Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/03742

 

    

 

 

 

 

 

 

 

2024 09 11 182/ШШ2024/03742

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С  байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Е овогт Х-ны ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 800 708 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х-ны ******* нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн авч 2021.08.23-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн 99722363 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000656427 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ-г байгуулсан байдаг. Хариуцагч уг гэрээний үндсэн дээр 2023.07.26-ны өдөр сарын 3,0 хувийн хүүтэй 580 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлээр авсан.

Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д болон Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн.

Манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардлага тавьсан илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч ******* овогтой *******ы 2023.07. 26-ны өдөр авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2024.06.24-ний өдрийн байдлаар 580 000 төгрөг, зээлийн хүү 186 280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 428 төгрөг, нийт 800 708 төгрөг байна.

Иймд хариуцагчаас 800 708 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.*******ы шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Х.*******аас шүүхэд гаргасан тайлбартаа: Х.******* миний бие ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 800 708 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, талуудын хооронд байгуулагдсан 2021.08.23-ны өдрийн 140000656427 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ, зээл зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, хариуцагч Х.*******ы Мобиком корпораци ХХК-д гаргасан хүсэлт, зээлийн дансны хуулга, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан, 800 708 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 800 708 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 767 төгрөгийн 11 883.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 11 883.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11 883.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.*******д холбогдох, 800 708 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 800 708 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 767 төгрөгийн 11 883.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 11 883.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11 883.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА