Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/03316

 

 

 

 

 

 

 

2024 08 05

182/ШШ2024/03316

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 670 580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ББСБ ХХК нь Э.*******той 2021.09.02-ны өдөр 993 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2021.10.05-ны өдөр 40 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9,9 хувийн хүүтэй z113591 тоот зээлийг Төрийн банк дахь ******* тоот дансанд, 2021.10.05-ны өдөр 160 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9,9 хувийн хүүтэй z113594 тоот зээлийг Төрийн банк дахь ******* тоот дансанд тус тус зээлдэгч Э.******* нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Э.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул 2023.12.23-ны өдөр хүүг нь зогсоосон. z113591 тоот зээл 2022.08.01-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 40 000 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 809 хоногийн хүү 106 788 төгрөг, хүүнд төлсөн 31 680 төгрөгийг хасаж нийт хүү 75 108 төгрөг, нийт дүн 115 108 төгрөг болсон. z113594 тоот зээл 2022.02.02-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 160 000 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 809 хоногийн хүү 427 152 төгрөг, хүүнд төлсөн 31 680 төгрөгийг хасаж нийт хүү 395 472 төгрөг, нийт дүн 555 472 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 200 000 төгрөг, нийт хүү 470 580 төгрөг,...бүгд 670 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.*******той эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Э.******* миний бие ******* ББСБ ХХК-иас нийт 200 000 төгрөг зээлсэн ба тус мөнгийг төлж барагдуулалгүй хугацаа хэтэрч зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Тус зээлийн үлдэгдэл болох нийт 472 844 төгрөгөөс 2024.08.10-ны өдөр 236 422 төгрөг, 2024.08.12-ны өдөр үлдэх 236 422 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******той дараах байдлаар эвлэрч байна.

1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 670 580 төгрөгийн 197 736 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 472 844 төгрөгийг 2 хувааж буюу 2024.08.09-ний өдөр 236 422 төгрөг, 2024.08.12-ны өдөр 236 422 төгрөгөөр тус тус төлнө. Талууд энэхүү эвлэрийг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргах эрхгүй, гомдол гаргах эрхгүй хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно. гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.09.03-ны өдөр байгуулсан цахим зээлийн гэрээ, z113591 дугаар гэрээний хүү тооцооллын хүснэгт, z113594 дугаар гэрээний хүү тооцооллын хүснэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын итгэмжлэл олгох тухай тушаал зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 670 580 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нийт нэхэмжлэлийн шаардлагын 197 736 төгрөгөөс татгалзаж, үлдэх 472 844 төгрөгийг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрч, 2024.08.09-ний өдөр 236 422 төгрөг, 2024.08.12-ны өдөр 236 422 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 644 төгрөгийн 10 322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10 322 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 10 322 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох, 670 580 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 197 736 төгрөгөөс татгалзаж, үлдэх 472 844 төгрөгийг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрч, 2024.08.09-ний өдөр 236 422 төгрөг, 2024.08.12-ны өдөр 236 422 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 644 төгрөгийн 10 322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10 322 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 10 322 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА