Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/03375

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 13

182/ШШ2024/03375

     

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: Б тоот хаягт байрлах, ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

 

Хариуцагч: С тоот хаягт оршин суух, *******ы ******* /РД:*******/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 999 964 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай хоршоо нь гишүүн Б.*******, хамтран зээлдэгч Б.******* нарт 2023.10.19-ний өдөр ЗГ20231019167 тоот зээлийн гэрээ, БГ20231019167 тоот барьцааны гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2024.01.19-ний өдрийг хүртэл зээлдүүлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан. Хоршооны төлөөлөл хэд хэдэн удаа зээлдэгчтэй утсаар холбогдож зээл төлөх тухай албан мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй. Зээлдэгч нь 2024.05.14-ний өдөр ирж уулзаад 2024.06.15-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь 2023.10.19-ний өдөр зээл авснаас хойш 2024.04.12-ны өдрийг хүртэл нийт 7 764 000 төгрөгийн төлөлт хийсэн. Иймээс үндсэн зээл 4 646 182 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208 964 төгрөг, хүү 1 044 818 төгрөг, нотариат болон бусад зардал 100 000 төгрөг, нийт 5 999 964 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: *******-ны нэхэмжлэлтэй, Б.*******, Б.******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд талуудын хооронд байгуулагдсан 2023.10.19-ний өдрийн ЗГ20231019167 тоот Зээлийн гэрээ, БГ20231019167 тоот Барьцааны гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, нотариатын зардлын баримт, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг гаргасан бөгөөд хариуцагч нараас баримт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 999 964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.*******, Б.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 999 964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийн 55 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 55 475 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА