| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04454/И |
| Дугаар | 182/ШШ2024/03745 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2024/03745
| 2024 09 11 | 182/ШШ2024/03745 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Ч байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, И овогтой *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 721 862.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.******* нь 2023.11.11-ий өдөр ******* банк ХК-тай ЗГ-R001307135 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 660 000 төгрөгийг зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Ц.******* нь ЗГ-R001307135 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж төлөөгүй 196 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024.07.19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 640 585.73 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 79 850.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1 426.92 төгрөг, нийт 721 862.71 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байна. Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд Ц.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 721 862.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 721 862.71 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 3 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* банк ХК нь хариуцагч Ц.*******тай дараах байдлаар эвлэрч байна.
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь 721 862.71 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.17-ны өдөр 200 000 төгрөг, 2024.10.17-ны өдөр 200 000 төгрөг, 2024.11.17-ны өдөр 321 862.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, талуудын хооронд байгуулагдсан 2023.11.11-ний өдрийн ЗГ-R001307135 тоот Дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, 2024.03.11-ний өдөр, 2024.03.26-ны өдөр, 2024.05.02-ны өдөр, 2024.06.11-ний өдрүүдэд ******* банк ХК-иас Ц.*******д хүргүүлсэн мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 721 862.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 721 862.71 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.17-ны өдөр 200 000 төгрөг, 2024.10.17-ны өдөр 200 000 төгрөг, 2024.11.17-ны өдөр 321 862.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 875 төгрөгийн 10 937.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10 937.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 10 937.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 721 862.71 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 721 862.71 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.17-ны өдөр 200 000 төгрөг, 2024.10.17-ны өдөр 200 000 төгрөг, 2024.11.17-ны өдөр 321 862.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 875 төгрөгийн 10 937.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10 937.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 10 937.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА