Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/03591

 

 

 

 

 

 

 

 

2024 09 04

182/ШШ2024/03591

     

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, Б-н ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 127 217 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

******* ******* ББСБ ХХК нь Б-н *******тай 2024.02.28-ны өдөр 20240228-54205 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024.03.01-ний өдөр 100 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000187340 тоот зээлийг Голомт банк дахь 1805184223 тоот дансанд зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.07.22-ны өдрийн байдлаар z000187340 тоот зээл 2024.03.31-ний өдөр дуусч, зээл 100 000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 143 хоногийн хүү 5 500 төгрөг, шимтгэл 1 000 төгрөг, хүү 26 217 төгрөг, бүгд 127 217 төгрөг болсон тул нийт 127 217 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* нь нийт нэхэмжилсэн 127 217 төгрөгийг бүхэлд нь ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулагдсан 2024.02.28-ны өдрийн 77637 дугаартай цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 127 217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 127 217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийн 2 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА