| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04341/И |
| Дугаар | 182/ШШ2024/03664 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03664
| 2024 09 09 | 182/ШШ2024/03664 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: С байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, У овогтой Р-ийн ******* /РД:*******/,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Ш овогтой Б-йн ******* /РД:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 44 884 194.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Р-йн *******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б-н ******* нар нь ******* банктай 2022.08.22-ны өдөр 1720024095 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 76 500 000 төгрөгийг жилийн буюу 365 хоногт 22,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2022.08. 23-ны өдөр зээлийн гэрээний дагуу 76 500 000 төгрөгийг зээлдэгч Р.*******ы ******* банк дахь ******* тоот дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. 1720024095 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож...1720024095-01 дугаартай Ипотекийн гэрээ-ний дагуу... Ч тоот хаягт байрлах 60 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгыг барьцаалсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 36 125 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 18 992 291.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 121 813.52 төгрөг, нийт 55 239 104.97 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1720024095 дугаартай Зээлийн гэрээ-р хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 145 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банк нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж уулзаж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд... зээлдэгч Р-н *******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б-н ******* нарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2. дахь заалт болон 1720024095 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу 2024.07.08-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрт 40 375 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4 383 135.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 126 059.64 төгрөг, нийт 44 884 194.95 төгрөгийг Р-н *******, Б-н ******* нараас гаргуулах, мөн хариуцагч нар сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд 1720024095-01 дугаартай Ипотекийн гэрээ-ний дагуу дурдсан барьцаа хөрөнгөөр буюу Ч тоот хаягт байрлах 60 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгаас хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нартай нийт нэхэмжлэлийн шаардлагыг 12 сарын хугацаанд график гарган хувааж төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Р.*******, Б.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Р.*******, Б.******* бид хоёр ******* банкны нэхэмжилсэн 44 884 194.95 төгрөгийг 12 сарын хугацаанд график гарган хувааж төлөхөөр ******* банктай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* банк ХК нь хариуцагч Р.*******, Б.******* нартай дараах байдлаар эвлэрч байна.
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Р.*******, Б.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 44 884 194.95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.*******, Б.******* нар нь 44 884 194.95 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.30-ны өдрөөс 2024.12.30-ны өдрийг дуустал 1 000 000 төгрөгөөр, 2025.01.30-ны өдрөөс 2025.08.30-ны өдрийг хүртэл сар бүр 5 110 524.37 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, дээрх хуваарийн дагуу төлөлтийг төлөөгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн, Ч тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, талуудын хооронд байгуулагдсан 2022.08.22-ны өдрийн 1720024095 дугаар Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээ, 2022.08.22-ны өдрийн 1720024095-01 дугаартай Ипотекийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулгууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нараас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Р.*******, Б.******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 44 884 194.95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Р.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 44 884 194.95 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.30-ны өдрөөс 2024.12.30-ны өдрийг дуустал сард 1 000 000 төгрөгөөр, 2025.01.30-ны өдрөөс 2025.08.30-ны өдрийг хүртэл сар бүр 5 110 524.37 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, дээрх төлөлтийг төлөөгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн, Ч тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452 570.97 төгрөгийн 226 285.485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 226 285.485 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 226 285.485 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Р.*******, Б.******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 44 884 194.95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Р.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 44 884 194.95 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.30-ны өдрөөс 2024.12.30-ны өдрийг дуустал сард 1 000 000 төгрөгөөр, 2025.01.30-ны өдрөөс 2025.08.30-ны өдрийг хүртэл сард 5 110 524.37 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, дээрх хуваарийн дагуу төлөлтийг төлөөгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн, Ч тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452 570.97 төгрөгийн 226 285.485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 226 285.485 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 226 285.485 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА