Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/03592

 

    

 

 

 

 

 

 

2024 09 04 182/ШШ2024/03592

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С  тоот хаягт оршин суух, О овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, Б  овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

1 439 674 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Э.******* нь Э.*******тай 2024.01.07-ны өдрөөс үерхэж эхэлсэн. Э.******* нь 2000.02.27-ны өдөр төрсөн. Одоогоор ******* суманд туслах машинчаар ажилладаг. Тэрээр миний регистрийн дугаарыг ашиглан 2024.01.11-ний өдөр Соно зээлийн аппликейшнаас 500 000 төгрөг, 2024.01.12-ны өдөр 300 000 төгрөгийн зээлийг миний дансанд шилжүүлэн авсан. Үүнээс 500 000 төгрөгийг Э.******* нь өөрөө хувьдаа хэрэглэж зарцуулсан ба үлдэх 300 000 төгрөгийг миний бие хэрэглэсэн нь үнэн. Авсан зээлээ төл гэхэд одоог хүртэл төлөөгүй ба цахим орчинд миний талаар худал бусармаг зүйл ярьж нэр хүндэд халдан гутаан доромжилдог билээ. Иймээс уг зээлсэн 800 000 төгрөг, түүний хүү 150 000 төгрөг, нийт 950 000 төгрөгийг Э.*******аар төлүүлэх хүсэлтэй байна. Мөн Э.******* нь 2024.01.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох зурагтын хуучин эцсийн гэр хорооллын замд миний УЕС улсын дугаартай Nissan Cube маркийн автомашиныг унаж явах үедээ хойд гупер, багаж, их гэрлийг хагалсан. Цалингаа аваад төлж өгье гээд одоог хүртэл огт хохирол барагдуулж өгөхгүй байх тул машиныг засварт өгөх 450 000 төгрөг, нийт 1 439 674 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.*******ын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Э.******* миний бие Э.*******ын нэхэмжилсэн 1 439 674 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, автомашины эвдрэлийн гэрэл зураг, цахим захидал зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан, 1 439 674 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 439 674 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийн 17 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 17 875 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17 875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э.*******ын нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох, 1 439 674 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 439 674 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийн 17 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 17 875 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17 875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА