Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/03743

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11

182/ШШ2024/03743

     

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С  байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Х овогтой Г-ын ******* /РД:*******/-д холбогдох,

 

290 421 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Г.******* манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022.07.22-ны өдөр дараа төлбөрт Postpaid Mongoldoo10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 96115108 дугаарын эзэмшигч болсон. Г.******* нь гэрээний үүргээ үл биелүүлж 96115108 дугаарын 2023 оны 06 дугаар сарын байдлаарх төлбөр 285 921 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдээлэл өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.*******ас төлбөрийн үлдэгдэл болох 285 921 төгрөг, үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7 дох хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 285 921 төгрөг, нотариатын зардалд 4 500 төгрөг, нийт 290 421 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Г.******* нь нийт нэхэмжилсэн 290 421 төгрөгийг бүхэлд нь ******* ХХК-д төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулагдсан 2022.07.22-ны өдрийн дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гэрээний өргөдлийн маягт, төлбөрийн нэхэмжлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь Г.*******д холбогдуулан 290 421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.*******д холбогдох 290 421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 363 төгрөгийн 4 681.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 4 681.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА