| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03771/И |
| Дугаар | 182/ШШ2024/03359 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03359
| 2024 08 09 | 182/ШШ2024/03359 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч хаягт байрлах С ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Татвар төлөгч ******* ХХК /*******/-ийн улсын бүртгэл болон татварын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хаяг нь С тоот гэх боловч тухайн хаягт бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох *******ийн *******тбилэг Х тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тус тус тодорхойлсон байна.
Тус татвар төлөгчөөр татварын 1 076 546 337 төгрөгийн өрийг төлүүлэх гэсэн боловч хаяг байршилдаа байдаггүй, холбогдох боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1. дэх заалтын дагуу ******* ХХК болон *******ийн *******тбилэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, татварын тайлангийн цахим файл, ******* ХХК-ийн татварын өрийн үлдэгдлийн тооцоо, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *******ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч С нь Ч тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.*******тгэрэл нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас татварын өр болох 1 076 546 337 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх ******* ХХК-ийн татварын тайлангийн цахим баримт, ******* ХХК-ийн татварын өрийн үлдэгдлийн тооцоо болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.*******тгэрэл нар нь хүсэлт гаргагч С ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.*******тгэрэл нарын Татварын ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэгт дурдсан С тоот хаягт хариуцагчаар оролцвол зохих этгээд нь байрлан үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор, Ц.*******тгэрэл нь Х тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны хаягт ийм газар ийм хүн байхгүй гэж буцаасан тухай магадлагаагаар тус тус тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.*******тгэрэл нарын оршин суух, байрлаж үйл ажиллагаа явуулж буй хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* ХХК /РД:*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* овогт *******ийн *******тбилэг /РД:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар ******* ХХК /РД:*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.*******тгэрэл /РД:*******2/ нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суух, байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан С /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* утас:*******/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгшддөг болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА