Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2017/0229/Э |
Дугаар | 192 |
Огноо | 2017-05-12 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 192
MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,
шүүгдэгч Д.Ихбаяр, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Дагва-Очирын Ихбаярт холбогдох 201726010344 дугаартай, 188/2017/0229/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 16б-46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бичээч овогт Дагва-Очирын Ихбаяр /РД:ХИ78110773/
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Ихбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 15 дугаар гудамжинд байрлах “Энхжин наран” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Б.Тэгшбаярыг үл ялих зүйл /зам дээр зогсоод байхаар нь замаа чөлөөл гэж хэлээд сигналдсан/-ээр шалтаглан түүнийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нүд орчимд цохих, мөргөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах, улмаар машин руу нь өшиглөж гэмтээн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн болох нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Ихбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр караокед найз Хасам, Зулаа нартай уулзаад Зулаа нэг пиво, би нэг пиво уугаад дараа нь 100 граммаар 2 удаа архи авч уусан. Харихаар болоод тэр хоёр намайг хүргэж өгөхөөр явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энхжин наран” дэлгүүр дээр очоод би хүүхдийн памперс авахаар болоод машинаас буугаад машины хажууд зогсож байтал хажууд байсан машин маш хүчтэй хүрч ирээд зогсонгуутаа сигналдсан. Би тэр машинд байсан хүн рүү яагаад байгаа юм бэ аятайхан байгаа ч ингэж явдаг жолооч мөн юм уу биш юм уу гээд жаахан уурласан чинь нөгөө машинд байсан хүн зайл зам гаргаач пизда минь гэсэн чинь Хасам машинаас бууж ирээд тэр машинаас намайг холдуулсан. Нөгөө машин дайрчих шахам хажуугаар гарахаар нь би тэр машин руу нэг удаа өшиглөсөн. Тэр машин гудамжны үзүүр дээр очиж зогсоод машинаас надтай маргалдаад байсан уг машины жолоочийн хажуу талд сууж байсан залуу бууж ирээд чи муу ингэдэг юм уу гээд бид хоёр маргалдаад барьцалдаад авсан ба бид хоёр газар унаад өнхрөлдөөд дээр доороо ороод өнхрөлдсөн чинь тэр залуугийн хүүхэд нь цагдаа дуудах гээд явчихсан. …Би тухайн үед согтуу байсан боловч биеэ авч явах чадвартай байсан. Болсон үйл явдлыг санаад эхэлсэн. …Ер нь бол цохисон зүйл байхгүй, би тэр залуутай зууралдаж байгаад өнхрөлдөж байхад тэр залуугийн шүд рүү нь толгойгоороо хүрсэн юм шиг байна лээ. …Тэр хүн намайг хэл амаар доромжлоод байхаар нь машины хаалга руу нь өшиглөсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Б.Тэгшбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 45-82 УНГ улсын дугаартай приус 10 маркийн автомашинаараа би архи уусан халамцуу байдалтай байсан учир манай эхнэр Дуламсүрэн машинаа бариад би хажууд нь суугаад Баянхошуунаас хойшоо байх манай төрсөн дүүгийн гэрлүү очихоор яваад замдаа айлын хүүхдэд чихэр печень авах гээд дэлгүүрийн үүдэнд зогссон. Уг дэлгүүрт орох гэснээ болиод өөр дэлгүүр орохоор болоод хөдлөх гэсэн чинь урд талд нэг машин ирээд зогссон. Тэр машинаас нэг хүн буугаад цонхоор нь жолоочтой юм яриад зогсож байсан ба уг машинтай хүмүүс рүү би замаа чөлөөлөө ч гэж цонхоор хэлээд сигналдсан. Тухайн үед би хаалганы цонхоо онгойлгосон байсан учир миний талын цонх онгорхой байсан. Тэр залуу хүрч ирээд “чи яасан том юм бэ” гээд гараараа шууд миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Би өөдөөс нь гараараа түлхээд бид хоёр нэг нэгнийгээ зуураад авсан. Тэр залуутай цуг явж байсан хоёр хүн тэр залууг салгаад аваад явсан. Манай эхнэр машинаа асаагаад дөнгөж хөдөлгөхөд тэр залууг хамт явсан хоёр залуу хоёр талаас нь барьсан байсан ба манай машин хөдлөхөд тэр залуу яаж ч чадахгүй байгаадаа уурлаад хөлөөрөө машин руу өшиглөсөн. Манай эхнэр машинаа зогсоогоод би машинаас буугаад яаж байгаа юм бэ гэхэд намайг шууд духаараа нэг удаа миний нүд орчимд мөргөсөн. Тэгээд би тэр залуутай зууралдаад газар унаад ноцолдоод өнхрөлдөж байхад манай эхнэр хүүхэд цагдаа дуудсан байсан. Тэр залуу өөрөө гэнэт ухаан орсон юм уу зууралдаж байхад юу болсон бэ яасан гээд зууралдахаа больчихоор нь би ч больсон. Би уг хүнийг танихгүй, өмнө нь харж байгаагүй, тэр өдөр л таарсан. ...Миний автомашины зүүн хойд талын хаалга руу өшиглөсөн хэсэгт зурагдсан байсан, доод хэсэгт нь өмнө засвар хийлгэсэн байсан замаск нь хууларч унасан байсан. Ихбаяр уг зодоон болсоны дараа миний автомашиныг өөрөө танилынхаа засварын газарт очиж янзалж өгсөн. Одоо миний машинд ямар нэгэн эвдрэл байхгүй. Үнэлгээ тогтоолгоогүй, хэдэн төгрөг болох талаар хэлж мэдэхгүй байна. ...Уг залуу надтай уулзаж уучлалт гуйсан. ...Миний шүд хөдөлж суларсан байсан. Ихбаяр хамт эмнэлгээр явж үзүүлэхэд уг суларсан шүдийг авна шинээр шүд хийлгэхэд 1,500,000-1,800,000 төгрөг болно гэсэн учир би шүд хийлгэх мөнгө гэж 1,500,000 төгрөг авахаар болж бид хоёр тохиролцсон. Одоогийн байдлаар Ихбаяр 800,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө өгөхөөр нь шүдээ хийлгэх гээд хадгалж байгаа. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүдэндээ эмчилгээ хийлгэх гэсэн боловч эмчилгээ хийх боломжгүй авах заалттай учир уг шүдээ унахаар нь эсвэл авахуулж байгаад хиймэл шүд хийлгэ гэсэн. Тийм болохоор надад ямар нэгэн баримт байхгүй, эмчид үзүүлээд ямар нэгэн бичиг хийлгэж аваагүй. 45-82 УНГ улсын дугаартай автомашиныг би 2015 онд Ариг банкны лизингээр худалдан авч байсан. Одоо уг банкны зээл дууссан боловч би автомашинаа нэр дээрээ шилжүүлж чадаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 х/
Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би нөхөр хүүхдийн хамт 0,5 литрийн нэг шил архийг манай нөхөр Тэгшбаяр, танил дүү болон дахиад нэг хүний хамт хувааж уусан. Тэр айлаас гараад Тэгшбаярын дүүгийн гэр лүү очих гээд би машинаа бариад Тэгшбаяр миний хажууд суугаад Баянхошууны эцсээс хойшоо яваад нэг дэлгүүрийн гадаа ирээд буух гэснээ болиод цаад талын дэлгүүр лүү очиж авахаар болоод машинаасаа буухгүй буцаад хөдлөх гэсэн чинь тэр дэлгүүрийн гадна шороон зам дээр нэг машин зогсож байсан ба хажуугаар нь гарах гэхээр зай нь бага, тэр машины хажууд согтуу залуу зогсоод цонхоор нь юм яриад байхаар нь хажуугаар нь гарвал аягүй бол согтуу хүн машины урдуур орчихож магадгүй тул тэр машиныг замаа чөлөөл гээд сигналдсан. Манай нөхөр тэр машины хажууд байсан хүн рүү зам тавиач гэж хэлсэн чинь тэр машины хажууд зогсож байсан залуу чи юун сүртэй пизда вэ гэх мэтээр хараалын үг хэлээд манай нөхөр тэр залуутай маргалдаад байж байсанаа хүрч ирээд манай нөхрөөс зуураад авсан. Манай нөхөр ч машины цонхоор гараа гаргаад тэр залуутай зууралдаад байхаар нь би нөхрийгөө согтуу байж хүнтэй маргалдаад яах вэ гээд тэр залуутай явсан хүмүүс цааш нь салгасан. Би машинаа хөдөлгөөд хажуугаар нь гарах гэхэд тэр залуу манай машины арын хаалга руу өшиглөчихсөн. Би тэд нараас цаашаа жаахан явж байгаад зогсоод буугаад машины хаалгаа харсан чинь зурагдаад замаск нь жаахан ховхроод уначихсан байсан. Манай нөхөр машинаас бууж ирээд тэр залууг чи яаж байгаа юм гээд маргалдаж байгаад тэр залуутай зууралдаад дээр доороо ороод байсан. Манай хүү цагдаа дуудахаар явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/
Гэрч Ш.Хасамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ихбаяр манай 10-н жилийн ангийн хүүхэд. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би Ихбаяр Зулаа нартай караокед уулзсан. Ихбаярыг нилээн согтсон байсан учир би хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед би архи пиво уугаагүй эрүүл байсан учир машинаа бариад Сонгинохайрхан дүүргийн эцсээс хойшоо гудамжаар ороод явж байгаад нэг дэлгүүрийн гадаа ирээд Ихбаяр хүүхэддээ памперс авна гээд байхаар нь зогссон. Ихбаяр машинаас ганцаараа буугаад машины цонхыг онгойлгосон байсан, Ихбаяр миний сууж байсан талын цонхоор надтай юм яриад зогсож байсан чинь хажууд зогсож байсан машин явахаар хөдлөхдөө сигналдсан чинь Ихбаяр тэр машин руу очоод тэр хоёр ноцолдоод унасан. Ихбаяр цохисон эсэхийг нь би хараагүй ямар ч байсан жолоочийн хажуу талд байсан халамцуу залуутай зууралдаад авахаар нь би очоод салгаад Ихбаярыг уг машинаас нь холдуулаад нөгөө хүнээс нь салгаад хойш нь чирсэн чинь Ихбаяр уг автомашины хаалга руу нь нэг удаа өшиглөсөн. Тэр машин хөдлөөд явснаа хол явалгүй зогсоод тэр машинаас халамцуу залуу нь бууж ирээд Ихбаяртай маргалдаад хэрэлдэж байгаад тэр залуу Ихбаяртай зууралдаад газар унахаар нь бид нар салгасан. Тэр хоёр дахин зууралдаж аваад Ихбаяр тэр залуугийн эрүү рүү нэг удаа мөргөчихсөн. Тэр хүмүүсийн хүүхэд нь цагдаа дуудсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 х/
Насанд хүрээгүй гэрч Д.Алтан-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэр өдөр аав найзындаа архи уучихсан байсан, ээж бид хоёртой цуг дүүгийнхээ гэр лүү явсан. Тэгээд ээж машинаа бариад Баянхошууны эцсээс хойшоо явж байгаад нэг дэлгүүрийн гадаа зогсоод дэлгүүрийн гадаад нэг машин зам хаагаад зогссон байсан чинь манай ээж сигналдсан. Тэр ах хүрч ирээд яасан хөгшөөн гээд аавыг алгадаад авсан. Тэр хоёр зууралдаад нэг нэгнээсээ зууралдсан. Тэгээд тэр ахтай цуг явсан хүмүүс салгасан. Машин хөдлөөд явах гэсэн чинь тэр ах манай машины хаалга руу өшиглөсөн. Манай машин цааш яваад замаас гарч зогсоод аав машинаас буугаад тэр хүн рүү очоод тэр хүнтэй маргалдаад нэг нэгнээ заамдаад авсан. Тэр хүн манай аавыг зууралдсан гараараа татаад духаараа хоёр гурван удаа мөргөсөн. Би цагдаа дуудах гээд явсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 х/
Шинжээчийн ¹2106 тоот дүгнэлт
1.Б.Тэгшбаярын биед зүүн дээд үүдэн 1-р шүд, баруун зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон /хх-ийн 26 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хоёр : Хувийн байдлын талаар нотлох баримтууд
Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Ихбаяртай хамт ажилладаг. Ихбаяр нь зан байдлын хувьд гэнэн цайлган сэтгэлтэй, үнэнч зантай, үг дуу цөөтэй даруухан талдаа зантай хүн. Их ажилсаг, уран гартай, ажилд их сайн, дайчин зантай, хийх зүйлээ хүнээр хэлүүлэлтгүй хийчихдэг, бусадтай харьцахдаа харьцаа сайтай, элдэв муу зангүй. Энэ асуудал дээр л түргэн зан гаргачихсан юм уу гэж би бодсон. Тэрнээс тийм зан гаргаад бусадтай маргалдаад хэрүүл зодоон хийгээд яваад байдаг хүн биш. Архи дарс тэр болгон уугаад байдаггүй. Амьдрах гээд л зүтгээд яваа залуу байгаа юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/
Гэрч Э.Өнөржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний нөхөр Ихбаяр 2010 онд надтай танилцан гэр бүл болсон. Одоо 3 хүүхэдтэй, зан байдлын хувьд их зөөлөн зантай, чанга дуугараад байдаггүй, бусадтай сайхан харьцаатай, эвсэг, нийтэч зантай. Бусадтай зодоон хийгээд маргалдаад байдаггүй. Элдэв муу зан муу зуршил байхгүй. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ажилд сайн гэр бүлдээ халамжтай сайн нөхөр байгаа юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 х/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 х/ зэргээр Д.Ихбаяр нь зан төлөвийн хувьд элдэв муу зуршилгүй, бусадтай эвтэй найрсаг харьцдаг, анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа болох нь тогтоогдсон.
Гурав : Хохирлын талаарх нотлох баримтууд
Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 32 х/
Хохирогч Б.Тэгшбаярын гаргасан хүсэлт: “…Ихбаяраас эмчилгээ болон хохирлын төлбөр болох 1,500,000 төгрөгийг бүрэн авч сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул Ихбаярт оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. …” /хх-ийн 85 х/ зэрэг нотлох баримтуудаар Д.Ихбаяр бусдад учруулсан, эд материалын болон эрүүл мэндийн хохирлыг өөрийн сайн дураар бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь нотлогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Прокуророос Д.Ихбаярын хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон. Хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Д.Ихбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Д.Ихбаяр нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, урьд гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бусдад учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Д.Ихбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Ихбаярыг 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Ихбаярт оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Ихбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ