 сарын 2-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай 50 сая төгрөг шилжүүлсэн, 1 сарын 10 хувийн хүүтэй, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд алданги хуульд заасан хэмжээгээр тохирсон бөгөөд шүүхэд .5 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.А*******тэй зээлийн гэрээ байгуулах санаа зорилго байгаагүй, зээлсэн гэх 50 сая төгрөгийн 30 сая төгрөгийг Ө.Мд шилжүүлж, үлдэгдэл 20 сая төгрөгийг А.Ад шилжүүлсэн боловч тус 20 сая төгрөгийн 1,00,000 төгрөгийг Ө.Мд шилжүүлсэн гэжээ.
Хэрэгт цугларсан баримтаар 20******* оны 0 сарын 2-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан бөгөөд тус зээлийн гэрээний 3.4-т ... бэлэн бусаар Голомт банк-ны *******0512503 тоот дансанд 20*******-0-2-ны өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ ... гэж заасан.
Гэвч Ариг банк-ны М1М002Ю002ЮЮ113 дансны эзэмшигч А******* Б******* 20*******-0-26-ны өдрөөс 20*******-0-30-ны өдрийн хоорондын дансны хуулгаар нэхэмжлэгч Б.А******* нь Ө.М дансанд 3 удаагийн үйлдлээр 10 сая төгрөгийг, нийт 30 сая төгрөг шилжүүлсэн тогтоогдож байна.
Харин 20*******-0-2-ны өдрийн ******* цаг 12 минут 02 секунд-д А.А-ы дансанд 20 сая төгрөг шилжүүлсэн боловч А.Алтанбаган нь өөрийн Голомт банк-ны *******0512503 тоот данснаас Ө.М Хаан банкны 5420 Ө М гэх дансанд 4,000,000 төгрөг, 4,00,000 төгрөгийг тус бүр 20*******-0-2-ны өдөр, М Ө гэх 10510261 тоот дансанд 10,000,000 төгрөг нийт 1,00,000 төгрөгийг Ө.Мд шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл А.Алтанабаганаар дамжиж болон шууд байдлаар Б.А*******ээс нийт 4,00,000 төгрөг Ө.Мд шилжигдсэн нь тогтоогдож байна.
1. Зээлийн гэрээний тухай ойлголт ба ерөнхий анги
Энэ хэсэгт Б.А*******, А.А нарын зээлийн гэрээний харилцааг иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалттай харьцуулан дүн шинжилгээ хийн. Мөн хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалттай нийцсэн эсэх талаар дүн шинжилгээ хийнэ. Дүн шинжилгээний эцэст нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зорилго бүхий хариуцагчийн хариу тайлбарын хууль зүйн үндэслэлийг тодруулна.
1.1. Зээлийн гэрээ
Ердийн зээлийн гэрээний харилцааг Монгол улсын иргэний хуулийн 21.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээнйй эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.
Монгол улсын иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ. Иргэний хуулийн 22.4-т зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг нэмж шаардаж байна. Ингэснээр зээлдүүлэгч нь зээлээ бодитоор олгоогүй байхдаа зээл, эсхүл хүүг төлөхийг шаардахаас сэргийлж байна.
Зээлийн гэрээний дагуу шилжүүлж буй мөнгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд шилжүүлдэг бөгөөд зорилго нь нөгөө тал буюу зээлдэгчид захиран зарцуулах боломж олгох юм. Гэрээний зүйл, талуудын хүлээх үүргийн талаар зөвшилцсөн хэлцэл хийгдэх боловч уг зүйлийг нөгөө талд бодитой шилжүүлсэн үеэс үүрэг үүсэх тул бодит гэрээ гэж үздэг.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн ******* дүгээр бүлэгт хамаардаг бөгөөд *******-р бүлэг нь Иргэний хуулийн хэсэг буюу Гэрээний эрх зүй, 1 дэд хэсэг буюу Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг-т хамаарч байна. Энэ ч утгаараа гэрээний зүйл нь зээлдэгчийн өмчлөлд шилжих буюу нэхэмжлэгч Б.А*******ийн 50 сая төгрөг А.Ад шилжсэн байхыг шаардаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т ... Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцно ... гэж, Иргэний хуулийн 16.1.1 - т ... эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр ... гэж тус тус зааснаар гэрээ байгуулсанд тооцох боломжгүй гэдгийг хууль зүйн хувьд илэрхийлж байна.
1.2. Үүрэг гүйцэтгэх тухай Иргэний хуулийн ерөнхий анги
Б.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... 20******* оны 0 сарын 2-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. А.А нь өөрийн дансаар 20,000,000
хорин сая/ төгрөгийг, хамт ирсэн хамтран ажилладаг найз гэх Ө.М дансанд 30,000,000 /гучин сая/ төгрөгийг тус тус шилжүүлэн авсан ... гэсэн байна.
Монгол улсын иргэний хуулийн 206.1-т ... Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар^гүйцэтгэнэ ... гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан 20******* оны 0 сарын 2-ны өдрийн 04 бүхий зээлийн гэрээний 3.4-т ... Бэлэн бусаар голомт банкны 20512503 тоот данс шилжүүлнэ ... гэж заасанчлан Б.А******* нь 50 сая төгрөгийг А.А-д шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.
Мөн иргэний хуулийн 211,2-т ... Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно ... гэж заасан.
Иймд хэрэгт авагдсан баримтаар А.А нь 50 сая төгрөгийн шилжүүлгийг Ө.М дансанд шилжүүлэх тухай Б.А*******т урьдчилсан мэдэгдсэн, үүрэг хүлээлгэсэн зүйл тогтоогдохгүй байна.
2. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байж болзошгүй нөхцөл
Иргэний хуулийн дүгээр зүйлийн .1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө гал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд Б.А*******ийн 50 сая төгрөгийн зээлдүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг А.А мэдээгүй, хүлээж аваагүй нь талуудын хооронд хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл байхгүйг илтгэнэ.
Мөн хуулийн 3.1-т ... Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ ... гэж заасан.
Хэлцэл гэх ойлголтод байх зүй ёсны шалгуурыг хуулийн дээрх заалтаас үзвэл а/эрх, үүрэг үүсгэх, б/хүсэл зоригоо илэрхийлсэн, в/бодит үйлдэл, эс үйлдэхүй байх гурван шаардлага багтаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар Ад шилжүүлсэн 20 сая төгрөгөөс 1,00,000 төгрөг нь шилжүүлсэн өдөртөө Ө.М дансанд шилжин орсон нь А.А- ы хүсэл зориг тус мөнгийг өөрийн өмчлөлд авах биш харуулж байна. Өөрөөр хэлбэл А.А 50 сая төгрөг хүлээж аваагүй байгаа нь хүсэл зоригийг илэрхийлэлгүй байгааг харуулж байна. Хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг нь эрх зүйн үр дагавар гаргахад чиглэсэн хүсэл зоригоо хувь хүн чөлөөтэй илэрхийлэхийг ойлгоно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд Хүчин төгөлдөр бус хэлцэл-ийн талаар зохицуулсан бөгөөд тус хэлцэл нь байгуулагдсан цагаас эхлэн хүчин төгөлдөр бус байх бөгөөд талуудад эрх, үүрэг үүсгэхгүй. Мөн түүнчлэн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байдгаараа онцлогтой.
Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тус тус зохицуулсан.
Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг. Талууд хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй.
Энэ үйлдлээр гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог. Ийм төрлийн хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна.
56.1.3-т заасан хэлцэл нь хийгдсэн байгаа хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг. Хэлцэл хийгч тал халхавч хэлцлийн ямарваа үр дагаврыг бий болгохыг зорихгүй. Үүгээр дүр үзүүлсэн хэлцлийн нэгэн адил гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг эрмэлздэг. Халхавч хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Харин халхавчлагдсан хэлцлийн тухайд талуудын уг хэлцлээр эрх, үүрэг хүлээж, хэрэгжүүлэх хүсэл зориг бодитой байж болно.
Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын *******-ны өдрийн 1 дугаар тогтоолын 5.2-т ... "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Тухайлбал, шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадл иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх г.м... гэж заасан.
Мөн тус тогтоолын 5.3-т ... Мөн зүйлийн 5.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино ... гэж заасан.
3. Гэрээний үүрэг дуусгавар болгосон тухай,
Хавтаст хэрэгт 2023.01.-ны өдрийн "Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр 20*******.0.2-ны өдрийн 04 дугаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ дуусгавар болгох тухай талууд харилцан тохиролцсон байна.
Монгол улсын иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гэж заасан байна. Б.А*******, А.А нар нь тус хууль зүйн үндэслэлийг удиртгал болгон гэрээний үүргийг дуусгавар болгосон байна.
2023.01,-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ-ий 3.1-т ... Талуудын хооронд байгуулсан гэрээний талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тул үүргийг дуусгавар болгов. Энэхүү гэрээ байгуулагдсанаар үүрэг гүйцэтгэгчийн шаардах эрх мөн адил дуусгавар болно ... гэжээ.
Шаардах эрхийг дуусгавар болгож буй гэрээний хүчин төгөлдөр байдлыг Б.А*******, түүний төлөөлөгч Э, өмгөөлөгч нарын зүгээс няцаах бүхий нэхэмжлэл өдийг хүртэл гаргаагүй бөгөөд Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ-ний нөхцөл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсаар байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.А*******ээс С.Эд олгосон 2023.10.06№04 итгэмжлэл, өмгөөлөгч Ц.О болон Б.А******* нарын байгуулсан 2023.10.06 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зээлдүүлэгч Б.А*******, зээлдэгч А.А нарын хооронд байгуулагдаж, нийслэлийн тойргийн нотариатч М.Х /36/ гэрчилсэн 20*******.0.2-ны өдрийн 04 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, үүрэг гүйцэтгүүлэгч Б.А*******, үүрэг гүйцэтгэгч А.А нарын хооронд байгуулагдаж, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Э /0/-ийн гэрчилсэн 2023.01.-ний өдрийн 012 дугаартай Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ зээлдүүлэгч Б.А*******, зээлдэгч А.А нарын хооронд байгуулагдаж Нийслэлийн тойргийн нотариатч Б.Э /0/-ийн гэрчилсэн 2023.01.-ний өдрийн 012 дугаартай Зээлийн гэрээ, А.А, Б.А******* нарын хооронд 2023.01.-ний өдөр байгуулагдаж Нийслэлийн тойргийн нотариатч Б.Э /0/-ийн 2023.01.-ний өдөр гэрчилсэн Иргэд хоорондын хэлцэл, Б.А*******ийн эзэмшдэг Ариг банк дахь *******1000032 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансны хуулга 20*******.0.26-20*******.0.30,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: А.Аас Б.Мөнгөншагайд олгосон 2023.11.10№0256 итгэмжлэл, А.Аас О.Мд олгосон 2023.11.2№102 итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, А.Аас Ө.Мд 20*******.0.2-нд 4,000,000 төгөг, 4,00,000 төгрөг, 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай Голомт банкны мемориалын баримт, А.А эзэмшдэг Голомт банк дахь 20512503 тоот дансны 20*******.0.2-ны өдрийн хуулга, Б дүүргийн дугаар хорооны Засаг даргын 20*******.01.1№46 дугаартай А.А оршин суух хаягийн тодорохойлолт, А.А тус хороонд оршин суудаггүй тухай Баянгол дүүргийн 1 дугаар хорооны Засаг даргын 20*******.01.16-ны өдрийн тодорхойлолт,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: 142 дугаараас 02143 дугаарт илгээсэн зурваст үзлэг хийсэн 20*******.06.04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч А.Ад холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, хүү *******,000,000 төгрөг, алданги 32,500,000 төгрөг, нийт ,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.
4. Талууд 20******* оны дүгээр сарын 2-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Б.А******* нь зээлдэгч А.Ад 50,000,000 төгрөгийг 20******* оны дүгээр сарын 2-ны өдрөөс 20******* оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй, зээлийг бэлэн бусаар Голомт банкны 20512503 тоот дансанд 20******* оны дүгээр сарын 2-ны өдөр шилжүүлэх, зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдөр, үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.
5. Талуудын хооронд 20******* оны дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдаж, нийслэлийн тойргийн нотариатч М.Х /№36/ гэрчилсэн 04 дугаартай дээрх Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
6. Хэргийн 14 дүгээр талд авагдсан, Б.А*******ийн эзэмшдэг Ариг банк дахь *******1000032 дугаартай хугацаа хадгаламжийн дансны 20******* оны дүгээр сарын 26-ны өдрөөс 20******* оны дүгээр сарын 30-ны өдрийн хуулгаас үзэхэд, 20******* оны дүгээр сарын 2-ны өдрийн ******* цаг 13 минутад 20,000,000 төгрөгийг 04 дугаартай Зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу Голомт банкны 20512503 тоот дансанд Зээл 04 утгаар, 20******* оны дүгээр сарын 2-ны өдрийн ******* цаг 1 минутад 10,000,000 төгрөгийг 5420 дансанд Зээл 04 (Хаан банк М) утгаар, 20******* оны дүгээр сарын 2-ны өдрийн ******* цаг ******* минутад 10,000,000 төгрөгийг 10510261 дансанд Зээл 04 (Голомт төв банк М) утгаар, 20******* оны дүгээр сарын 2-ны өдрийн ******* цаг 5 минутад 10,000,000 төгрөгийг 5420 дансанд Зээл(Хаан банк Mendsaikhan) утгаар тус тус шилжүүлсэн байна.
6.1. Зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу Голомт банкны 20512503 тоот дансанд, нийт зээл 50,000,000 төгрөг бус 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч үлдэх 30,000,000 төгрөгийг тус тус 10,000,000 төгрөгөөр шилжүүлсэн нь 04 дугаартай зээлийн гэрээнй дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайлбалбал, 20,000,000 төгрөгийг 04 дугаартай Зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу Голомт банкны 20512503 тоот дансанд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч А.А, гэрч Д.Б болон Ө.М нар хамтарч үйл ажиллагаа явуулахаар хэлэлцэж байсан, улмаар хариуцагч А.А эцгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах замаар мөнгө бий болгохоор хэлэлцэж, зээлийн гэрээнд А.А гарын үсэг зурсан, Ө.М гэгч нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон гэх тайлбарыг хариуцагч тал болон гэрч Д.Б шүүхэд мэдүүлсэн.
. Мөн түүнчлэн, үүрэг гүйцэтгүүлэгч Б.А*******, үүрэг гүйцэтгэгч А.А нарын хооронд байгуулагдаж, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Э /0/-ийн гэрчилсэн 2023 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 012 дугаартай Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ-г байгуулах замаар 20******* оны дүгээр сарын 2-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгосон мэтээр дүр үзүүлсэн нөхцөл байдлыг бий болгож, хариуцагч А.Алтанбаганы эцгийн үл хөдлөх эд хөрөнгийг 04 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанаас чөлөөлсөн үйл баримт зохигч тайлбарласан.
.1. Улмаар, 20******* оны дүгээр сарын 2-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү *******,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 0,000,000 төгрөгийг зээлдэгч А.А төлөхөөр Б.А*******тэй харилцан тохиролцож, 20******* оны дүгээр сарын 2-ны өдрийн 04 дугаартай Барьцааны гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгийг Хаан банкнаас авах бизнесийн зээлд барьцаа болгохоор Б.А*******тэй итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулахаар тохиролцсон болох нь зээлдүүлэгч Б.А*******, зээлдэгч А.А нарын хооронд байгуулагдаж Нийслэлийн тойргийн нотариатч Б.Э /0/-ийн гэрчилсэн 2023.01.-ний өдрийн 012 дугаартай Зээлийн гэрээ, А.А, Б.А******* нарын хооронд 2023.01.-ний өдөр байгуулагдаж Нийслэлийн тойргийн нотариатч Б.Э /0/-ийн 2023.01.-ний өдөр гэрчилсэн Иргэд хоорондын хэлцэл зэргээр тогтоогдлоо.
. Иймээс 20******* оны дүгээр сарын 2-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээ бодьтой бөгөөд зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн авах, барьцаа хөрөнгө барьцаалуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр А.А хэлцэл хийж байсан үйл баримт нь зээлийн гэрээнд Ө.М өмнөөс үүрэг хүлээсэн, мөнгийг өөртөө авах сэдэл, хэрэгцээ санаа зорилго анхнаасаа байгаагүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй буюу зээлийн гэрээний дагуу 50 сая төгрөгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
10. Дээр дурдсан үндэслэлүүдээр, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, хүү *******,000,000 төгрөг, алданги 32,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасантай нийцсэн байх тул нийт ,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1 дэх хэсэг, 116, 11 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч А.Аас ,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Аас улсын тэмдэгтийн хураамж 645,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 11.4, 11.-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА