Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/03754

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 12

182/ШШ2024/03754

     

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: Ч  байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* банкны зээлдэгч Бархасбаатарын Ганчимэг /РД: *******/ нь 2020.09.10-ны өдөр ******* банктай ЗГ/1735111120 дугаарт зээлийн гэрээ байгуулан 8 100 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно. Зээлдэгч ******* нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийг хүсэлт гарган авч байх үедээ оршин сууж байсан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 48 дугаар гудамж, 766 тоотод оршин суудаггүй нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.25-ны өдрийн 182/Ш32023/09254 дугаартай захирамжаар тодорхойлогдсон болно. Иймд *******ийг эрэн сурвалжлах ажлыг хуульд заасны дагуу төрийн эрхий бүхий байгууллагад эрэн сурвалжлах шийдвэр гаргах үүрэг өгч бидний ажилд тусална уу гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: ******* банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******ийн оршин сууж байгаа хаяг нь оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас, шүүхэд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.25-ны өдрийн 182/ШЗ2023/09254 дугаар захирамж, 2020.09.10-ны өдрийн ЗГ1735111120 дугаар Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2022.04.30-ны өдрийн ЗГ1735111120-А дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, хүү тооцооллын хүснэгт, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ийн оршин суугаа хаяг тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* банк ХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА