Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/03741

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11

182/ШШ2024/03741

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Б  байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, О овогт *******ын ******* /РД:*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4 158 948.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Г.******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2022.04.25-ны өдөр 2204250274 тоот гар утасны лизингийн зээлийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, гар утас худалдаж авах зориулалтаар зээл авсан. Хариуцагч Г.******* нь 2024.08.07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлэнд 1 121 051.95 төгрөг, зээлийн хүүнд 2 236 747.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 186 833.69 төгрөг буюу нийт 3 544 633 төгрөг төлсөн.

Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2204250274 тоот гар утасны лизингийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 2 878 948.05 төгрөг, зээлийн хүү 1 256 339.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 661.73 төгрөг буюу нийт 4 158 948.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4 158 948.9 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 7 хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******тэй дараах байдлаар эвлэрч байна.

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 4 158 948.9 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.25-ны өдөр 300 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 643 158 төгрөг, 2024.11.25-ны өдөр 643 158 төгрөг, 2024.12.25-ны өдөр 643 158 төгрөг, 2025.01.25-ны өдөр 643 158 төгрөг, 2025.02.25-ны өдөр 643 158.9 төгрөг, 2024.03.25-ны өдөр 643 158 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2022.04.25-ны өдрийн 2204250274 дугаар Гар утасны лизингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн анкет, зээл хүсэгчийн өргөдөл, зээл төлөлтийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4 158 948.9 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь 4 158 948.9 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.25-ны өдөр 300 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 643 158 төгрөг, 2024.11.25-ны өдөр 643 158 төгрөг, 2024.12.25-ны өдөр 643 158 төгрөг, 2025.01.25-ны өдөр 643 158 төгрөг, 2025.02.25-ны өдөр 643 158.9 төгрөг, 2024.03.25-ны өдөр 643 158 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 494 төгрөгийн 40 747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40 747 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 40 747 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4 158 948.9 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 4 158 948.9 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.25-ны өдөр 300 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 643 158 төгрөг, 2024.11.25-ны өдөр 643 158 төгрөг, 2024.12.25-ны өдөр 643 158 төгрөг, 2025.01.25-ны өдөр 643 158 төгрөг, 2025.02.25-ны өдөр 643 158.9 төгрөг, 2024.03.25-ны өдөр 643 158 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 494 төгрөгийн 40 747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40 747 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 40 747 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА