Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04303

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04303

Улаанбаатар хот

 

                     

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

 

 

Баянгол д¿¿ðãèéí Иргэний хэргийн àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Ç.Äîðæíàìæèí äàðãàëæ, шүүгч Б.Аз,,,,,,,,,р, А.С,,,,, нарын бүрэлдэхүүнтэй,  ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

Íýõýìæëýã÷:Сонгинохайрхан дүүргийн ,, дугаар хороо, Б,,, н,,, ,, дүгээр гудамжны ,,,тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ,,,,,,,,,,,, М,,, овогт Д,,,,,,,,,,,, Т,,,,,,,, нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ,,, дүгээр хороо, ,,,,,,,,,,,, ,,,,,,  тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ,,,,,,,,,,,,,, О,,,,,тайж овогт  Д,,,,,,,,,  Г,,,,,,,,,холбогдох

 

Хохиролд 6 874 212  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй ирãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,, шүүх хуралдааны нарийн áè÷ãèéí äàðãà Э.О,,,,,,,,,,, íàð îðîлöîâ.

                                          ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч Д.Т,,,,,,,, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автын осолд орсон бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ,, тоот шийтгэх тогтоолоор Д.Г,,,,,,,, гэм буруутайд тооцсон.Осол болохын өмнө би Нийтийн зорчигч тээврийн ,,,, ХХКомпанид засварын механикаар, сарын 550 000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан бөгөөд ослын улмаас ажил эрхэлж чадахгүй өвчтэй байгаа.Мөн 00-00 ,,, улсын дугаартай хюндай верна машиныг ашиглах боломжгүй болгосон бөгөөд уг машиныг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр И.Э,,,,,,,,, ярилцан түүний Хас банкин дахь зээлийг төлж машиныг авсан.Би И.Э,,,,, зээлийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 6 удаа 742 212 төгрөг төлсөн.Иймд Хас банкинд төлсөн 742 212 төгрөг болон ажилгүй байсан 3 сарын цалин 1 650 000 төгрөгийг нэхэмжилж байна.Мөн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож группт орж 126 500 төгрөг авахаар болсон тул үүний зөрүү 4 482 000 төгрөг нийт 6 874 212 төгрөгийг ,,,,,,ас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М,,,,,,,,, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Г,,,,,, буруутай үйлдлийн улмаас Д.Т,,,,,,, автын осолд орж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.,,,,,,,,,,, осол болохоос өмнө нийтийн зорчигч тээврийн НЧБ ХХКомпанид засварын механикчийн ажил хийдэг байсан бөгөөд нотлох баримтууд хэрэгт байгаа.,,,,,,,,,,, тухайн үед Э,,,, харилцан тохиролцож банкны барьцаанд байсан тээврийн хэрэгслийг худалдаж аваад Хас банкны зээлийн төлбөрт 742 212 төгрөг төлсөн бөгөөд нотлох баримт хэрэгт авагдсан байгаа.Иймд ,,,,,,ас Хас банкинд төлсөн 742 212 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааны цалин 1 650 000 төгрөг нийт 2 392 212 төгрөгийг нэхэмжилж байна.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан байгаа гэв.

 

Хариуцагч Д.Г,,,,,,,, шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бид эрүүгийн шүүх хурлын явцад сайн дураараа эвлэрсэн, би Д.Т,,,,,,н баримтаар нотлогдсон хохирлын төлбөрөөс илүү нөхөн төлбөр хийсэн.,,,,,,,,,,, тухайн үед нийт хохиролоо тооцож надаас 7 250 000 төгрөг авч гомдолгүй гэсэн учраас бид эвлэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ,,,,,, шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зам тээврийн осол гаргасны улмаас ,,,,,,,,,,,ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтэл нь зүүн гарын сарвууны 2 дугаар үе сэтэрсэн хугарал гэж тодорхойлсон.,,,,,,,,,,,т 3 сарын хугацаанд 1 удаа л дээрх оноштой лист байгаа бусад лист нь бөөр, толгойн өвчний улмаас авсан байдаг.Би үүнийг олон улсын өвчин ангилалын номноос татаж авч өгсөн. ,,,,,,,,,,,ын толгойн зургаас харахад тархины зүүн талд хуучин гэмтэлтэй байсан.Тиймээс 3 сарын хохирол төлөхгүй, бид эрүүгийн шүүх хуралдааны явцад эвлэрч би 1 000 000 төгрөгийг илүү өгсөн байгаа.Ослын улмаас бэртэл аваад 1 сар байсан учраас 1 сарын цалин болон Хас банкинд төлсөн зээлээс 1 сарынх надтай холбоотой гэж үзээд төлөх боломжтой боловч би 1 000 000 төгрөгийг илүү өгсөн тул хохирлыг барагдуулсан гэж үзэж байна.Би сөрөг нэхэмжлэл гаргахгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,д холбогдуулан Хас банкинд төлсөн 742 212 төгрөг, 3 сарын цалин 1 650 000 төгрөг, цалин группын зөрүү 4 482 000 төгрөг нийт 6 874 212 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр цалин болон группын мөнгөний зөрүүнд 4 482 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, Хас банкны барьцаанд байсан,,, маркийн ,,-,, ,,,,,, улсын дугаартай авто машиныг Энхболдоос худалдаж авсан бөгөөд И.Э,,,,,,,, төлж байсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн 742 212 төгрөг болон 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сар хүртэлх 3 сарын цалингийн 1 650 000 төгрөг нийт 2 392 212 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж оролцов.

 

Зам тээврийн ослоос болж ,,,,,,,,,,,т учирсан гэмтэл учирсан тул түүний 1 сарын цалин болон Хас банкинд төлсөн зээлээс 1 сарынх надтай холбоотой гэж үзээд төлөх боломжтой боловч би 1 000 000 төгрөгийг илүү өгсөн тул хохирлыг барагдуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч ,,,,,, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Тоёота Приус маркийн ,,-,,,,, улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа ,,,,,,,,,,,ын жолоодож явсан Хюндай Верна маркийн ,,,,,, улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, энэхүү ослын улмаас ,,,,,,,,,,,ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь зохигчдын тайлбар болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн ,,дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

 

Дээрх 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолд-“,,,,,, нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улсаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Г,,,,,,,,,,,  хариуцлагаас чөлөөлж, түүнд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ,,,,,,,,,,,т  7 250 000 төгрөгийг хохирол төлсөн, хохирогч цаашид энэ хэрэгтэй холбоотой эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй” гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 14177 дугаартай шинжээчийн дүгнэлтэд- “,,,,,,,,,,,ын биед баруун сарвуу 2 дугаар суурь хэсгийн сэлтэрсэн хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр өвдөгт шарх, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1343 дугаартай шинжээчийн дүгнэлтэд- 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэстэй байна, нийлмэл хэсэгчилсэн уналт, таталт гэсэн өвчтэй хүнд таталтын эсрэг эмчилгээ бичсэн нь үндэстэй байна” гэжээ.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан (удаан)” гэж тодорхойлсон байхад ,,,,,, нь ,,,,,,,,,,,ыг зам тээврийн осолд орсноос хойш зөвхөн нэг сарыг л өөрийнхөө буруутай үйлдэлд хамааралтай хугацаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ,,,,,,,,,,, “би гурван сар ажилгүй гэртээ суусан, цалин хөлсөө авч чадаагүйдээ гомдолтой байна” гэжээ.

 

Иймд ,,,,,,,,,,,ын 3 сарын цалингийн 1 500 000 төгрөгийг ,,,,,,ас гаргуулах нь үндэстэй байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Гантулгын ,,,,,,,,,,,т өгсөн гэх мөнгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд тооцож өгсөн байна гэж үзэх боломжгүй байна.

 

Нийтийн зорчигч тээврийн ,,,, ХХКомпанийн 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай 268 дугаар тушаалд-,,,,,,,,,,,ыг засварын механикийн ажилд томилж 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсугай, ,,,,,,,,,,,ын үндсэн цалинг 500 000 төгрөгөөр бодож цалинжуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн байх тул нэхэмжлэгчийн сарын цалинг 500 000 төгрөгөөр тооцож шийдвэрлэв.

 

Харин ,,,,,,,,,,,ын нэхэмжилж байгаа И.Э,,,,,,,,,,, авто машин худалдаж аваад, түүний Хас банкны зээлийн төлбөрт төлсөн гэх 742 212 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл ,,,,,,,,,,,ын бусдаас авто машины худалдаж авсны төлбөрийн 742 212 төгрөгийг дээрх зам тээврийн ослын улмаас үүссэн хохирол гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд ,,,,,,,,,,,ын эд хөрөнгөд учирсан хохирлын 1 500 000 төгрөгийг хариуцагч ,,,,,,ас ãàðãóóëàí íýõýìæëýã÷èä îëãîæ, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож  øèéäâýðëýâ.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éëүүäэд çààñíûã óäèðäëàãà áîëãîí                                           ÒÎÃÒÎÎÕ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Д,,,,,,,, Г,,,,,,,,, 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан Д,,,,,,,,, Т,,,,,, олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 892 212 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.2-т зааснаар ,,,,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,ас 38 950 /гучин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,т олгосугай.

 

3.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2-ä çààñíààð øèéäâýðèéã òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõûã äóðäñóãàé.

 

4.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2-ä çààñíààð øèéäâýðèéã çîõèã÷èä, òýäíèé òºëººëºã÷ íàð ãàðäàæ àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ãîìäîë ãàðãàõ ýðõòýé áîëîõûã äóðäñóãàé.

 

   

         

 

 

   ÄÀÐÃÀËÀÃ× ШҮҮГЧ                                     Ç.ÄÎÐÆÍÀÌÆÈÍ

                              

                ШҮҮГЧИД                                       Б.АЗБАЯР  

 

                                                                        А.САРАНТУЯА