| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04455/И |
| Дугаар | 182/ШШ2024/03377 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/03377
| 182/ШШ2024/03377 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Т оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 19 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* би 2023.05.09-ний өдөр ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан урьдчилгаа 58 800 000 төгрөг өгч график төлөлтийн дагуу 6 дугаар сард нь 1 100 000 төгрөг төлсөн боловч уг барилгыг Төв аймгийн газрын албанаас үйл ажиллагааг нь зогсоож уг барилга баригдах боломжгүй болсон. Иймд 2023.11.07-ны өдөр тус компанийн захирал *******тэй уулзаж гэрээний 6.3.3-т заасныг үндэслэн гэрээг дуусгавар болгосон. Үүний дараа 2024 оны 2-4 дүгээр сард цувуулан 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч надад олгосон ч үлдэгдэл 19 900 000 төгрөгийг одоо болтол олгоогүй, утсаа авдаггүй. Иймд үлдэгдэл 19 900 000 төгрөгийг гэрээний 2.1.7-д заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа: Б.*******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд талуудын хооронд байгуулагдсан 2023.05.09-ний өдрийн ХТ-23/07 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, 2023.11.07-ны өдрийн гэрээ цуцалсан протокол, 2024.01.13-ны өдрийн ******* ХХК-ийн мэдэгдэл зэргийг гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 19 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 19 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Б.******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 450 төгрөгийн 128 725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 128 725 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА