Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03661

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 09

182/ШШ2024/03661

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б Э /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Г овогт А-ны Ш /РД:*******/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие 2006 онд *******тай танилцаж, хамт амьдран улмаар 2008.12.18-ны өдрийн гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд *******-ны өдөр хүү *******, *******-ний өдөр хүү *******, *******-ны өдөр охин ******* нар төрсөн. Охиноо төрсний дараа 4 сартай байхад нөхөр маань өөр хүнтэй болсон талаар надад хэлсэн. Үүнээс хойш бид хэрүүл, маргаантай болж, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оны 10 дугаар сараас хойш салж тусдаа амьдрах болсон. Би өөр хүнтэй тусдаа амьдрал зохиогоогүй. Энэ хугацаанд ******* нь шинэ эхнэр, хоёр хүүхэдтэй болсон.

Салсан үеэс хойш 3 хүүхэд маань миний асрамжид надтай хамт амьдарч өсч торниж байна. Хүүхдүүдтэй аав нь ихэвчлэн холбоотой байдаггүй. Миний зүгээс хүүхдүүдийг аавтай нь уулзуулахад нээлттэй, ямар нэгэн хориг саад бахйгүй. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө охиныхоо төрсөн өдрийн баяр дээр ирсэн. Хариуцагчийн зүгээс хүүхдүүдэд тусламж, дэмжлэг үзүүлж байгаагүй.

Бидний хооронд өөр маргаантай зүйл байхгүй. Би хариуцагчийн нөхцөл байдлыг бодож үзээд зөвхөн охиндоо л хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа ба 2 хүүд оногдох хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэхгүй.

Цаашид бид хамтран амьдрах боломжгүй, тус тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү *******, *******, ******* нарыг миний асрамжид үлдээж, эцэг *******аас охин *******д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч *******аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2006 онд гэр бүл болсон. Бидний дундаас том хүү ******* *******-ны өдөр, хүү ******* *******-ний өдөр, *******-ны өдөр охин ******* нар төрсөн.  Бид гэрлэлтээ 2007 оны 02 дугаар сард батлуулсан. 2015 он хүртэл хамт амьдарсан. Би хүүхдүүдээ хардаг байсан. Эхнэр ажил хийдэг байсан. Би 2011-2012 оны хооронд архины хамааралтай болж эхэлсэн. Энэ хугацаанд өөр эмэгтэй хүнтэй уулздаг болсон. Архины хамааралтай хүнтэй хамт байх хэцүү гэж бодоод би өөрөө гэр бүлээсээ явсан. 2021 оноос эхлэн миний архины хамааралтай байдал багассан.

Одоо би гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. 3 хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин *******д хүүхдийн тэтгэлэг хуульд зааснаар төлнө. Би хүүхдүүдтэйгээ утсаар ярихаас эмээдэг боловч хүүхдүүдтэйгээ харилцаатай байхыг хүсдэг. 2 хүүтэйгээ 1-2 удаа л утсаар ярьсан. Ээж нь хүүхдүүдтэй уулзуулахад хориглосон зүйл огт байхгүй. Би одоогоор ажил хийдэггүй. Би нэг удаа л гэр бүл дээрээ очсон. Цаашид хүүхдүүдийнхээ өмнө эцэг хүнийхээ үүргийг биелүүлнэ. Хүүхдүүдээ тусалж дэмжиж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, 2008.12.18-ны өдрийн 2314 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч *******ын иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүү *******, *******, охин ******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа, хариуцагч *******ын иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүү *******, *******, охин ******* нарын Баянзүрх дүүргийн ХХ дугаар хорооны С  өрхийн эмнэлгийн эрүүл өсөн бойжиж буй эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын ХХХ дугаар сургуулийн тодорхойлолтууд, 2024.05.14-ний өдрийн 569 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2024.05.21-ний өдрийн 101/ШЗ2024/14431 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг гаргаж өгсөн, хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүү Ш.Хичэээнгүй, *******, охин ******* нарыг өөрийн асрамжиндаа үлдээн, охин *******д оногдох хүүхдийн тэтгэлгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ, нөхөр ******* гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харилцаатай болсноор бид байнгын маргаантай болсон, одоо ******* өөр эхнэртэй хамтран амьдарч, хоёр хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжинд байлгаж, охин *******д хүүхдийн тэтгэлэг төлүүлнэ гэж тайлбарласан.

2.Хариуцагч ******* нь бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, 3 хүүхдийг ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзах зүйлгүй, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбарласан.

3.Гэрлэгчид 2006 онд танилцан хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас *******-ны өдөр хүү *******, *******-ний өдөр хүү *******, *******-ны өдөр охин ******* нар төрж, гэрлэгчид 2008.12.18-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ХХХХ тоот гэрлэлтийн гэрчилгээ, хүү *******н ХХХ тоот, хүү *******н ААА тоот, охин *******н ХХХ тоот хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар нотлогдсон.

4.Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 10 дугаар сараас хойш удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчийн хоорондоо маргаантай, зөрчилтэй байдал нь хүүхдүүдийн эрүүл, тайван амьдрах орчин нөхцөл, хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд сөргөөр нөлөөлж болзошгүй, хариуцагч нь бусадтай хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, хэн аль нь гэр бүлээр үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

 5.Хариуцагч ******* нь хүү Ш.Хичэээнгүй, *******, охин ******* нарыг ээж *******ын асрамжинд байлгахыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.1.-д эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээсэнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хэмжээгээр охин *******д хүүхдийн тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг *******аар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч ******* нь хүү *******, ******* нарт тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдав.

 

7.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй гэснийг дурдав.

 

8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээн, охин *******д тэтгэлгийг гаргуулан олгож, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдаж шийдвэрлэлээ.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, 58 553 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Хиад овогт Г-ын Э  /РД:Ш.Э/, Г овогт А-ны Шийрав /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан *******-ны өдөр төрсөн хүү *******, *******-ний өдөр төрсөн хүү *******, *******-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ын асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан охин *******г 11 нас хүртэл нь тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Нэхэмжлэгч ******* нь хүү *******, ******* нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58 553 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ   Ж.БАЙГАЛМАА