Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/03339

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 07

182/ШШ2024/03339

     

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогтой *******ийн ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

Улсад ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1973 оноос 1981 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяа Цэргийн тусгай дунд сургуульд нууц номын санчийн ажлыг хийж байсан. 1976 оны 03 дугаар сард хүүхэд гаргаад эргэж ажилдаа орсон. Гэтэл 1976 онд ажилласан жил байхгүй, 1978 онд ганцхан сар байна. Би огт тасралтгүй ажилласан хүн юм. Тэр үеийн дарга, хамт ажиллагсад бараг үгүй болсон байна. Сургуульд сурч байсан курсант 2 хүнийг олж тодорхойлолт авсан. Миний хүүхэд төрүүлсэн хугцаа ажилласан жилд орохгүй байна. Иймд намайг 1975-1979 оныг дуустал хугацаанд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургуульд нууцын эрхлэгч хийж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 1975-1979 оныг дуустал Нийгмийн аюулаас хамгаалах яамны харъяа ЦТДС-д нууцын эрхлэгчээр ажиллаж байсанныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзаж байна. Цаашид гомдолгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон гэжээ.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, 036991 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1430 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, .*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023.10.06-ны өдрийн 08/3688 тоот Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.04.09-ний өдрийн 654 тоот албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2024.04.09-ний өдрийн 341 тоот албан бичиг, гэрэл зургууд, иргэн *******, ******* нарын тодорхойлолт, дипломын хуулбар зэргийг шүүхэд гаргасан.

Шүүхийн журмаар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Л.*******ын төрөл садны лавлагаанууд, *******, Л.******* нарын гэрлэсний болон гэрлэлтээ цуцлуулсны бүртгэлийн баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л.*******ын хүсэлттэй улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Л.******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр госдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА