Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/03747

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11

182/ШШ2024/03747

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Ч  давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 378 018.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* нь ******* ******* ХХК-тай 2022.05.11-ний өдөр БЗГ22/0180 тоот Зээлийн гэрээ байгуулж 899 900 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно. 2024.08.19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэлд 751 297.19 төгрөг, төлөх ёстой хүүд 594 348.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25 572.55 төгрөг, нотариатын зардал 6 800 төгрөг, нийт 1 378 018.23 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч ******* овогтой ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 658 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж ******* овогтой *******ийн зээлийн гэрээний үүрэг болох 1 378 018.23 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Р.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 378 018.23 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 9 хуваан 2024.09.27-ны өдрөөс 2025.05.27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Р.*******тэй дараах байдлаар эвлэрч байна.

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Р.******* нь 1 378 018.23 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.27-ны өдөр 150 000 төгрөг, 2024.10.27-ны өдөр 150 000 төгрөг, 2024.11.27-ны өдөр 150 000 төгрөг, 2024.12.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.01.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.02.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.03.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.04.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.05.27-ны өдөр 178 018.23 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2022.05.11-ний өдрийн БЗГ2210180 дугаар Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, төлбөрийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 1 378 018.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 378 018.23 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.27-ны өдөр 150 000 төгрөг, 2024.10.27-ны өдөр 150 000 төгрөг, 2024.11.27-ны өдөр 150 000 төгрөг, 2024.12.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.01.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.02.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.03.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.04.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.05.27-ны өдөр 178 018.23 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 000 төгрөгийн 18 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18 500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 18 500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 378 018.23 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 378 018.23 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.27-ны өдөр 150 000 төгрөг, 2024.10.27-ны өдөр 150 000 төгрөг, 2024.11.27-ны өдөр 150 000 төгрөг, 2024.12.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.01.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.02.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.03.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.04.27-ны өдөр 150 000 төгрөг, 2025.05.27-ны өдөр 178 018.23 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 000 төгрөгийн 18 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18 500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 18 500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА