| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00434/И |
| Дугаар | 129/ШШ2024/00345 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2024/00345
129/ШШ2024/00345
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 38-16 тоотод оршин суух С.Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Хануй инж байрны 13 тоотод оршин суух Ч.Н, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Хануй инж байрны 13 тоотод оршин суух Н.Н нарт холбогдох
600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд ажлын хөлсний дутуу 600,000 төгрөгийг Ч.Н, Н.Н нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.М миний бие Ч.Н, Н.Н нарт холбогдуулан 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ч.Н, Н.Н нар нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 600,000 төгрөгийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь Ч.Н, Н.Н нарт холбогдуулан 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.М нь 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч нар төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгөөс 9,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,325 төгрөг, хариуцагч Ч.Н, Н.Н нараас 9,325 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Н, Н.Н нарт холбогдох 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч С.М татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Мөнхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгөөс 9,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,325 төгрөг, хариуцагч Ч.Н, Н.Н нараас 9,325 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА