Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/03669

 

 

 

 

 

 

 

 

2024 09 10

182/ШШ2024/03669

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч  тоот хаягт оршин суух, Б  овогт Р-ийн ******* /РД:*******/-ын хүсэлттэй,

Улсад ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Р.*******,

Гэрч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р.*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд явж, 1985 онд халагдаж ирээд 1985.07.19-ний өдрөөс эхлэн Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харъяа Лифт засвар үйлчилгээний конторт засварчнаар ажилд орж, 1999 оны 01 дүгээр сарыг дуустал тасралтгүй засварчин, механик зэрэг ажлыг хийж байсан юм. Надад анх ажилд ороход олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн намайг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд архиваас шүүлгээд олдохгүй байгаа учраас миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироод байна.

Иймээс би 1985.07.19-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд улсад ажилласныг буюу Лифт засвар үйлчилгээний конторт болон мөн сүүлд 1991-1992 оны үед манай байгууллага ******* ******* ХХК болж өөрчлөгдсөн тул тус компанид засварчин, механикчаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтэй байгаа. Түүнээс хойшхи хугацаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа учир тогтоолгох шаардлагагүй юм.

Миний дээрх хугацаанд тасралтгүй засварчин, механикчаар ажиллаж байсныг тухайн үед надтай хамт ажиллаж байсан засварчин, механикч *******, *******, *******, ******* нар сайн мэдэж гэрчилж байгаа. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа байна, МҮЭ-ийн гишүүний батлах, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ******* ******* ХХК нь ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж байсан тухай лавлагаа 1987 онд бүх хамт олонтойгоо авхуулж байсан гэрэл зураг зэрэг баримтууд нотолж байна. Надад шагнал урамшууллын бичиг баримтууд олон л байсан боловч он жилийн явцад үрэгдэж устаж алга болсон байх тул хувийн баримтууд олдохгүй байна. Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар миний 1985.07.19-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, тоот хөдөлмөрийн дэвтэр, Р.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хаягийн лавлагаа, Нийслэлийн архивын газрын 2024.04.01-ний өдрийн 317 тоот, 2024.07.24-ний өдрийн 589 тоот, Үндэсний төв архивын 2024.03.27-ны өдрийн 569 тоот, 2024.07.24-ний өдрийн 1163 тоот тодорхойлолтууд, гэрч *******, *******, *******, ******* нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 1987 онд авхуулсан гэрэл зураг, МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2024.07.23-ны өдрийн 1233 тоот тодорхойлолт, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.03.27-ны өдрийн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааны авсан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх архивын лавлагаа, тус газрын 2024.03.27-ны өдрийн 877 тоот нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.24-ний өдрийн 1686 дугаартай шийдвэр зэргийг гаргасан.

 

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.26-ны өдрийн 182/ШЗ2024/14169 дугаар захирамжийн дагуу Үндэсний төв архивын 2024.08.29-ний өдрийн 02/828 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.08.30-ны өдрийн 9/10668 тоот албан бичгээр ирүүлсэн Р.*******ын 182 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А, 4630 дугаар иргэний үнэмлэхийн ХААТР 21А маягтууд, 7 тоот хаягийн хуудас, 347 тоот төрөгсдийг бүртгэх анкет, Р.*******ын садан төрлийн лавлагаатай холбоотой баримтууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024.09.02-ны өдрийн 03/1793 тоот албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2024.08.28-ны өдрийн 05/890 тоот албан бичиг, гэрч *******, *******, *******, ******* нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд  ...үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Р.******* нь өөрийн улсад ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй нь тогтоогдож байх тул шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Р-ийн ******* нь 1985.07.19-нөөс 1995.01.01-нийг хүртэл хугацаанд Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харъяа Лифт засвар, үйлчилгээний конторт засварчин, механикчаар тасралтгүй ажилласан байна.

 

3. Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан Р.*******ын Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харъяа Лифт засвар, үйлчилгээний контороос 1985.07.19-нд нээж олгосон тоот хөдөлмөрийн дэвтэрт ... 1985.06.17. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дууссан тул бэлтгэл үүрэгтнээр халав. Ардын армийн 131-р ангийн захирагчийн 1985.06.17-ны өдрийн 169-р тушаалаар... 1985.07.19. Лифтийн тоног төхөөрөмжийн засварчнаар авч ажиллуулав. Лифтийн засвар үйлчилгээний конторын даргын 1985.07.23-ны өдрийн 58 тоот тушаалаар...1995.01.01. Хөдөлмөрийн дэвтэрийг дуусгавар болгон 536532 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов... гэж, 182 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А маягтад ...Р *******...ажилладаг байгууллага: Лифть засварын конторт засварчин...ажилд орсон он: 1986...эрхэлдэг ажил: *******ь засварчин... гэж тус тус бүртгэгдэж байсан байдал, 661318 тоот МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, 1987 онд хамт олонтойгоо авхуулсан гэх гэрэл зураг, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.03.27-ны өдрийн 876 тоот Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааны авсан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх архивын лавлагаа, 877 тоот нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа, шүүхэд мэдүүлсэн гэрч гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг болон хэрэгт бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Иймд Р.*******ыг дээрх хугацаанд улсад ажилласныг тогтоож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан Б овогт Р-н ******* /РД:*******/-ыг 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харъяа Лифт засвар үйлчилгээний конторт болон ******* *******ь ХХК-д тус тус засварчин механикчаар тасралтгүй ажиллаж байсныг буюу улсад 09 жил 05 сар 12 хоног ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ           Ж.БАЙГАЛМАА