| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03989/И |
| Дугаар | 182/ШШ2024/03340 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/03340
| 2024 08 07 | 182/ШШ2024/03340 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Ч д байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
12 363 910.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.******* нь 2023.03.20-ны өдөр ******* *******тай ЗГ1205242673 тоот зээлийн гэрээ байгуулж 9 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай авсан. 2023.07.31-ний өдөр ЗГ1205242673-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулан зээл төлөх өдрийг өөрчилсөн. Ж.******* нь ЗГ1205242673-1 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 203 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2024.06.10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, үндсэн зээлийн төлбөрт 11 074 824.05 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1 220 888.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 68 197.77 төгрөг, нийт 12 363 910.12 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4-д заасныг үндэслэн ******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд зээлдэгч Ж.*******гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 12 363 910.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.*******тэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.******* миний бие ******* ******* ХК-иас зээлсэн 12 363 910.12 төгрөгийг 4 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх хүсэлтэй байгаа бөгөөд 2024.08.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.09.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.10.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.11.30-ны өдөр 3 090 977.52 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү . гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ХК нь хариуцагч Ж.*******тэй дараах байдлаар эвлэрч байна. 1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 12 363 910.12 төгрөгийг 4 хувааж буюу 2024.08.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.09.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.10.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.11.30-ны өдөр 3 090 977.52 төгрөгөөр тус тус төлнө. 2.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргах эрхгүй, хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2023.03.20-ны өдрийн ЗГ1205242673 дугаар Зээл болон барьцааны гэрээ, 2023.07.31-ний өдрийн ЗГ1205242673-1 дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021.07.08-ны өдрийн 1660301424 дугаар Барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан, гэрээний үүрэгт 12 363 910.12 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.08.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.09.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.10.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.11.30-ны өдөр 3 090 977.52 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 773 төгрөгийн 106 386.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 106 386.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 106 386.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох, 12 363 910.12 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.08.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.09.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.10.30-ны өдөр 3 090 977.52 төгрөг, 2024.11.30-ны өдөр 3 090 977.52 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 773 төгрөгийн 106 386.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 106 386.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 106 386.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА