Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2016/0293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан Л.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- Ү-, Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй барилгын өмчлөгчийн маргаан дуусаагүй байхад "М" ХХК-иас Б.А*******д, Б.А*******гээс "Б*******" ХХК-д тус тус өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргуулах шаардлага бүхий иргэн Л.Бгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.О*******, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ө.А******* нарыг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 дугаартай, улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- Ү-, Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй барилгын өмчлөгчийн маргаан дуусаагүй байхад "М" ХХК-иас Б.А*******д, Б.А*******гээс "Б*******" ХХК-д тус тус өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх.

Нэхэмжлэгч Л.Б би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 дугаартай барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан, уг барилгын өмчлөгчөөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- Ү-, Ү-,Ү- дугаарт бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч нь билээ.

Гэтэл "У*******" ХХК нь Зээлийн гэрээний дагуу Л.Б миний төлөх ёстой 1,8 тэрбум төгрөгийн төлбөрт надад мэдэгдэхгүйгээр, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан миний өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлсэн авсан болохыг 2009 онд мэдсэн юм. Үүнээс үүдэн Л.Б миний бие уг Эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандахад шүүх У*******ыг өмчлөгчөөр бүртгэсэн шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгож, М" ХХК-ийг шударга өмчлөгч гэж үзэн бүртгэлийг өмчлөх эрх тус компанид шилжсэнийг бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн, мөн иргэний хэргийн шүүх "У*******" ХХК болон Л.Б нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 9.1, Барьцааны гэрээний 3.2-ыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцон, Л.Б намайг шүүхүүд хууль ёсны өмчлөгч болохыг зөвшөөрсөн боловч, миний өмчлөх эрхийг бүрэн сэргээгээгүй гэж үзэж байгаа юм.

Иймд Л.Б хууль ёсны өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн хөрөнгийг буцаан олж авахын тулд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, уг маргааныг бүрэн шийдвэрлэж дуусаагүй байгаа билээ.

Тодруулбал, Л.Бгаас "У*******" ХХК, "М" ХХК-д холбогдуулан "У*******" ХХК-ийн барьцааны зүйлийг М" ХХК-д шүүхээс гадуур худалдсан ажиллагааг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаад байгаа болно.

Л.Б миний зүгээс "М" ХХК-ын хооронд үүссэн өмчлөх Эрхийн маргааныг хянах явцдаа шүүхээс гаргах шийдвэрийг баталгаажуулах зорилгоор Сүхбаатаар дүүргийн шүүхийн шүүгчийн /хуучин нэрээр/ 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3142 дугаар захирамжаар "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Y-, Ү-, Ү-, Ү-, Ү- Ү-, Y-, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох, уг эд хөрөнгүүдтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг "М" ХХК-д даалгасан юм.

Гэтэл өмчлөлийн маргаан дуусаагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Эрхийн улсын бүртгэгч нь шүүхээс авсан арга хэмжээг дуусгавар болгон, энэ талаар Л.Б надад мэдэгдэхгүйгээр Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- Ү-, Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Б.А*******д бэлэглэлийн гэрээгээр, Б.А******* нь "Б*******" ХХК-д шилжүүлэн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хийжээ.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 дугаартай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- Ү-, Ү-, Ү- дугаарт бүртгүүлсэн барилгын хууль ёсны өмчлөгч нь Л.Б би /үүнийг иргэний хэргийн шүүхүүд хүлээн зөвшөөрсөн/ тул миний хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг шударгаар өмчлөх эрх олж авсан гээд байгаа "М" ХХК-иас гаргуулах авах ёстой гэж үзэж маргаж байхад "М" ХХК нь өөр этгээдүүдэд шилжүүлэн бэлэглэх зэргээр өмчлөлийг шилжүүлснийг Эрхийн улсын бүртгэлд бүртгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

"М" ХХК нь миний үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус өмчлөгчөөс шилжүүлж авчихаад цааш дамжуулан олон этгээдэд өмчлөл шилжүүлэх тусам Л.Бгийн өмчлөх эрхийг сэргээх боломжгүй болгох арга замыг хайж байгаа нь энэ гэдэг нь илт харагдаж байгаа бөгөөд үүнийг нь Монгол Улсын шүүхийн зарим шударга бус шүүгч нар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын ажилтан нэгдэж, эрх мэдлээ хэтрүүлж, Л.Б миний өмчлөлийн асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх эрхийг минь зөрчиж байгаа нь илт хууль бус үйл ажиллагаа юм.

Иймд Л.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 дугаартай, улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- Ү-, Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй барилгын өмчлөгчийн маргаан дуусаагүй байхад "М" ХХК-иас Б.А*******д, Б.А*******гээс "Б*******" ХХК-д тус тус өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/6 хаягт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-2203014774, Ү-2203014775, Ү-2203014776, Ү-, Ү-, Ү-, Ү-2203014780, Ү-, Ү-, Ү- дугааруудтай нийт 14 ширхэг хувийн хэрэг бүртгэлийн өмчлөгчөөр "Моннис Пропертиес" ХХК /5037409/ бүртгэлтэй байсан ба 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 51 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Адьяасүрэн /ХЕ74050562/-гийн, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр хуулийн этгээд "Бишрэлт Пропертиз" ХХК /5278082/-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.

Тухайн бүртгэлүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нотлох баримтыг үндэслэн хийсэн байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны 2013 оны 01 дүгээр сарын 09-нии өдрийн 24 дугаартай магадлал, Хяналтын шатны 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай тогтоол, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1952, дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 67 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 413 дугаартай тогтоол, түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2623/с дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 500 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 552 дугаартай тогтоол гэхчлэн шүүхийн актуудаар "Моннис Пропертис ХХК-ийг өмчлөгчөөр нэгэнт тогтоосон байх ба хууль хяналтын байгууллагаас захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийгдээгүй байсан байна.

Иймд дээрх Эрхийн бүртгэлийн дугааруудад бүртгэлтэй хөрөнгүүдийн өмчлөх эрх шилжүүлсэн бэлэглэлийн болон худалдах худалдан авах гэрээ бүртгэлүүд нотлох баримтад тулгуурлан хуулийн дагуу хийгдсэн байх тул иргэн Л.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б******* ХХК болон Б.А******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхээр хянагдаж буй Л.Бгийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна.

Моннис Пропортиез ХХК-тай байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу Улаанбаатар хот, Сүхбаатар *******,******* хаягт орших "Альфа" төвийн барилга буюу нийт 3905 м.кв талбайтай зоорийн давхарыг оруулаад 6 давхар, улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-220301473, Ү-2203014774, Ү-2203014775, Ү-2203014776, Ү-, Y-, Ү-, Ү-2203014780, Ү-, Ү-, Ү- дугаартай арван дөрвөн үл хөдлөх хөрөнгийг ("Үл хөдлөх хөрөнгүүд" гэх) холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлэн авсан.

Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн авах үед тухайн хөрөнгүүдийн хувьд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт ямар нэгэн хязгаарлалт, захиран зарцуулах түдгэлзүүлсэн ажиллагаа хийгдээгүй, бүртгэл хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр байсан.

Гэтэл хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн /хуучин нэрээр/ 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3142 дугаар захирамжаар маргаан бүхий арван дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сухбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын эрхийн улсын бүртгэгч хууль зөрчиж бүртгэсний улмаас үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан мэтээр бодит байдалд нийцэхгүй тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн "Моннис Пропортиес" ХХК, У******* нартай маргасан шүүхийн маргаан нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1952 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 67 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 413 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрсэн ба шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байна. Улсын дээд шүүхийн 413 дугаар тогтоолоор "... У******* болон Моннис Пропортиес ХХК-ийн хооронд 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г үндэслэн Улсын бүртгэлийн газраас У*******ны нэр дээр бүртгэлтэй дээрх 3905 м,кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр Моннис Пропортиес ХХК-ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх тул иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар тухайн компани нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан өмчлөгч этгээд юм ..." хэмээн дүгнэсэн. Мөн тогтоолд "... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хууль бус хэлцлийн үр дагавар нь зөвхөн У*******-д хамааралтай бөгөөд өмчлөх эрхийг шударгаар олж авсан "Моннис Пропортиес" ХХК-д хамааралгүй байна..." гэж дүгнэн зэргийг шийдвэрлэсэн байдаг.

Түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүх 2014 оны 03 дугаар гарын 26-ны өдөр хариуцагчийн буюу Л.Бгийн нэхэмжлэлтэй "Моннис Пропортиес" ХХК, "У*******" ХХК-иудад холбогдуулан тухайн хоёр хариуцагч болох "Моннис Пропортиес" ХХК болон "У*******" ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №10/11/18 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах" гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд 623/с дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Дээрх шийдвэрт Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан ба тухайн гомдлыг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад мөн оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 500 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт "...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дугээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2623/с дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн "Дүургийн иргэний хэргийн анхан шатны" гэсэний дараа "1 дүгээр" гэж нэмж оруулан, тогтоох хэсэгийн 1 дүгээр заалтаас "56.1.10" гэснийг хасч, 3 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1.1-д тус тус зааснаар Л.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.607.905 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэсийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай" гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй..." гэх өөрчлөлтийг оруулан гаргасан гомдлыг нь хангахгүй орхисон байдаг. Тус магадлалд мөн Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын шатаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүх хүлээн авч хянаад 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 552 дугаар тогтоолоор гаргасан гомдлыг хангахгүй орхиж иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 500 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоол хүчин төгөлдөр байгаа болно.

Мөн хариуцагч Л.Б нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан "Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах, үйлчилгээ, орон сууцны зориулалттай нийт 3,905 м.кв талбайтай барилгуудын өмчлөгчөөр 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр У******* ХХК-нийг бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2010 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр дээрх эд хөрөнгүүдийн өмлөгчөөр М ХХК-нийг бүртгэсэн буртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг. Тухайн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөрхэгаан хэлэлцээд 418 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч хянаад 2013 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 24 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 дүгээр магадлалыг гуравдагч этгээд болох Моннис Пропортиес ХХК болон У*******ны зүгээс Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан ба уг гомдлыг Дээд шүүх хүлээн авч хянаад 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 45 дугаар тогтоолоор "...Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлууд болон нэхэмжлэгчийн Моннис Пропортиес ХХК-д холбогдуулан гаргасан Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлага зэргийг анхааралгүй Улаанбаатар банк ХХК-ийн өмнлөх эрхийн улсын буртгэл хийсэн хариуцагчийн буруутай үйлдэлд хамааруулан гуравдагч этгээд болох Моннис Пропортиес ХХК-ийн нэр дээрх өмчлөх эрхийн улсын бүртгэл, гэрчилгээг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэж хүлээн зөвшөөрсөн нь буруу байх тул гуравдагч этгээд Моннис Пропортиес ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүухийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үидэслэлтэй,.." гэж дүгнэн шүүхийн шийдвэр, магадлалд доорхи өөрчлөлтийг оруулсан.

Тогтоолын тогтоох хэсгийн 1-д "...Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 24 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дараах байдлаар өөрчилсүгэй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийи 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан дээрх байршил дахь орон сууц, үйлчилгээний зориулалтай нийт 3905 м.кв үл хөдлөх хөрөнгө-/цогцолбор 14 барилга/-ийн өмчлөгчөөр М ХХК-ийг бүртгэсэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй..." хэмээн шйдвэрлэсэн байдаг.

Дээр дурьдсан иргэний болон захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор маргаан бүхий арван дөрвөн үл хөдлөх хөрөнгүүдийг У*******наас "Моннис Пропортес" ХХК худалдан авсан, Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын."Моннис Пропортиес" ХХК-ийн нэр дээр бүртгэл хийсэн зэрэг үйлдэлүүд хууль зөрчөөгүй болохыг Л.Бгийн нэхэмжлэлтэй "Моннис Пропортиес" ХХК, У******* нарт холбогдох иргэний, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэсэн дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор хангалттай тогтоогдож байгаа болно.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий арван дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар, хууль тогтоомжийн дагуу авсан "Моннис Пропортиес" ХХК-аас миний бие бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан нь хууль зөрчсөн, нэхэмжлэгч Л.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн зуйл байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Уянга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Батшижир овогтой Бат-Уянга би иргэн Бгийн нэхэмжлэлд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул миний биеийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг шийдвэрлэж өгнө үү. Шүүхэд өгсөн тайлбараа дэмжиж байгаа тул уг тайлбарын хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Л.Бгийн тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 хаягт байршилтай, эрхийн бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- Ү-, Ү-, Ү- улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргаан дуусаагүй байхад "Моннис пропертиес" ХХК-иас Б.А*******д, Б.А*******гээс "Б*******" ХХК-д тус тус өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаараа шийдвэр гаргалаа.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн болон тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж буй улсын бүртгэлд хамаарах иргэн Б.А******* болон "Б*******" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тул гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг 14 удаа хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх тус бүр хүлээн авч дараагийн шүүх хуралдааны товыг тухай бүр мэдэгдэж байсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж нисэх онгоцны тасалбарын хуулбар, Улаанбаатар-Эрдэнэт явах төмөр замын вагоны тасалбарын хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн. Дээрх нисэх онгоцны тасалбарын хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өмгөөлөгчийн төмөр замын вагоны тасалбар нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалгаан биш гэж шүүхээс үзэж шүүх хуралдааныг хийлээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхийг шүүхээс бүрэн хангасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгүүдэд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр гаргасантай адил үзэж хэргийн оролцогчийн төлөөлөгч нарт уншиж танилцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хоёр. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 хаягт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- Ү-, Ү-, Ү- дугаартай нийт 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг "М" ХХК-иас Б.А*******д, Б.А*******гээс "Б*******" ХХК-д тус тус өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөлийн асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд маргааныг бүрэн шийдвэрлэж дуусаагүй, шүүгчийн захирамжаар үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байхад бүртгэл хийсэн гэж үндэслэсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3172 дугаар шүүгчийн захирамжаар[1] дээрх 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Моннис пропертиес ХХК-д даалгасан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2/4637 дугаар[2] албан бичгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 552 дугаар тогтоол[3] гарч Л.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/24745 дугаар[4] албан бичгээр захиран зарцуулах эрхийг сэргээсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана, 19 дүгээр зүйлийн 19.1-д Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:, 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих; 19.3-т Эрхийн улсын бүртгэлд хийсэн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэн, нотлох баримтыг хавсаргана, 24 дүгээр зүйлийн 24.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заажээ.

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг талаас Моннис пропертиес ХХК, нөгөө талаас иргэн Б.А******* нарын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээ[5] ёсоор 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийг Б.А*******д шилжүүлсэн байна. Харин Б.А******* нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б******* ХХК-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр дээрх 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийг худалджээ.

Гуравдагч этгээд Б.А*******гийн гаргасан мэдүүлгийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ү-[6], Ү-[7], Ү-[8], Ү-[9], Ү-[10] эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ү-[11], Ү-[12], Ү-[13], Ү-[14], Ү-[15], Ү-[16], Ү-[17], Ү-[18] эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ү-[19] эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд түүний өмчлөлд шилжиж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн бөгөөд Моннис пропертиес ХХК-с Б.А*******д, Б.Адъясүрэнгээс Б******* ХХК-д шилжүүлэхдээ бүртгэлийн байгууллагад гаргасан бүртгэлийн мэдүүлэгт хавсаргагдсан баримтуудыг шүүхээс судлан үзэхэд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан байна.

Иймд өмчлөлийн маргаан иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрхийг сэргээсний дараа маргаан бүхий бүртгэлийн ажиллагаа хийгдсэн, гуравдагч этгээдээс бүртгэлийн байгууллагад гаргасан баримтын бүрдүүлбэр бүрэн байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нөгөө талаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 45 дугаар тогтоолоор[20] ...орон сууц, үйлчилгээний зориулалттай нийт 3905 м.кв үл хөдлөх хөрөнгө /цогцолбор 14 барилга/-ийн өмчлөгчөөр Моннис пропертиес ХХК-ийг бүртгэсэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эрхийн улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй

Дүгнэхэд, бүртгэлийн байгууллагаас "Моннис пропертиес" ХХК-иас Б.А*******д, Б.А*******гээс "Б*******" ХХК-д тус тус шилжүүлснийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 5 дугаар зүйлийн 5.1.2-т бүртгэл үнэн зөв байх гэх заалт, зарчмуудад нийцсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан Л.Бгийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй барилгын өмчлөгчийн маргаан дуусаагүй байхад "М" ХХК-иас Б.А*******д, Б.А*******гээс "Б*******" ХХК-д тус тус өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг №1, 161-р тал

[2] Хавтаст хэрэг №1, 237-р тал

[3] Хавтаст хэрэг №1, 189-р тал

[4] Хавтаст хэрэг №1, 238-р тал

[5] Хавтаст хэрэг №1, 60-р тал

[6] Хавтаст хэрэг №1, 29-р тал

[7] Хавтаст хэрэг №1, 68-р тал

[8] Хавтаст хэрэг №1, 85-р тал

[9] Хавтаст хэрэг №1, 99-р тал

[10] Хавтаст хэрэг №1, 123-р тал

[11] Хавтаст хэрэг №1, 35-р тал

[12] Хавтаст хэрэг №1, 42-р тал

[13] Хавтаст хэрэг №1, 52-р тал

[14] Хавтаст хэрэг №1, 94-р тал

[15] Хавтаст хэрэг №1, 105-р тал

[16] Хавтаст хэрэг №1, 111-р тал

[17] Хавтаст хэрэг №1, 117-р тал

[18] Хавтаст хэрэг №1, 129-р тал

[19] Хавтаст хэрэг №1, 135-р тал

[20] Хавтаст хэрэг №2, 92-р тал