| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03336/И |
| Дугаар | 182/ШШ2024/03322 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/03322
| 2024 08 06 | 182/ШШ2024/03322 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие М.*******тай танилцаж улмаар хамтран амьдарч байгаад 2017.03.10-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба бидний дундаас охин 2017.03.08-ны өдөр төрсөн. Бид гэрлэж хамтран амьдрах хугацаанд бидний хооронд үл ойлголцох асуудал үүсэж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2018 онд гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэж тусдаа амьдрах болсон. Н.******* нь миний бие одоогоор Япон улсад өөрийн төрсөн охин гийн хамт ажиллаж, амьдарч байгаа бөгөөд харин М.******* Монголд тусдаа амьдарч байна. Бидний хувьд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн төрсөн охин г төрсөн эхийн хувьд миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд охин д хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие охин Н.*******ын олгосон итгэмжлэлээр шүүх хуралдаанд төлөөлж оролцож байна. Нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч М.******* нар гэр бүл болж 2017.03.10-нд гэрлэлтээ батлуулсан байна. Хамт амьдарч байх хугацаанд эдний дундаас охин 2017.03.08-ны өдөр төрсөн. Эд нар маань хамтран амьдрах хугацаанд бие биедээ үл ойлголцож үүсэж, цаашид хамтран амьдрах боломжгүй гээд 2018 оноос тус тусдаа амьдрах болсон байдаг. Охин ээжтэйгээ хамт амьдарч байгаа, одоо ч Япон улсад ээжтэйгээ хамт байгаа. Цаашид эд нар харилцан тохиролцож хамтран амьдрах боломжгүй тул нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан, үүнийг нь дэмжиж байна. Охин г эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн болон өөр ямар нэгэн маргаан байхгүй. Охин Н.******* маань охиноо өөрөө өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээс татгалзаж байгаа. Энэ талаар бичгээр хүсэлтээ гаргасан. Охиноо цаашид аав М.*******тай уулзуулах, холбоотой байлгах талаар нэхэмжлэгч сайн ойлгож мэдэж байгаа. Өөр ямар нэгэн маргаантай зйүл байхгүй болно гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******, М.******* нар нь 2015 оны 11 дүгээр сараас хойш хамтран амьдарч байгаад 2017.03.10-ны өдөр Япон улсын Осака хотод гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлт цуцлуулах, охин г эхийн асрамжид үлдээх нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч охин д оногдох хүүхдийн тэтгэлэгээс татгалзсаныг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Гэрчлэгчдийн хооронд хамтын өмч, эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Охиныг бага байхад нь хамт байж, өсгөж, харж хандаж байсан тул цаашид хүүхэдтэйгээ уулзах, харилцаатай байх хүсэлтэй байдаг. Энэ талаар нэхэмжлэгч зөвшөөрч байгаа тул өөр маргаантай зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Н.*******, , М.******* нарын гадаад пасспортын хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 112539740071 дугаартай Н.*******, М.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагийн 2024.05.07-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай 00123 тоот тэмдэглэл, нэхэмжлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэл, охин гийн сургуульд суралцаж байгаа тухай Япон улсын Фүкүшима мужийн Минамисома хотын Ишигами 2 дугаар бага сургуулийн 2024.06.26-ны өдрийн тодорхойлолт, хүүхдийн биеийн хэмжилтийн мэдээлэл орчуулгын хамт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг,
Хариуцагчаас нотлох баримтаар, охин гийн 392К1000004 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 0204376 дугаартай Н.*******, М.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019.06.27-ны өдрийн 169 тоот Эрлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай баримт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, охин г өөрийн асрамжиндаа үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охин д оногдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаас татгалзсан байна.
1.Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ, гэр бүлээр хамтран амьдрах хугацаанд бидний хооронд үл ойлголцох асуудал үүсэж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, 2018 онд гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэж тусдаа амьдарсан тул гэрлэлтээ цуцлуулж, охин г өөрийн асрамжинд байлгана гэж тайлбарласан.
2.Хариуцагч М.******* нь бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, охиныг ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзах зүйлгүй, маргаантай зүйл байхгүй гэж тайлбарлан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
3.Гэрлэгчид 2015 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас 2017.03.08-ны өдөр охин төрж, гэрлэгчид 2017.03.10-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн нь зохигчдын 112539740071 тоот гэрлэлтийн лавлагаа, 0204376 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин гийн 392K1000004 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдсон.
4.Гэрлэгчид хоорондын таарамжгүй үл ойлголцсон харилцааны улмаас 2018 оноос удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчийн хоорондоо маргаантай, зөрчилтэй байдал нь хүүхдийн эрүүл, тайван амьдрах орчин нөхцөл, хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд сөргөөр нөлөөлж болзошгүй, хэн аль нь гэр бүлээр үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
5.Хариуцагч М.******* нь охин г ээж Н.*******ын асрамжинд байлгахыг хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.1.-д эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч Н.******* нь охин д оногдох хүүхдийн тэтгэлэг тогтолгох шаардлагаас татгалзаж, гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх ямар нэгэн маргаангүй байна.
7.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээн, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдаж шийдвэрлэлээ.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /РД:*******/, ******* овогт *******ын ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2017.03.08-нд төрсөн охин г эх Н.*******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.*******ас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА