Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/03374

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 13

182/ШШ2024/03374

     

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:*******/-д холбогдох,

 

11 010 701 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Н.******* би Б.*******гаас Lexus 400 RX маркийн автомашиныг 27 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2024.01.15-ны өдөр өөрийн тоот дансаар 7 000 000 төгрөг, 2024.01.16-ны өдөр өөрийн тоот дансаар 2 600 000 төгрөг, нийт 9 600 000 төгрөгийг машин авав гэх гүйлгээний утгатайгаар Б.*******гийн тоот дансанд машины урьдчилгаа болгон шилжүүлсэн. 2024.01.16-ны өдөр ББСБ ХХК-д үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт өгсөн боловч банк бус санхүүгийн байгууллагаас татгалзсан хариу ирсэн тул машиныг буцаагаад мөнгөө авъя гэхэд чиний төрсөн ахад хувь лизингээр тохиролцож зарсан одоо ахаасаа аваарай гэсэн. Ах өгч чадахгүй гээд миний утсыг блоклосон тул 2024.01.15-ны өдрөөс хойш машин авах гэж нөхрийнхөө цалингийн зээлийг авхуулж банкны хүү буюу өнөөдрийг хүртэл 2024.01.15-ны өдөр 244 405 төгрөг, 2024.02.15-ны өдөр 349 685 төгрөг, 2024.03.15-ны өдөр 318 500 төгрөг, 2024.04.15-ны өдөр 330 700 төгрөг, 2024.05.15-ны өдөр 310 800 төгрөг, нийт 1 222 590 төгрөгийг банкинд төлж байгаа. Иймд машин авахаар шилжүүлсэн 9 600 000 төгрөгийг банкны хүүнд төлсөн 1 222 590 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 111 төгрөг, нийт 11 010 701 төгрөгийг Б.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа: Н.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь машин оролцуулан төлөлтийг өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1110105001 дугаар гэрлэсний гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь Б.*******д холбогдуулан 11 010 701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11 010 701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Н.******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 111 төгрөгийн 94 055.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 94 055.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА