| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04536/И |
| Дугаар | 182/ШШ2024/03684 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2024/03684
| 2024 09 11 | 182/ШШ2024/03684 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С тоот хаягт оршин суух, Ө овогт *******ын ******* /РД:*******/-т холбогдох,
11 524 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь БНХАУ-аас тахианы ангилсан махыг төрөлжүүлэн импортлон оруулж ирж худалдаалдаг компани билээ. Т.******* нь 2023.06.21-ний өдрөөс 2024.03.26-ны өдрийг хүртэл 82 346 800 төгрөгийн тахианы мах худалдан авсан ба 11 524 000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Төлбөр тооцоогоо барагдуулах талаар өдөр болгон утсаар сануулж, лангуун дээр нь очиж байгаа боловч элдэв янзын шалтаг шалтгаан хэлж манай төлбөрийг хойшлуулж байна. Бидний хувьд компанийн үйл ажиллагаа түр зогссон санхүүгийн байдал хүнд байгаа бөгөөд яаралтай төлбөр тооцоогоо авах нэн шаардлагатай байна. Иймд Т.*******ээс 11 524 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь нийт нэхэмжлэлийн шаардлагаас 734 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 10 790 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй. гэжээ.
3.Хариуцагч Т.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 11 524 000 төгрөгийн 734 000 төгрөгөөс татгалзсан бөгөөд миний бие Т.******* нь үлдэх 10 790 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.11-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ХХК нь хариуцагч Т.*******тэй дараах байдлаар эвлэрч байна.
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 11 524 000 төгрөгийн 734 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.******* нь үлдэх 10 790 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.11-ний өдрийн дотор 3 хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, зарлагын баримтууд, ******* ******* ХХК-ийн дүрэм, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т.Баттөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Т.*******т холбогдуулан, 11 524 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 11 524 000 төгрөгийн 734 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.******* нь үлдэх 10 790 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.11-ний өдрийн дотор 3 хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 334 төгрөгийн 99 667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 99 667 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 93 795 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.*******т холбогдох, 11 524 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 11 524 000 төгрөгийн 734 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.******* нь үлдэх 10 790 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор 3 хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 334 төгрөгийн 99 667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 99 667 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 93 795 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА