| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04138/И |
| Дугаар | 182/ШШ2024/03361 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/03361
| 2024 08 12 | 182/ШШ2024/03361 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Х д байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 766 695 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч Yes market хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2020.05.01-ний өдрөөс 2020.12.30-ны өдөр тооцоо нийлэхэд 3 626 382 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Үүнээс хойш 929 887 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл үлдэгдэл 2 696 695 төгрөгийг төлөөгүй байгаа. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан ба 2 696 695 төгрөгийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг ба тэрээр одоогийн амьдарч байгаа хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйн улмаас түүнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхээс 183/ШШ2022/03636 дугаартай шийдвэрээр манай хүсэлтийг шийдвэрлэсэн.
Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч хөрөнгө, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 2 696 695 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлйин 12.1.3.-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт буюу хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөг... нийт 2 766 695 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2 776 695 төгрөгийг 5 хуваан сар бүрийн 30-ны өдөр манай компанийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч ******* ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани ******* ХХК-ийн нэхэмжилж буй 2 776 695 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг төлбөрийг 5 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор төлөх нөхцөлтэйгөөр эвлэрэх саналтай байна. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай дараах байдлаар эвлэрч байна.
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч компани нь 2 766 695 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.08.30-ны өдөр 553 339 төгрөг, 2024.09.30-ны өдөр 553 339 төгрөг, 2024.10.30-ны өдөр 553 339 төгрөг, 2024.11.30-ны өдөр 553 339 төгрөг, 2024.12.30-ны өдөр 553 339 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ХХК-ийн 0004930 дугаар Батламж, 2020.04.11, 2020.04.30, 2020.05.09, 2020.05.23, 2020.05.17-ны өдрүүдийн ******* ХХК-ийн зарлагын баримтууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.07-ны өдрийн 183/ШЗ2022/03636 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024.06.12-ны өдрийн 2480 тоот эрэн сурвалжилж хаяг тогтоосон албан бичиг зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, 2 766 695 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 766 695 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 217.12 төгрөгийн 29 608.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29 608.56 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 29 608.56 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох, 2 766 695 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 776 695 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.08.30-ны өдөр 553 339 төгрөг, 2024.09.30-ны өдөр 553 339 төгрөг, 2024.10.30-ны өдөр 553 339 төгрөг, 2024.11.30-ны өдөр 553 339 төгрөг, 2024.12.30-ны өдөр 553 339 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 217.12 төгрөгийн 29 608.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29 608.56 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 29 608.56 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА