| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03897/И |
| Дугаар | 182/ШШ2024/03748 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2024/03748
| 2024 09 11 | 182/ШШ2024/03748 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: С хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Х овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 407 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* Кредит ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2020.11.10-ны өдрийн 11264939 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, зээлийн гэрээгээр 1 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээ болон ******* апп-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь зээлийн гэрээний 5.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-т заасныг тус тус зөрчиж байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д заасныг үндэслэн 2020.11.10-ны өдрийн 11264939 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн төлбөр 1 500 000 төгрөг, үндсэн хүүд 907 950 төгрөг нийт 2 407 950 төгрөгийг хариуцагч Д.*******гээс шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.******* нь нийт нэхэмжлэлийн шаардлагын 500 000 төгрөгийг төлж барагдуулсан тул 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1 907 950 төгрөгийг хариуцагч 4 хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн бөгөөд хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 407 950 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 1 907 950 төгрөгийг 4 хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******тэй дараах байдлаар эвлэрч байна.
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь нь нийт нэхэмжилсэн 2 407 950 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нийт нэхэмжлэлийн шаардлагын 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1 907 950 төгрөгийг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, 2024.09.10-ны өдөр 500 000 төгрөг, 2024.10.10-ны өдөр 500 000 төгрөг, 2024.11.10-ны өдөр 500 000 төгрөг, 2024.12.10-ны өдөр 407 950 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2020.11.10-ны өдрийн 11264939 дугаар Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 2 407 950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нь нийт нэхэмжилсэн 2 407 950 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нийт нэхэмжлэлийн шаардлагын 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1 907 950 төгрөгийг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, 2024.09.10-ны өдөр 500 000 төгрөг, 2024.10.10-ны өдөр 500 000 төгрөг, 2024.11.10-ны өдөр 500 000 төгрөг, 2024.12.10-ны өдөр 407 950 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 478 төгрөгийн 26 739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26 739 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 26 739 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2 407 950 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь нь нийт нэхэмжилсэн 2 407 950 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нийт нэхэмжлэлийн шаардлагын 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1 907 950 төгрөгийг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, 2024.09.10-ны өдөр 500 000 төгрөг, 2024.10.10-ны өдөр 500 000 төгрөг, 2024.11.10-ны өдөр 500 000 төгрөг, 2024.12.10-ны өдөр 407 950 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 478 төгрөгийн 26 739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26 739 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 26 739 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА