| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04139/И |
| Дугаар | 182/ШШ2024/03372 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/03372
| 2024 08 13 | 182/ШШ2024/03372 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 001 606.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Г.******* нь манай компанитай 2023.05.30-ны өдөр L12400159/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэсэн бөгөөд зээлдэгч Г.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшн-с:
2023.09.17-ны өдөр 7808701533 зээлийн дансны дугаартай, 332 900 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд,
2023.09.17-ны өдөр 7100113401 зээлийн дансны дугаартай, 2 680 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд,
2023.09.05-ны өдөр 7900380517 зээлийн дансны дугаартай, 492 000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ******* дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй.
Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024.06.17-ны өдрийн байдлаар...,1. 2023.09.17-ны өдрийн зээлд, үндсэн зээл 299 609.20 төгрөг, шимтгэл 6 000 төгрөг, үндсэн хүү 71 807.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 588.52 төгрөг, нийт 390 005.42 төгрөгийн,
2. 2023.09.17-ны өдрийн зээлд, үндсэн зээл 2 680 000 төгрөг, шимтгэл 26 800 төгрөг, үндсэн хүү 820 828.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43 869.40 төгрөг, нийт 3 571 498.33 төгрөгийн,
3. 2023.09.05-ны өдрийн зээлд, үндсэн зээл 21 522.56 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 1 733.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346.72 төгрөг, нийт 23 602.88 төгрөгийн үлдэгдэгдэлтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал буюу нотариатын зардал 16 500 төгрөг байна.
Иймд хариуцагч Г.*******гаас 4 001 606.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээ зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4 001 606.62 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд буюу 2024.08.29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2024.09.28-ны өдөр 2 001 606.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******тай дараах байдлаар эвлэрч байна.
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 4 001 606.62 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаанд буюу 2024.08.29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2024.09.28-ны өдөр 2 001 606.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2023.05.30-ны өдрийн L12400159/01 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулгууд, төлбөрийн баримт зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан, 4 001 606.62 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 001 606.62 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд буюу 2024.08.29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2024.09.28-ны өдөр 2 001 606.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 975.71 төгрөгийн 39 487.855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39 487.855 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 39 487.855 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох, 4 001 606.62 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 001 606.62 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаанд буюу 2024.08.29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2024.09.28-ны өдөр 2 001 606.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 975.71 төгрөгийн 39 487.855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39 487.855 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 39 487.855 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА