| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00308/И |
| Дугаар | 129/шш2024/00375 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 129/шш2024/00375
|
129/ШШ2024/00375 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: ... онд төрсөн, .. настай, эрэгтэй, А аймгийн Х сумын 2 дугаар баг, Н гэх газар оршин суух Н овгийн Д.Д /Иргэний бүртгэлийн дугаар: ..../
Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Днь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.Дшүүхэд гаргасан хүсэлтдээ “...Миний бие 1970 онд төрсөн. 1986 онд 8 дугаар анги төгсөж А аймгийн Х сумын И нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс туслах малчнаар ажилд орж ажиллаж байгаад 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл буюу хугацаат цэргийн албанд татагдах хүртлээ тасралтгүй ажилласан.1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Би өндөр настаны тэтгэвэрт орох зорилготой өөрийн улсад ажиллаж байсан байдалтай холбоотой баримт Архиваас шүүлгэтэл орсон гарсан тушаал гарахгүй, мөн миний цэргийн алба хаасан лавлагаа нь миний овог Дашдаваа гэсэн нэрээр зөрж гарсан тул цэргийн алба хаасан байдлаа ч шүүхээр тогтоолгохыг нийгмийн даатгалын байгууллага нь зөвлөсөн тул өндөр настаны тэтгэвэрт орох зорилготой улсад ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдлаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Д.Д миний А аймгийн Х сумын И нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчнаар, Барилгын цэргийн 110 дугаар ангид 1988 оны 09 дүгээр сарын 29- ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл алба хаасан байдлыг тус тус тогтоож өгнө үү...” гэжээ.
1.2 Хүсэлт гаргагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би 1986 онд 8 дугаар анги төгсөн. 1987 он, 1988 онуудад мал маллаж байгаад 1988 оны 09 дүгээр сард цэргийн албанд татагдаж 2 жилийн цэргийн алба хаасан. Үүнээс хойш тасралтгүй одоог хүртэл мал маллаж байна. Иймд миний А аймгийн Х сумын И нэгдэлд 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл малчнаар, Барилгын цэргийн 110 дугаар ангид 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 484 дугаар цалингийн тодорхойлолтод “...Д.Д, Х И нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалин: 1987 оны 01 дүгээр сараас 1988 оны 09 дүгээр сар дуустал цалин олгосон...” гэх,
-Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9624 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд “Дашдаваагийн Д.Д БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар А аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 645411 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх,
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 485 дугаар тодорхойлолтод “...Х сумын “И” нэгдлийн 1986-1988 оны материалыг шүүн үзэхэд Д.Дд холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэх,
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч Д.Ц-ийн шүүхэд өгсөн “...Манай аавыг С.Д, ээжийг П.Ц гэдэг. Бид эхээс 9-үүлээ. Хамгийн том ахыг Д.Д, дараагийн эгчийг Ц, тэгээд би, миний доод талын дүү нарыг Б, Д, Д, О, Г, О гэдэг. Ах Д.Д цэргийн бүртгэл дээр манай аав Д-ын нэрийг Да гэж буруу бичсэн юм байна лээ. Манай ах Д.Д нь овгоо сольж байгаагүй. Ах Д.Д намайг 6 дугаар ангид байхад буюу 1988 онд цэрэгт яваад 2 жил болоод цэргээс ирсэн санаж байна. Ах Д.Д Т аймгийн Угтаал суманд цэргийн алба хаасан гэж ярьдаг. Ах Д.Д А аймгийн Х суманд аав ээжтэй хамт мал маллаж байгаад л цэрэгт явсан...” гэх мэдүүлэг,
2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
-А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/555 дугаартай албан бичиг, түүний хавсралтад “...Д.Д нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан бөгөөд тэтгэвэр тогтоолгож байгаагүй...” гэх,
-Д.ДХААТР-1 маягтын хуулбарт “...Д.Д, Н бригадад малчин, 1991 онд ажилд орсон...” гэх,
-Д.Дхаягийн хуудас маягтын хуулбарт “...Д.Д, сурагч, хуудас бичсэн: 1986.07.16...” гэх,
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08/405 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд “Д (Да)-гийн Д.Д БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар А аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 645411 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх,
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 382 дугаар албан бичгээр ирүүлсэн 1988 онд А аймгаас татагдсан дайчдын нэрсийн жагсаалтад “...144 дүгээр анги, 89. Д.Д...” гэх
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Д А аймгийн Х сумын И нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болон Барилгын цэргийн 110 дугаар ангид 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 484 дугаар цалингийн тодорхойлолт,
-Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9624 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 485 дугаар тодорхойлолт,
-А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/555 дугаартай албан бичиг, түүний хавсралт,
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08/405 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 382 дугаар албан бичгээр ирүүлсэн 1988 онд А аймгаас татагдсан дайчдын нэрсийн жагсаалт
- Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Д.Ц-ийн мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч Д.Д А аймгийн Х сумын И нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болон Барилгын цэргийн 110 дугаар ангид 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь тус тус тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Д.Днь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч 1987 оны 01 дүгээр сараас эхлэн ажиллаж байсан талаар баримт хэрэгт авагдсан, 1986 онд ажиллаж байсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлтийг шаардлагаас уг хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлтийн шаардлагын зарим хэсгийн ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Дулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н овогт Д.Дгийн А аймгийн Х сумын И нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Н овогт Д.Дгийн Барилгын цэргийн 110 дугаар ангид 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН