Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/754

 

    

 

 

 

 

      2022          7               21                                      2022/ДШМ/754                                                                              

 

 

Т.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Одонтуяа,

            хохирогч Д.Ч, Д.Д,

            иргэний нэхэмжлэгч Н.Шын өмгөөлөгч Г.Мөнхбат,

            шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

            нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч С.Оюунцэцэг,             иргэний нэхэмжлэгч Н.Шын өмгөөлөгч Г.Мөнхбат, хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Бд холбогдох эрүүгийн 21128133 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Батаа овгийн Т.Б, 1975 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..............

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

1. 2009 онд Л.Быг “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж 52 дугаар байрны 5 тоот байх байрыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхоны 112 дугаар байрны 117 тоотод байх 2 өрөө орон сууцаар сольж өгнө” хэмээн хуурч, 50.000.000 төгрөгийн үнэлгээтэй байрыг залилан авч, бусдад зарсан,

2. 2010 оны 8 дугаар сард Д.Чийг “Эко констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Маршал таун” хотхоны 107 дугаар байрны 11 тоотод байх 65м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 800 ам доллараар авч өгнө” хэмээн хуурч, 110.000.000 төгрөгийн үнэлгээтэй, 16-61 УНГ улсын дугаартай Тоуоta Lexus-460 маркийн автомашиныг залилан авсан,

3. 2011 оны 4-5 дугаар сард Д.Дийг “Эко констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Маршал таун” хотхоны 107 дугаар байрны 10 тоотод байх 89м.кв 3 өрөө орон сууцыг 800 ам доллараар авч өгнө, автомашиныг нь зараад байр авч өгнө” хэмээн хуурч, түүний эзэмшлийн 04-06 УБҮ улсын дугаартай 65.000.000 төгрөгийн үнэлгээтэй Нummer H2 маркийн  автомашиныг залилан авсан,

4. 2011 оны 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 20-ны хооронд Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт Д.Мыг “Та машинаа сайжруулах хэрэгтэй, би таны машиныг зарж өгье” хэмээн хуурч, 29.000.000 төгрөгийн үнэлгээтэй 50-20 УБН улсын дугаартай Land Cruiser 80 маркийн, 53-93 УБО улсын дугаартай Land Cruiser 80 маркийн автомашинуудыг залилан авсан,

5.2013 оны 9 дүгээр сард Б.Тыг “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань эрхүүд” ХХК-ийн эзэмшлийн 25.7 га газраас 10 га газрыг хямд үнээр зарна” хэмээн хуурч, 20.000.000 төгрөгийг залилан авсан,

6. 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Д.Гыг “5.000 ширхэг тоосго ачаад ир, ирэхээр чинь мөнгийг нь өгье” хэмээн хуурч, 925.000 төгрөгийн үнэлгээтэй тоосгыг залилан авсан,

7. 2013 оны 1 сараас 4 сарын хооронд И.Ц“Түрээсийн мөнгө нэхэгдээд байна танд удахгүй өгнө” хэмээн хуурч, 4 удаагийн үйлдлээр 5.000.000 төгрөгийг, мөн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр И.Ц“Танд 11.000.000 төгрөгийн үнэтэй машиныг 8.000.000 төгрөгт бодож өгье. Та өрөө хасаад зөрүү мөнгийг нь өгчих” хэмээн хуурч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Меркури дэлгүүрийн гадна 3.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 282.925.000 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Батаа овогт Т.Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бы цагдан хоригдсон 947 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Бы Нокиа загварын гар утас 1 ширхэгийг Т.Бд олгох, “Мерседес бенз С230” маркын 66-00 УБҮ улсын дугаартай, WDBVF70J24A463564 арлын дугаартай, автомашины тээврийн гэрчилгээ 1 ширхэгийг Н.От тус тус буцаан олгож, 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 04-06 улсын дугаартай, 5GRGN23V76H117934 арлын дугаартай, “Хаммер Эйч 2” маркын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг хохирогч Д.Дийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг, 16-61 УНГ улсын дугаартай, JTHGL46F175011450 арлын дугаартай, Тоёота Лексус 460 маркын автомашиныг “Кредит Монгол” банк бус санхүүгийн байгууллагад хариуцуулсан мөрдөгчийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг, 66-99 БРА улсын дугаартай, WDBVF70J24A463564 арлын дугаартай, “Мерседес бенз “Жи500” маркын автомашиныг Э.Гомбод хариуцуулсан мөрдөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг, 53-93 УБО улсын дугаартай, FZJ800039678 арлын дугаартай, “Ланд крузер 80” маркын автомашиныг иргэний нэхэмжлэгч Д.Сайнбаярт хариуцуулан битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг, 50-20 УБМ улсын дугаартай, JT111TJ8007008936 арлын дугаартай, “Ланд крузер 80” маркын автомашиныг иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгаланд хариуцуулан битүүмжилсэн мөрдөгчийн 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг, 66-00 УБҮ улсны дугаартай, WDBRF40J45F694331 арлын дугаартай, “Мерседес бенз G230”, 11-23 улсын дугаартай, WDB2030351A арлын дугаартай, “Мерседес бенз” маркын автомашинуудыг Н.От хариуцуулан  битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгох, Н.Оийн эд хөрөнгө болох тоосго шатаагч байгууламж, үнс шавар шигшүүр, тоосго хэвлэх тоног төхөөрөмж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны 25.07 га бүхий уурхайн газар, 20.000 тн улаан өнгийн чингэлэг, монгол гэр зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 9-н өдрийн, 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг, шүүгдэгч Т.Бы Нокиа загварын 8800 маркын гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгох, 00-37 УББ улсын дугаартай, WDCYR49E39X131247 арлын дугаартай, Мерседес бенз Жи500 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан Цагдаагийн ерөнхий газар улсын мөрдөн байцаах газрын 2012 оны 06  дугаар сарын 18-ны өдрийн 10/4-5076 тоот албан бичгийг цуцлахыг Автотээврийн Үндэсний төвд тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Баас 184.313.500 төгрөг гаргуулан, хохирогч Л.Бод 50.000.000 төгрөг, Б.Тт 20.000.000 төгрөг, Д.Чт 81.313.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Шт 33.000.000 төгрөг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Н.Ш нь үлдэх хохирлоо “Сайн ломбард” банк бус санхүүгийн байгууллагаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баас барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Улаанбаатар хотын банкны 2617000528 тоот дансанд байрших 2.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохиролд тооцож олгож, Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.              

Хохирогч   Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Н.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхоны 112 дугаар байрны 117 тоот байрыг иргэн Л.Бод өгнө гэж хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 5 тоот байрыг бэлэн үл хөдлөхийн гэрчилгээтэй учраас авч байна, Маршал тауны байр нь бүрэн ашиглалтад ороогүй тул үл хөдлөхийн гэрчилгээ гарах болоогүй байна гэж итгүүлсэн гол этгээд юм. Гэтэл Маршал тауны байр нь өөр эзэнтэй байр байсан нь сүүлд илэрч түүний залилсан үйлдэл нь илэрч цагдаад өгсөн ба Хан-Уул дүүргийн иргэний шүүхээр өөр хүнийх болох нь шийдэгдэж Л.Б нь 50.000.000 /тавин сая/ төгрөгийн үнэтэй байр, мөн Маршал таунд байсан граж, тавилга зэргээр шууд хохирсон байхад гол этгээд болох Н.Оийн үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэж хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Иргэний шүүхээс уг хэргийн материалыг нотлох баримтаар авах хүсэлтийг өмнөх байцаагч Цэрэнжаргалд гаргаж байсан боловч Н.О нь иргэний хэргийн асуудлыг эрүүгийн хэргээр шийдэх гэж байна гэж Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж байсан. Мөн Б нь О уг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 5 тоот байрыг бэлэн мөнгөөр зарж мөнгийг хамт залилж авсан гэдгийг хүлээсэн бөгөөд О нь Эко констракшн компанитай өөрөө гэрээ хийж Маршал тауны байрыг гэрээсэлсэн бичиг баримтыг Л.Бод үзүүлж итгэл төрүүлсэн нь шууд залилан мэхлэх гэмт хэрэг байхад зөвхөн нэг талыг барьж хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг Н.Оийн хууль бус нөлөө орсон /УЕПГ-аас түүний үйлдлийг удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан тул ашиг сонирхлын зөрчилтэй этгээд Улсын ерөнхий прокурорын газарт байж магадгүй гэсэн хов байдаг/ байх үндэслэлтэй, ядахдаа иргэний хариуцагчаар ч татахгүй байгааг хууль бус гэж үзэж эс зөвшөөрч байна. Б нь Оийн хамт олон удаагийн залилангийн хэрэг хамтарч үйлдсэн нь тогтоогдсоор байтал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хэрэв О нь итгэл төрүүлж бичиг баримт үзүүлж хууран мэхлээгүй бол иргэн Л.Б хохирохгүй байсан нь тодорхой гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллагдагчаар татагдаж байсан Н.Оийн үйлдэл нь залилсан хэрэг мөн тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Б.Соёлмаагийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Н.Оийн Т.Бтай бүлэглэн залилсан хэргийг сэргээж, яллагдагчаар татаж шийдвэрлэх, боломжгүй гэж үзвэл иргэний хариуцагчаар татан оролцуулж миний хохирсон байрыг гаргуулахаар шийдвэрлэж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Н.Шын өмгөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалтай нотолж чадсан. Энэ талаар ч анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо бүрэн шалгасан байна гэж зөв дүгнэсэн. Харин хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудыг хэргийн бодит байдлаас огт өөрөөр дүгнэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Үүнд, 04-06 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Hummer маркийн авто машин Ц.Баттогтох гэдэг хүний эзэмшилд байхдаа 88-46 УБЛ гэсэн улсын дугаартай байжээ. Энэ машиныг Буянгийн Жаргалсайханы эхнэр Сэлэнгээс 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 70.000.000 төгрөгөөр худалдаж авч байжээ. /1хх 184-186/

2. Маршал таун хотхоны 106 дугаар байрны 15 тоот 41 м.кв байр нь “Пено андууд” ХХК-ийн бартерийн гэрээгээр “Эко констракшн” ХХК-иас авсан байр. Дээрх 2 өмч хоорондоо арилжаалагджээ. Өөрөөр хэлбэл, 04-06 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Hummer маркийн авто машин эзэн Ц.Баттогтох, Маршал таун хотхоны 106 дугаар байрны 15 тоот 41 м.кв байрыг барьсан “Эко констракшн” ХХК нар байр машинаа сольжээ. Ингэхдээ тухайн байрны үнийг нь бүрэн төлсөн "Пөно андууд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б, гэрч Н.О, Ц.Баттогтох нарын хүсэл зориг байсан. “Эко констракшн” ХХК “Пено андууд” ХХК хоорондын гэрээ /1хх 156/ Ийм арилжаа хийгдсэн гэдэг талаар хавтас хэрэгт бичгийн нотлох баримтууд байна. Үүнд, шүүгдэгч Т.Б, гэрч Н.О, гэрч Ц.Баттогтох /1хх 184, 186/ “Эко констракшн” ХХК захирал Нямдаваа, нябо Ц.Сувдмаа /1хх 21, 3хх 137-139/, нярав Буянхишиг нарын мэдүүлгүүд шүүх хуралдааны тэмдэглэл /хх 8-62/ болон санхүүгийн баримт болох өглөг авлагын тайлан зэрэг хөдлөшгүй баримтуудтай. /3хх 182-183/ Энэ баримтыг өөрчлөхөөр хохирогчоор оролцож байгаа Д.Ч хэрхэн үнэн зөв мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийг дарамталсан талаар гэрч Ц.Баттогтохын мэдүүлгүүд, нүүрэлдүүлсэн байцаалт /1хх 188-193/, “Эко констракшн” ХХК-ийн нярав Буянхишигийн мэдүүлэг /3хх 229/ хэрэгт байдаг. Д.Ч нь энэ хэрэгт шүүгдэгчээр оролцож байсан бөгөөд Б нь оргож олон жил баригдахгүй явсны хүчинд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон этгээд гэж ойлгож байгаа. Эхний хэдэн хавтасны нүүрэн дээр Дэлгэрсуурийн Ч гэсэн хаягтай байдаг. Машины гэрчилгээний нэр яагаад Д.Ч, Алтанцэцэг, Д.Д гэж шилжих болов. Байр машинаа арилжиж байгаа этгээдүүд өөрсдөө байлцах боломжгүй болоод Чийг гуйж түр өөр дээр нь шилжүүлсэн. Энэ талаар машины эзэн Ц.Баттогтох /1хх 184, 186/, байрны мөнгийг төлсөн Н.О Т.Б /хх 4-47/, С.Энхбаяр нар нь “Чийн нэр дээр гуйж байгаад түр шилжүүлсэн. Нэр дээр нь байлгаж байгаад зарж борлуулах сонирхолтой байсан. Ч нь зарахгүй харин ч ээж, дүү нарынхаа нэр дээр зугтаалгаж байсан” талаар мэдүүлцгээдэг. Д.Ч анхнаасаа машины эзэн үү, байрны эзэн үү. Яагаад өнөөдөр дүүдээ шилжүүлчихээд дүүгээ хохирогч болгож оруулж ирж болдог юм бэ. Өмнөх шүүх хурлууд дээр 04-06 УБҮ машины хохирогчоор Д.Ч орж ирж байсан. Шүүх хуралдаан дээр 04-06 УБҮ цагаан өнгийн машины хохирогч гэж байгаа Д.Дээс энэ хэрэг дөнгөж гарч байхад өөрөөр хэлбэл, хэргийн халуун сэргэг дээр нь 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хууль сануулаад гэрчийн мэдүүлэг авсан байдаг. /хх 1-210/ Хоёрдахь байцаалтаа хэргийн талаар мэдэх юм байхгүй төрсөн ахынхаа талаар мэдүүлэг өгөхгүй гэсэн байдаг. /хх 1-213/ Хэрэг болсон үедээ мэдээгүй байсан зүйлээ одоо их сайн мэдэж байх шиг байна. Цагаан хаммер машинаараа 106 дугаар байрны 15 тоотын нэг өрөө байраар солигдсон талаар байр авсан хүн хэлээд байх юм. Д.Д 107 дугаар байрны 10 тоотын 89 м.кв 3 өрөө байрны оронд цагаан өнгийн Hummer H2 машинаа өгсөн гэж яриад байх юм. Шүүх гэм буруутайд тооцохдоо 3 өрөө байр бичээд өөрийг нь хуурч түүний эзэмшлийн машиныг залилсан гээд байдаг. Хохирогч Д.Д нь би хэргийн талаар юу ч мэдэхгүй ш дээ гээд мэдүүлээд байдаг.

Шүүх Дийн эзэмшлийн гээд л бичих юм. Цаад хүн миний нэр дээр яаж ирсэн ч мэдэхгүй гэх юм. Би шүүхэд “анх энэ байр чинь “Пено андууд” ХХК-ийх, машин Ц.Баттогтохынх энэ хоёр наймаа хийсэн. Нэр шилжүүлэхдээ Чийн нэр дээр түр шилжүүлсэн. Чоос яг юу гарсан юм, дүү рүүгээ зугтаалгаад шилжүүлж дүү нь эзэн нь болчихож. Дүүгээс нь ямар хөрөнгө гарсан юугаар хохирчихсон юм. Тэр машин угаасаа өөрсдийнх нь машин биш шүү дээ. “ гэж хэлээд хэрэгт байгаа баримтуудыг уншаад байдаг. Шүүх ээж, хүү, охин гурвын мэдүүлгийг үнэлээд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хөндлөнгийн /байрны, машины анхны эздийн бүр санхүүгийн анхан шатны баримт бичгийг/ баримтууд хамаагүй бололтой. Шүүх энэ өмч /машин/ хэнийх бэ гэж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой биш үү. Д.Д Д.Ч Алтанцэцэг нар шүүх хурал дээр ийм асуудал яригдахаар Хар өнгийн Hummer H2 гэж ярьж шүүхийг будлиантуулдаг. Хар өнгийн Hummer H2 машинаараа байр авах талаар “Пено андууд” ХХК-тай, “констракшн” ХХК-тай  байгуулсан гэрээ гэх зүйл хэрэгт байна уу гэхээр байхгүй гэдэг. Тэр хар өнгийн Hummer H2 машин байраар солигдох байтугай 7.000.000 төгрөгөөр ломбардад тавиад хаясан дотор талыг бүтэн шатаасан машин болж хувирсан, Шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа юм. Энэ машины өмчлөгчийг олоод өгчих. Тэгвэл Н.Ш Сайн ломбардаас худалдаж авсан нь хуулийн дагуу болно. Мөн 2017 оноос дагаж мөрдөж байгаа хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар бас л манайх болно гэдгийг хэлээд байгаа. Гэтэл шүүх машины эзэмшигч нь Д.Д болох нь тээврийн гэрчилгээгээр нотлогдсон. Эзэмшигчийн талаар маргаан гараагүй гэж дүгнээд байна. Машин өнөөдөр Н.Шын нэр дээр бүртгэлтэй байгаа. /2хх 20-26 / 2 өдөр үргэлжилсэн шүүх хурал дээр иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч би Ч, Д 2 ямар хөрөнгө гаргаж энэ машиныг авснаа хэлээд өг. Миний нэр дээр байгаа машиныг шилжүүлээд авчихсан гэхээр нь чиний нэр дээр яаж очсон юм чи өөрөө би мэдэхгүй гэж мэдүүлдэг биз дээ гэх зэргээр маргаж мэтгэлцсэн. Хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг ингэж үгүйсгэж арай ч болдоггүй байх. Мөн Н.Ш тэр компанийн ажилтан болохоор гэмт хэргийн замаар олсон эд зүйл болохыг мэдсэн дариудаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх үндэслэлтэй байна гэж хийсвэрлэн дүгнэж арай л болохгүй байх. Ч, Алтанцэцэг 2 Хайлаастад байх машин хадгалдаг хашаанд мөрдөгчтэй очсон эсэх, очиход хэн гэх албан тушаалтантай уулзсан. Түүний тэмдэглэл зэрэг зүйлс хавтас хэрэгт байхгүй. Тэд хоорондоо сэм яриад Н.Шыг хуурсан эсэх бүгд л асуултын тэмдэг биш үү. Нэг талын, нэг гэр бүлийн хүмүүсийн мэдүүлэг л бий.  Н.Ш 38.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөө өгсөн эсэх нь баримт байхгүй гэж байна. Харин байхгүй юм бол шийдэл нь өөр байх ёстой юм биш үү. Энэ баримтыг хэн олж хэрэгт хавсаргах ёстой, яагаад байхгүй байгаа юм. Шүүх 33.000.000 төгрөг Т.Баас ав гэж шийдэж байна. Үлдсэнээ банк бус санхүүгийн байгууллагаас авах юм гэнэ. Одоо Иргэний шүүх энэ маргааныг авах уу, 12 жилийн өмнөх маргаан шүү дээ. Иймд 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/231  дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 04-06 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Hummer H2 маркийн авто машиныг Н.Шын эзэмшилд хэвээр үлдээж өгнө үү. ...”  гэв.

Шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд Т.Быг залилан мэхлэх үйлдэл хийж Д.Чт 110.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Д.Баярсайханаар төлүүлсэн гэх байрны үлдэгдэл 13.686.500 төгрөг, “Волксвагенбитл” машины 10.000.000 төгрөг, утас зэрэг зүйлсийг 5.000.000 төгрөгт тооцож нийт 28.686.500 төгрөгийг хасч, үлдэх 81.313.500 төгрөгийг төлөх, мөн хохирогч гэх Д.Дэлгэрцэцгийн эзэмшил өмчлөлд Хаммер Эич-2 маркийн 04-06 УБҮ улсын дугаартай машиныг шилжүүлэхийг Автотээврийн Үндэсний төвд даалгаж"’ шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Д.Чт Маршал таун хотхоны 107 байрны 13 тоот 65м2 орон сууцны 1м2 талбайг 800 ам.доллараар өгнө гэж хуурч 110.000.000 төгрөгийн үнэ бүхий 16-61 УНГ улсын дугаартай Лексус машиныг 2010 оны 8 сард залилсан гэх үйлдлийг Т.Б хийгээгүй болох нь:

            Гэрч Ц.Энхцогт, Д.Энхжин, Б.Цогтбаяр нарьн мэдүүлгээр “Д Ч нь Лексус-460 машинаа Ц.Энхцогтын “Энхжин Инвестломбардад барьцаанд тавьсан байсан Ж-500 маркийн машинаар солихоор тохирч, уг ломбардын ажилтан О.Энхсайханы нэр дээр шилжүүлж, ломбардад Лексус машиныг зөрүүлж тавихад Д.Бы оролцоо огт байгаагүй” нь нотлогддог. /1хх 198,202,2  

            Д.Ч нь “Д.Б Лексус-460 маркийн автомашиныг 80.000 ам.долларт бодож 2010 оны 9 дүгээр сарын эхээр аваад 52.000 ам.долларт нь 2 өрөө байр өгч зөрүү 28.000 ам долларын 10.000.000 төгрөгт нь Битл машин өгөөд, манай 2 өрөө байрны үлдэгдэл төлбөр 13.686.500 төгрөгийг хааж өгсөн” гэх худал мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын цаг хугацаанаас харагддаг юм. Энэ нь Д.Ч 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Битл машиныг Бд өгөөд Лексус-460 машинаа авсан байдаг. Гэтэл Чийн 2 өрөө байрны үлдэгдэл төлбөрт 13.666.500 төгрөгийн “Эко констракшнд” ХХК-д 2010 оны 8 дугаар сарын 22-нд буюу 23 хоногийн өмнө “Пено-Андууд” ХХК төлж барагдуулсан санхүүгийн баримт авагдсан /10хх 138/ байгаагаас              Т.Б Лексус-420 машиныг аваад байрны үлдэгдэл төлбөрийг хагас өгсөн гэх                 Д.Чийн мэдүүлэг худал гэдэг нь нотлогддог. Лексус машиныг нэр дээрээ шилжүүлж авсан О. Энхсайхан нь Лексусыг 18600 ам долларын зээлийн барьцаанд “Кредит Монгол” банк бус санхүүгийн байгууллагад тавьсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс битүүмжлэгдсэн хэвээр байдаг. /2хх 61, 20хх 29/    Лексус машинаар сольсон Бенз Жи 500 машин одоо “Энхжин Ломбардад инвест” ломбардад тавигдсан хэвээр битүүмжлэгдсэн байгаа юм. Дээр дурдсан нотлох баримтуудаар Лексус машиныг Бенз Жи 500 машинаар солих, ломбардад тавьж мөнгө зээлэх, зээлсэн мөнгө, ам долларыг хэн авсан зэрэг бүх үйлдлийг хийсэн этгээдүүд нь илт тодорхой байхад тэдний хийсэн үйлдэл, зээлж авсан ам доллар, төгрөгийг Т.Бд үндэслэлгүйгээр тохон хариуцуулж байгаа нь хэт шударга бус шийдвэр гэж үзэж гомдолтой байна. Д.Чтой Т.Баас 1(нэг) төгрөг хохиролд төлсөн гэх баримт хэрэгт байдаггүй Хохиролд төлсөн гэх 13.686.500 төгрөгийг “Пено-Андууд” ХХК, 10.000.000 төгрөгт өгсөн гэх Битл машин нь Н.Оийн машин тул хохиролд төлсөн гэж буйг зөвшөөрөхгүй. Д.Дт 65.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн цагаан Hummer H2 маркийн 04-06 УБВ улсын дугаартай машиныг шилжүүлэхээр шийдсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь, Hummer H2 маркийн 04-06 УБВ улсын дугаартай машин нь Ц.Баттогтохын эзэмшлийн машин бөгөөд “Пено-Андууд” ХХК-ийн Маршал хотхоны 106 байрны 15 тоот 1 өрөө байраар уг машиныг сольсон нь “Пено-андууд” ХХК-иас 2010 оны 8 дугаар сарын 17-ны гэрээгээр Ц.Баттогтохын эхнэр Цэнгэлтуяа руу “ Эко констракшн “ ХХК-иас “Пено-Андууд” ХХК нь 2010 оны 2 дугаар сарын 16-ны “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр 52.480.800 төгрөгт худалдан авсан 1 өрөө байрын шилжүүлж өгсөн баримтаар тогтоогддог. /8хх 6/.

“Эко констракшн” ХХК-ийн санхүүгийн өглөг авлагын 2011 оны 6 дугаар сарын 30-ны  дэлгэрэнгүй тайланд Цэнгэлтуяагийн байрны 52.480.000 төгрөгийг  “Пено-Андууд” ХХК-с татаж хаав гэх баримтаар төлбөрийг  “Пено-Андууд” ХХК төлсөн нь батлагдана. /3хх 18/ Хэрэгт буй баримтаар Д. Ч нь Ц.Баттогтохын машиныг 55000-60000 ам.долларт зарж зөрүүнээс нь 14000-19000 ам.долларын ашиг олох зорилготой байсан нь нотлогддог ба “Пено-Андууд” ХХК-аас нэг өрөө байрны мөнгийг төлөхийг, цагаан хаммерыг компанид өг гэж шаардахад машиныг ээж Алтанцэцэг рүү, дүү Д. Д нар луу шилжүүлж бултуулж зайлж явсан нь батлагддаг. /1хх 186/, /2хх 12/, /Зхх-1З/

Одоо Hummer H2 маркийн машиныг Д.Ч унаж явж байхад 65.000.000 төгрөгөөр Т.Быг хохироосон гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд нэг өрөө байрны мөнгөнд огт төлбөр хийгээгүй Д.Д хохирогч болж, цагаан Hummer машинаар хохироосон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг 1 өрөө байр нь “Пено-Андууд” ХХК-ийн өмч болох нь хангалттай тогтоогдож байгааг ямар баримтаар үгүйсгэж байгаагаа шийтгэх тогтоолд дурдалгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

           Хохирогч Д.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт бүх нотлох баримтууд авагдсан байгаа. Эдгээр гэрээ, нотлох баримтуудыг бүгдийг нь би өөрөө гаргаж өгсөн. Би 10 гаран жил олон шүүх, прокурор, өмгөөлөгчийн нүүр үзэж араас нь хөөцөлдөж явсаар алдсан хөрөнгөө олж авсан. Намайг хүний машиныг залилж авсан мэтээр ярьж байна. Баттогтох, Б 2 эхлээд наймаа хийсэн гэж ярьж байна. Тийм биш. Баттогтох манай доод айлын залуу байсан. Тухайн үед би 0406 УБҮ улсын дугаартай хар Хаммертай байсан. Энэ машинаа Бтай нэг өрөө байраар сольсон. Тэр үед байр ашиглалтад ороогүй байсан учир бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах боломжгүй байсан. Гэтэл Б “ах нь тэгвэл чамд баталгаа гаргаж өгье” гээд баталгаа гаргаж өгөөд Баттогтохтой очиж уулз гэсэн. Баттогтохтой очиж уулзахад “би “Эко констракшин” ХХК-иас захиалгын гэрээ хийлгүүлнэ, чи намайг Бтай уулзуул” гэсний дагуу энэ хүнийг уулзуулсан. Т.Б болон “Пено-Андууд” ХХК-ийг тусдаа мэтээр ярьж байна. Т.Б нь “Пено-Андууд” ХХК-ийн ерөнхий захирал байсан, цагдаад гомдол гаргасны дараа ерөнхий захирлаар Оийг томилсон байдаг. Энэ мэт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас худлаа ярьж байна. Мөн Н.Ш “Сайн ломбард” нар хамааралгүй бөгөөд машиныг Н.Ш “Сайн ломбард”-иас худалдаж авсан мэтээр ярьж байна. Би өөрөө өвлийн хүйтэнд хотоор машинаа хайж яваад “Сайн ломбард”-ийн 5 шард байрлах зогсоолоос олж авсан. Ингээд эрх бүхий албан тушаалтанд хэлээд, хамт явж машиныг хөдөлгөж болохгүй шүү гээд хууль сануулаад нөгөөдөр нь ирэхэд машиныг Н.Ш аваад явсан байсан. Үүний дараа дээд шатны прокуророос тушаал гаргаж байж Дотоодын цэргийн ангийн 805 дугаар ангийн хашаанд битүүмжилсэн. Ингэж би өөрөө хөрөнгийнхөө араас хөөцөлдөж явсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

            Хохирогч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаан өнгийн Хаммер машин миний ах Д.Чийн нэр дээр байсан. Намайг яаж тэр машиныг авсан нь тодорхойгүй гэж тайлбарлаж байна. Энэ бол манай гэр бүлийн өмчлөлийн машин. Ээж, дүүгийнхээ нэр лүү шилжүүлж машиныг зугтаалгасан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ үнэхээр зугтаалгах байсан бол 63.000.000 үнэлгээтэй машиныг 33.000.000 төгрөгөөр ломбардад тавиад хаях байсан байх. Т.Б миний иргэний үнэмлэхийг худлаа хэлж аваад хууль бусаар таньдаг нотариатчаараа дамжуулан Хаммер машиныг С.Энэр дээр шилжүүлж аваад “Сайн ломбард”-д барьцаанд тавьсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг “3 өрөө байр өгнө гэж огт байхгүй зүйл гаргаж ирсэн” гэж ярьж байна. Шүүгдэгч Т.Бд хаммер машинаа өгөөд оронд нь 3 өрөө байр авахаар тохиролцсон байсан. Ээжтэйгээ зар мэдээ сонинд зар тавьж байснаа хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “Н.О энэ хэрэгт хамтран гэмт хэрэг үйлдсэн байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагаа хийгдсэний үндсэн дээр Н.О гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байна гэж үзэн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн иргэний хариуцагч Н.Шын өмгөөлөгч Г.Мөнхбатын ломбардад тавьсан машиныг Н.Шын эзэмшилд хэвээр үлдээж өгнө үү гэж гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Хохирогч талаас үндэслэлүүдээ хангалттай дурдлаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ч тодорхой дурдсан байгаа. Хохирогч нар тайлбартаа хохирол төлбөртэй холбоотой зүйлсийг ярьлаа, анхан шатны шүүх хуралдаан дээр ч хангалттай мэтгэлцэж, нэг бүрчлэн асууж, нотлох баримтыг шинжлэн судалж шийдвэрээ гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Т.Б нь:

1. 2009 онд Л.Быг “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж 52 дугаар байрны 5 тоот байх байрыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхоны 112 дугаар байрны 117 тоотод байх 2 өрөө орон сууцаар сольж өгнө” хэмээн хуурч, 50.000.000 төгрөгийн үнэлгээтэй байрыг залилан авч, бусдад зарсан болох нь:

хохирогч Л.Бын “...Б, О нар Налайх дүүрэгт байх тоосгоны үйлдвэрийн тоосгоор Маршал таун хотхонд орон сууц худалдаж авч байгаа гэж надад хэлж байсан. Би Б, О нараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Маршал таун хотхоны 112-20 тоот 4 өрөө орон сууцыг төлбөрийг бүрэн төлж 2 грашийн хамт худалдан авсан. Гэхдээ энэ байрны үл хөдлөхийн гэрчилгээ одоо хүртэл гараагүй байгаа юм. Б “Таны авсан байрны зэргэлдээ хаалга буюу 112-17 тоот 2 өрөө орон сууц байгаа үүнийг аваад наад байраа надад өгөх үү” гэхээр нь тухайн үед байранд Баасанжаргал гэдэг хүн уг байрыг худалдаж авсан гэж мэдэж байсан ба энэ байранд ус алдаад Баасанжаргал энэ байранд амьдрахгүй гэж гарч яваад 6 сар болсон гэдгийг би мэдэж байсан тул үүнийг Бд хэлсэн. Тэрээр “Би Баасанжаргалд өөр байр өгсөн” гэж хэлсэн. Ингээд би Бат-Эрдэнэ, Даариймаа нараас авсан байраар уг 112-17 тоот 2 өрөө байраар сольж авахаар болсон. Үүний дараа Б, О нар надтай хамт явж “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 52-Б-5 тоот 2 өрөө орон сууцыг очиж үзээд бичиг баримт нь бүрэн юм байна. Зарвал ямар ч асуудал алга. Мөнгө болох юм байна. Бид хоёрт мөнгө их хэрэгтэй байна. Тоосгоны үйлдвэрийн ажилчдын цалин мөнгө, машин тэрэг авах гээд мөнгө хэрэг болоод байна. Энэ байрыг аваад заръя” гэж ярилцсан. Харин би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны 112-17 тоот 2 өрөө орон сууцыг авахаар болсон. Үүний дараа Б надаас авсан байрыг Амарзаяа гэдэг хүнд зарахаар болоод Амарзаяаг дагуулан ирж Даариймааг би дуудаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх нотариатын газар очиж Амарзаяа, Даариймаа нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөлийг Даариймаад шилжүүлсэн. Б уг байрыг хэдэн төгрөгт зарсан гэдгийг мэдэхгүй.

... Би 112-17 тоот орон сууцыг Б, О нараас авахдаа ямар нэг гэрээ хийгээгүй зөвхөн хоорондоо ярьж тохиролцсон. Үүний дараа Эко констракшны санхүүгийн алба дээр очоод Б, О нар тооцоо хийгээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 112-17 тоот, 20 тоот, мөн 2 грашийн төлбөр дууссан. Болд гэдэг хүний нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн албан бичгийг өгсний дагуу Экогийн санхүүгийн албанаас дээрх 2 байр тооцоо бүрэн дууссан гэрчилгээг Болд гэдэг хүний нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн албан бичиг хийж өгсөн. Уг бичгийг би аваад үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авахаар Экогийн үл хөдлөхийн гэрчилгээ хариуцсан мэргэжилтэн дээр очиход Пено-Андууд, Эко констракшн нарын хооронд тооцоо дуусаагүй байгаа, тооцоо дуусаад таны гэрчилгээг гаргаж өгнө гэсээр өдий хүрсэн. ...” / 9хх 143-144/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч Б.Бын “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 112 дугаар  байрны 17 тоот 2 өрөө орон сууц болон тус байрны доор байрлах №3 тоот грашийг худалдах, худалдан авах гэрээг 2009 оны 7 дугаар сард “Пено андууд” ХХК-ийн захирлууд болох Б, О нар, гүйцэтгэх захирал Итгэлсүрэн нартай гэрээ хийлгэсэн. Гэрээнд зааснаар графикт төлөлтөөр 2009 оны 7 дугаар сараас байрны төлбөрт 40.700 ам доллар төлсөн. Грашийн төлбөрийн хамт нийт 56.000 ам доллар болно. Уг байрны төлбөрийн 5 баримтын 2 нь Итгэлсүрэнгийн гарын үсэгтэй, 3 нь Оийн гарын үсэгтэй төлбөрийн баримт байгаа.

...2009 оны 10 дугаар сарын эхээр манай байрны жижиг өрөөний дулааны шугамаас ус алдаж манай өрөөнүүдэд байсан модон тавилга, шал усанд автаж нилээд их хэмжээний хохирол учирсан. Доод давхруудын айлуудад ус нэвтрэн орж бас хохирол учирсан. Пено андуудын захирал Бтай утсаар ярихад ирж үзсэн. Б ирээд Эко констракшнаар засуулна. Чи байраа чөлөөлөөд өгчих хэд хоногт засчих байх гэсэн. Би удаагүй байрнаас зарим эд зүйлээ авч бусдыг нь үлдээсэн байсан. Байрныхаа шалыг солиулах гээд нүүснээс хойш Пено андуудын захирлуудаас байнга шал сольсон уу гэж асуухад янз бүрийн шалтаг хэлээд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Тэгээд 2012 оны 5 дугаар сард эргэж очоод өөрийн түлхүүрээр хаалга онгойлгох гэтэл цоож онгойхгүй таарахгүй байсан. Хажуу хаалганы Болд руу залгаад “Манай байрны хаалганы цоож онгойхгүй байна. Энд ямар хүмүүс орсон бэ. Мэдэж байгаа зүйл байна уу” гэхэд “Би наад байрыг чинь худалдаж авсан. Чи яахаараа нүүж ирдэг юм” гэж хэлээд утсаа тасалсан. Удахгүй голоо солиулаад ороход миний үлдээсэн тавилганаас гадна өөр тавилга нэмж тавьсан байхаар нь гайхаад баримтжуулаад бичлэг хийгээд зогсож байтал Болд гаднаас бөөн уур цагдаа дагуулсан орж ирэх үед Болдыг манай байранд орсон байна гэдгийг мэдсэн.

...Б надад өөр хүнд миний байрыг зарсан тухай хэлээгүй. ...” /9хх 146-147/,

гэрч Р.Дгийн “...Манай нөхөр Бат-Эрдэнэ байраа томсгох тухай ярьж байгаад Л.Бын эхнэр Долгор гэдэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан Баянгол дүүргийн 19-р хороо, 4 дүгээр хороолол, 63-р байрны 37 тоот 3 өрөө байрыг авч, үүний оронд өөрсдийн амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5-р хороолол 52-Б-5 тоот 2 өрөө байрыг өгөхөөр болсон. Ингээд эхний удаа өөрсдийн байрыг Амарзаяа гэдэг залуутай уулзаж бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн. Дараа нь Болдын эхнэр Долгор итгэмжлэл хийж өгөөд тэр дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулан би өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Би Амарзаяа гэх хүний нэр рүү шилжүүлэх болсон шалтгааныг мэдэхгүй. Байр шилжүүлээд би мөнгө авсан зүйлгүй. ...” /9хх 149/ 

гэрч Л.Б “... Би эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 52-Б-5 тоот 2 өрөө орон сууцанд амьдардаг байсан. Уг байр нь манай эхнэр Даариймаагийн өмчлөлд байдаг. ...Анх Болд, О, Б нар хоорондоо байр солих тухай ярилцаж тохироод би байрны түлхүүрийг О, Б нарт өгсөн. Үүнээс хойш нэр шилжигдэхгүй нэг жил орчим явж байгаад Болд, Б, О нараас Маршал таунд байх 2 өрөө орон сууц аваад өмчлөлийг шилжүүлэн өгөхөөр болсон. Тэгээд Б, О нар Амарзаяа гэдэг хүний нэр шилжүүлээд өгчих гэхээр нь би Болдоос асуухад зөвшөөрсөн тул Амарзаяатай бэлэглэлийн гэрээ хийж энэ байрыг шилжүүлсэн. Б, О, Амарзаяа нарын хооронд ямар яриа болсынг мэдэхгүй. Болд Б, О нараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 112-17 тоот орон сууцыг авсан. Энэ байрыг анх авах үед хүнгүй хоосон байсан тул Болд өөрийн аавыг энэ байранд оруулсан. Болдын аав энэ байранд 2 жил орчим амьдарч байхад гэнэт өөр эзэн гарч ирээд дайрч Болдын аавыг хөөж гаргасан. ...” /9хх 148/,

гэрч Д.Д“...Миний нэр дээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62-37 тоот байранд би нөхөр, хүүхдүүдийн хамт 1999 оноос эхлэн амьдарч байгаад 2009 онд байх Маршал таун хотхонд шинэ байранд нүүж орсон. Нөхөр Болд хамтарч ажилладаг найз болох Бат-Эрдэнэ гэх залууд өөрийн хуучин 3 өрөө байраа өгөөд, найзынхаа хуучин төмөр замд байдаг 2 өрөө байрыг нь оронд нь авсан. Ингээд тэр төмөр зам дахь 2 өрөө байранд сүүлд нүүж орсон Маршал таун хотхоны манай шинэ байрны өөдөөс харсан 17 тоот 2 өрөө байраар сольчихлоо гээд манай хадам аав Лхагжав Зүүн хараагаас ирж очоод 3 жил тэр байранд амьдарсан. 2012 оны 07 дугаар сард байх манай аавыг гэртээ байхгүй хооронд аавын байранд 2 эмэгтэй, 1 залуу түлхүүр цоожийг нь эвдлээд ороод суусан байсан. Уг байрны гэрчилгээ гараагүй байгаа юм. ...” /9хх 150/,

гэрч Б.Б“...Б надтай уулзаад “Сүхбаатар дүүрэгт 2 өрөө байр зармаар байна” гэхээр нь асуухад “Болд ахад шинэ байр өгөөд зөрүүнд нь авсан. Би энэ байрыг авахдаа уг нь их үнэтэй бодож авсан. Хавар болоод тоосгоны үйлдвэр ажиллуулах гээд мөнгө хэрэг болоод байна. Хямдхан зарна” гэж хэлсэн. Би Бы хамт өөрийн хамаатны дүү Амарзаяагийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Тээврийн товчооны орчим очиж байрыг үзсэн. Уг байранд хүн амьдардаггүй хоосон байсан. Өмнө нь уг байранд Бат-Эрдэнэ ах амьдарч байгаад Болд ахаас 3 өрөө байр аваад энэ байрыг өгсөн гэдгийг би мэдэж байсан. Баас уг байрыг 50.000.000 төгрөгөөр авахаар болж, би эхлээд байрны гэрчилгээг шилжүүлээд өгчих дараа нь мөнгийг нь өгье гэхээр нь байрны эзэн Бат-Эрдэнэ ах ирээд би өөрийн дүү Амарзаяатай уулзан байрны гэрчилгээг Амарзаяагийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Миний хувьд байрны гэрээ хийхэд оролцоогүй ба Бат-Эрдэнэ, Амарзаяа нар хамт яваад гэрээг хийсэн. Амарзаяагийн нэр дээр шилжсэний дараа би Бд Теди төв дээр 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгө өгсөн баримт үйлдээгүй. ...” /9хх 151/,

гэрч Г.А“... Миний хувьд энэ байрыг анх авах үедээ хэн нэг хүнд мөнгө төлөөгүй авсан ба харин дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ миний нэр дээр гарсны дараа Хас банкинд бизнесийн зээлийн барьцаанд тавьж 50.000.000 төгрөг авч мөнгийг Баттөгс ахад өгч байрны үнийг төлсөн. Би байранд 3 жил орчим амьдраад Ж.Отгонбаярт 110.000.000 төгрөгт Засгийн газрын 8 хувийн зээлээр худалдсан. ...” /9хх 152/ гэх мэдүүлгүүд,

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1361 тоот албан бичигт: “...Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 37 тоот орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн... дугаарт бичигдэж өмчлөгчөөр иргэн Д.Долгор бүртгэлтэй байсан бөгөөд 2010 оны худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Даариймаагийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. ...” /9хх 159/

Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2/1269 тоот албан бичигт: “...Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж 52/2 дугаар байрны 5 тоот орон сууц гэх магадлал бүхий мэдээллээр шүүж үзэхэд уг орон сууц нь анх 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн Р.Дгийн өмчлөлд бүртгэгдсэн байх ба улмаар бэлэглэлийн гэрээгээр орон сууцны өмчлөх эрх иргэн Г.Амарзаяад шилжүүлж, 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Цаашид өмчлөгч Г.Амарзаяа нь орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Ж.Отгонбаярт шилжүүлж, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. ...” /9хх 156/

“Пено-Андууд” ХХК-ний 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтод: “...Эко констракшны Маршал таун хотхоны 112 дугаар байрны 17 тоот байрыг иргэн Лхагважав овогтой Болдод 3 номерийн гражийн хамт зарсан бөгөөд одоо ямар нэгэн тооцоо дууссан болохыг тодорхойлов. Иймд уг байрыг Л.Бын эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрч байна” /9хх 175/

“Юу Би Пропертиз” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамжны 52б дугаар байрны 5 тоот 2 өрөө байрыг 50.000.000 төгрөг” гэж тодорхойлсон. ...” /10хх 78-86/ үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,

2. 2010 оны 8 дугаар сард Д.Чийг “Эко констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Маршал таун” хотхоны 107 дугаар байрны 11 тоотод байх 65м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 800 ам доллараар авч өгнө” хэмээн хуурч, 110.000.000 төгрөгийн үнэлгээтэй, 16-61 УНГ улсын дугаартай Тоёото Лексус 460 маркийн автомашиныг залилан авсан болох нь:

хохирогч Д.Чийн “...2010 оны 8 дугаар сард Б надад “Чи Лексус машинаа өгөөд Эко констракшнаас бартераар авах манай 4 байрны нэгийг ав” гээд “Эко констракшн” ХХК-ний Маршал хотхоны 107 дугаар байрны 11 тоотын 65 мкв 2 өрөө байрыг мкв-ыг нь 800 ам долларт бодож авахаар тохиролцсон. Тухайн үед байр ашиглалтад ороогүй байсан. Урд нь нэг өрөө байр авсан байсан болохоор Бд итгээд “Лексус 460” машинаа өгч тэр байрыг авахаар амаар тохиролцсон. Б “Эко”-той хийсэн ямар нэг гэрээ үзүүлээгүй, надтай ч ямар нэг гэрээ хийгээгүй. Б “Одоо тоосгоо нийлүүлж байгаа. Тооцоогоо шахаагүй байна. Тоосгоныхоо тооцоог нийлэхээр байрны чинь гэрчилгээг гаргаж өгнө. Чи зүгээр байрныхаа дотор заслыг хийгээд байж бай” гэсэн. Би “Лексус” машинаа 80.000 ам долларт бодож өгөхөөр Бтай тохирсон. 2 өрөө байрны үнэ 52.000 ам доллар болж байгаа бөгөөд зөрүү 28.000 ам долларыг Б надад буцааж өгөхөөр байсан. Энэ зөрүүндээ урдах 113 дугаар байрны 24 тоотын 2 өрөө байрны үлдэгдэл төлбөр болох 13.686.000 төгрөгийг Б тоосгоор төлж, хааж өгсөн. "Волксваген битлл” гээд улаан өнгийн 2 хаалгатай жижиг машиныг 10.000.000 төгрөгөөр бодож өгсөн. Бэлнээр нийт 4.000.000 төгрөг, Айфоне гар утас, Самсунг гар утас 2 ш зэргийг өгсөн. Дээрх зөрүү 28.000 ам доллароос мөнгө, машин, гар утас зэргийн үнийг хасахаар Б надад 2.500 ам доллар төлөх төлбөр үлдэж байгаа. Энэ мөнгийг Баас нэхэмжилж байна. 2 өрөө байраа бас авч чадаагүй Баас байраа асуухаар “Нямдаваа захирал гадагшаа явсан байна” эсвэл “манай нийлүүлсэн тоосго 4 байрандаа хүрэхгүй байна, нэг мөсөн 4 гэрчилгээ авах гээд байгаа, тоосгоны үнэ өсөж байгаа, ах нь Эко-д нийлүүлэх тоосгоны үнээ нэмэх гээд байгаа” эсвэл “яг маргааш гэрчилгээгээ ав” гэх мэтээр янз бүрийн шалтаг хэлээд гэрчилгээгээ гаргаж өгөхгүй байсан. Би Баас “Өөрөө Экоруу ороод уулзъя” гэхээр “Хэрэггүй чамд 800-р зарж байгааг мэдчихвэл байрны үнэ унагалаа гээд уурлана, зүгээр тэвчээртэй хүлээж бай” гээд Эко руу орж уулзуулахгүй удаагаад байсан. Сүүлдээ Бы утас холбогдохгүй болоод гэрт нь очсон чинь гэр нь нүүгээд явчихсан байсан. Тэгээд “Эко констракшн” руу ороод Сувдмаа гээд менежертэй нь уулзаад байраа асуухад “эднийх манайд 1 ч тоосго нийлүүлээгүй, манайх Бд 1 ч байр өгөх ёсгүй, харин Баас 130.000.000 гаруй сая төгрөгийн авлагатай, энийгээ нэхээд шүүхээр явж байгаа, наад 2 өрөө байр чинь манай компанийн мэдлийн байр” гэж хэлсэн. Би Баас 2 өрөө байрны үнэ тухайн үеийн ханшаар 52.000 ам доллар эсвэл Лексус 460 машиныхаа үнийг нэхэмжилж байна. Б надаас “Лексус-460” машиныг аваад бичиг баримтыг шилжүүлж аваагүй 1 сар унасныхаа дараа над дээр ирээд “ах нь байнга Налайх хот хоёрын хооронд явахаар гоё машинтай явахаар гоёдоод байна, танай найз Цогтоо чинь Мерседес бенз Жи500-тай, тэр машинаар солиод өгчих” гэхээр нь би Цогтоотой уулзахад Цогтоо надад “45.000 долларт машинаа үнэлнэ, би чамд зөрүү өгч чадахгүй” гэхээр нь Бд “бүтэхгүй юм байна” гэсэн чинь “чи 2 өрөө байртай болно, чи санаа зоволтгүй ахдаа машинаа солиод өгчих” гэхээр нь Цогтоотой дахиж яриад солиод өгчихсөн.Б “чамд ямар ч хохирол байхгүй, чи 2 өрөө байраа авна, нэг ширхэг тоосго 38 төгрөгт босдог, ЭКО руу 135.000.000 төгрөгөөр зардаг, надад ч ямар алдагдалгүй, зүгээр ах нь унамаар байна, солиод өгчих” гээд байхаар нь сольсон.Би Баас хар Хаммер Эйч 2 машинаараа сольж авсан нэг өрөө байраа Баттогтохтой цагаан Хаммер Эйч 2 машинаар солих болоод Баас нэг өрөө байрныхаа гэрээг шаардсан.Тэгээд Эко орж гэрээгээ хийлгэж авахаар цуг явсан байсан. Энэ бичгээ би маргааш нь Баттогтоход үзүүлсэн, бас 3, 4 дүгээр хороололд нотариатын газарт очиж үзүүлж байсан.Тэгтэд нотариатч “Ийм бичгээр гэрээ хийхгүй” гээд Баттогтох “Эко-той шууд гэрээ хийсэн нь дээр” гэхээр нь эхнэр Цэнгэлтуяагийнхаа нэрээр Эко констракшн компанитай 2010 оны 8 дугаар сарын 17-нд гэрээ байгуулсан.

2010 оны 7 дугаар сард Б надад “Эко”-гоос 1 өрөө байр авч өгнө” гээд 106 дугаар байрны 15 тоот 1 өрөө байрыг надад зааж өгөөд хар Хаммер Эйч 2 машинаараа сольчих” гээд миний хар Хаммер Эйч 2 машиныг авах болсон.Тухайн үед би нэрийг нь шилжүүлээгүй байсан ба “ах нь унах машингүй болчихлоо” гээд энэ машиныг унаад явсан.Удалгүй “мөнгөний хэрэг болоод байна, машиныг чинь барьцаанд тавих гэсэн чинь чиний нэр дээр болохоор болохгүй байна, чи Уран ган ломбардад хүрээд ир” гэхээр нь би “таны нэр дээр нэг мөсөн шилжүүлээд өгье, та өөрөө барьцаанд тавьчих" гэсэн чинь “ах нь машиныг чинь хүнд зарах гээд яриад тохирсон байгаа, одоохондоо чи гялс ирээд барьцаанд тавиад өгчих, би өөрөө дараа нь нөгөө авах хүндээ шилжүүлээд өгчихнө” гэхээр нь “Уран ган” ломбард дээр очиход Б аль хэдийн ломбардны хүнтэй гэрээ хийчихсэн, намайг гарын үсэг зурахыг хүлээгээд байж байсан.Тэгээд би очоод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, мөнгийг Б авсан.Б надад “Эко”-гоос нэг өрөө байр авч өгнө” гэхээр нь би Бд машинаа өгсөн. ...” /1хх 154-155/,

            гэрч Х.Бгийн “...16-61 УНГ улсын дугаартай Лексус 460 автомашиныг 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Ч надаас худалдан авъя гэхээр нь 110.000 ам доллараар үнийг тохироод урьдчилгаа 20.000 ам доллар, Англи улсаас орж ирсэн Морган маркын машиныг 60.000 ам долларт бодож, үлдэгдлийн цаг хугацааг тохирч байсан боловч хэлсэн цаг хугацаандаа өгөхгүй байж байгаад Волкесваген битлл маркын 53-66 УНБ улсын дугаартай автомашин, мөн Ниссан маркын машин аваад нэрээ шилжүүлье гэхээр нь Чт шилжүүлж өгсөн. Тухайн үед 16-61 УНГ улсын дугаартай Лексус 460 автомашин нь манай жолооч Эрдэнэбаатарын нэр дээр байсан учир Эрдэнэбаатар, Ч хоёрыг цуг явуулаад шилжүүлсэн. ...” /3хх 224-225/,

гэрч Ц.С“...Б манай компаниас 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эхлээд “Маршал таун” хотхоны 108 дугаар байрны 5 давхрын 20 тоотын 136м.кв 4 өрөө байрыг 100 хувь тоосго нийлүүлж төлөхөөр гэрээ байгуулсан байсан. Гэвч удалгүй “Байраа томруулж авна. 109 дүгээр байрны 5 давхрын 11 тоотын 200м.кв 4 өрөө байрыг авна” гээд гэрээгээ засаж бичсэн. Б уг байрны төлбөрт 1 ч тоосго нийлүүлээгүй байсан болохоор байрны гэрээг 2011 оны 3 дугаар сард цуцалсан. Гэрээ цуцлахаас өмнө би Бд “Гэрээ цуцалж байгаа” талаар утасдаж хэлсэн. Б энэ байрны гэрээ цуцлагдсан, өөрийнх нь байр биш болсон гэдгийг сайн мэдэж байсан Энэ 107 дугаар байрны 6, 7, 18, 11  тоотын байрнууд “Пено андууд” ХХК болон Б гэдэг хүнтэй ямар ч хамаагүй байрнууд гэсэн. ...” /1хх 221-225, 3хх 137-139/,

Иргэний нэхэмжлэгч Д.Н“... Манай “Кредит Монгол” банк бус санхүүгийн байгууллага нь 2012 оны 3 дугаар сарын 16-ний өдөр О.Энхсайхан гэгчтэй 100/12/03/109 дугаартай зээлийн болон Фидуцын гэрээ байгуулан Тоёота Лексус маркын 16-61 УНГ улсын дугаартай хар өнгийн автомашиныг барьцаалан 16.600 ам доллар нэг сарын 3.7 хувийн хүүтэй нийт 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Бид энэ зээлийг олгохдоо дээрх автомашиныг өөрийн байгууллагын өмчлөлд бүртгэлгүйгээр О.Энхсайханы нэр дээр хэвээр байлгасан. Гэхдээ өөрсдийн гражид байрлуулан хадгалалт, хамгаалалтыг хариуцахаар тохирон барьцаанд тавьсан. О.Энхсайхан манай банк бус санхүүгийн байгууллагаас зээл авснаас хойш бага хэмжээтэй хүү болон үндсэн төлбөр зэргээс төлж байгаад 2013 оны 4 дүгээр сараас хойш зээл болон үндсэн зээлээс төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Б.Болормаа дээрх автомашиныг битүүмжилсэн ба одоо хүртэл хэвээр байна.

...Анх О.Энхсайханд 18.600 ам долларыг нэг сарын 3.7 хувийн хүүтэй зээлсэн ба 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18.579.94 ам доллар, зээлийн хүүнд 9.578.64 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 1.727.81 ам доллар нийт 29.886.39 ам долларын хохирол учраад байгаа ба үүнийг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханшийн лавлагаагаар 1 ам доллар 1824.55 төгрөгийн ханшаар тооцон Энхсайханаас нийт 54.529.212.87 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байгаа ба үүн дээр автомашин грашийн төлбөрт 998.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /10хх 19/ гэсэн мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2468/69 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2010 оны 8 дугаар сарын 9-ны өдөр гэсэн огноо бүхий “Баталгаа гаргах нь” гэсэн баримтын доод “/99110016/” гэсний урд талд байрлах “Пено-Андууд” ХХК гэсэн бичиглэл бүхий тэмдэгний дардас нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Пено-Андууд ХХК-ний гэх тэмдэгний дардастай тохирч байна гэжээ. ...” /1хх 233-234/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2905 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2010 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэсэн огноо бүхий “Баталгаа гаргах нь” гэсэн баримтын доод талд байрлах шинжлэгдэж буй гарын үсэг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Т.Бы гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэжээ. ...” /1хх 238-239/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3265/3266/3267 дугаартай “...2010 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтанд “Пено Андууд” ХХК-ний тамган дээр зурагдсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Т.Бы гэх гарын үсгийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна. 2010 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтанд “88088888” гэсэн тоон бичиглэлийн урд зурагдсан гарын үсэг нь Д.Чийн гэх гарын үсгийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна. 2010 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтанд бичигдсэн “Баталгаа гаргах нь” гэж эхлээд “...гэрээг хийж өгөхөөр тохиролцов. Д.Ч /88088888/” гэж төгссөн утга агуулга бүхий гар бичмэл нь Д.Чийн гэх гар бичмэлийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна. 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2905 дугаартай Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх гэсэн асуултанд шинжээчийн зүгээс дүгнэлт өгөх боломжгүй. ...” /1хх 244-245/ гэсэн дүгнэлтүүд,

“Итгэлт-Эстимэйт” ХХК-ний 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 011/03 дугаартай тодорхойлолтод “ Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн, Тоёота Лексус 460 / Toyota Лексус 460 / маркын автомашин нь өнгө үзэмж, техникийн байдал зэргээсээ шалтгаалан 2010 оны эхний улирлын байдлаар манай зах зээл дээр дунджаар 110.000.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан нь архивт бүртгэгдсэн болохыг тодорхойлов. ....” /6хх  85, 7хх 14 /

“Итгэлт-Эстимэйт” ХХК-ний 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 44/02 дугаартай тодорхойлолтоор Тоёота Лексус 460 маркын автомашиныг 110.000.000 төгрөгөөр, Хаммер Эйч 2 маркын автомашиныг 65.000.000 төгрөгөөр тус тус худалдаалагдах боломжтойг тодорхойлсон тодорхойлолт. ...” /1хх 138/

“Итгэлт-Эстимэйт” ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 010/03 дугаартай албан бичигт “Герман улсад 2000 онд үйлдвэрлэгдсэн Волксваген битлл маркын автомашин нь өнгө, техникийн байдал зэргээсээ шалтгаалан 2010 оны 2 дугаар хагасын байдлаар манай зах дээр дунджаар 9.000.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан нь манай архивт бүртгэгдсэн болно. ...” /6хх 87/,

16-61 УНГ улсын дугаартай, хар өнгөтэй, Тоёота Лексус 460 маркын машиныг 110.000 ам доллараар Х.Бгаас Д.Чт худалдсан тухай автомашин худалдах, худалдан авах гэрээ /7хх 11/,

“Кредит Монгол” банк бус санхүүгийн байгууллага” болон О.Энхсайхан нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /10хх 25/ ,

О.Энхсайханы нэр дээрх 16-61 УНГ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Лексус 460 маркийн JTHGL46F175011450 арлын дугаартай автомашиныг битүүмжилсэн тухай тогтоол /2хх 14/,

2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар ам.доллар 1824.55 ханштай байсан тухай лавлагаа /10хх 31/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2011 оны 4-5 дугаар сард Д.Дийг “Эко констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Маршал таун” хотхоны 107 дугаар байрны 10 тоотод байх 89м.кв 3 өрөө орон сууцыг 800 ам доллараар авч өгнө, автомашиныг нь зараад байр авч өгнө” хэмээн хуурч, түүний эзэмшлийн 04-06 УБҮ улсын дугаартай 65.000.000 төгрөгний үнэлгээтэй Хаммер Эйч2 /Нummer H2/ маркын автомашиныг залилан авсан болох нь:

хохирогч Д.Дийн “...Анх манай ах Ч хар өнгийн 04-06 УБҮ улсын дугаартай, Хаммер машинаа ээжийн гражтай нийлүүлээд 1 өрөө байраар сольсон. Энэ нэг өрөө байрыг Б гэдэг хүнээс авсан. Б хар Хаммер машинаа байраар солихдоо 04-06 УБҮ гэдэг дугаарыг нь сүүлд авсан цагаан Хаммерт шилжүүлсэн. Манай ах, эгч хоёр Солонгос явах гэж байсан ба мөнгөний хэрэг болвол чи барьцаалах, зарах хэрэг гарч магадгүй гээд миний эзэмшилд шилжүүлсэн. Байр үзсэний маргааш ахын найз гэх Б ах над руу залгаад “Ахын дүү иргэний үнэмлэхээ аваад гараад ир, гэрийн гадаа чинь ирж байна” гээд иргэний үнэмлэх аваад явсан ба нотариат хаах гээд байна гэсэн. Би тэр өдөр гэртээ ганцаараа байсан ба цагаан Хаммер машиныг 3 өрөө байраар сольж байгаа гэдгийг мэдэж байсан болохоор иргэний үнэмлэхээ Бд өгсөн. Үүнээс хойш цагдаад мэдэгдэхээс өмнө Б ах, эхнэр Оийн хамт гэрт ирээд ээжтэй уулзаад “Манай эхнэр худлаа ярьдаггүй. Эхнэрээ дагуулаад ирлээ. Долоо хоногтоо багтаагаад танай байрны гэрээг хийж өгнө” гэж ярьж байсан.

Мөн манай Лексус машинаар 2 өрөө байр сольж байгаа гэж ярьж байсныг мэднэ. 3 өрөө орон сууцыг нь ээж, ахтай явж байхдаа энэ байр шүү дээ гээд 2 өрөө байрыг зааж өгч байсан. Манай ах Ч, Баттогтох гэдэг хүнээс байраар сольж авсан цагаан өнгийн Хаммер Эйч 2 маркын машинаа гадаад улс явах болоод ээж Алтанцэцэгийн нэр дээр шилжүүлсэн байсныг ээж бас гадаад явах болоод миний нэр дээр шилжүүлсэн байсан. Б миний иргэний үнэмлэхийг ашиглаад миний дээр бүртгэлтэй байсан машиныг Энхбаяр гэдэг хүний дээр хууль бусаар шилжүүлсэн байсан. Миний хувьд цагаан өнгийн Хаммер Эйч 2 маркын машиныг 65.000.000 төгрөгөөр үнэлж байсан.  / 1хх 161, 8хх 141, 10хх 16, 11хх 7/,

иргэний нэхэмжлэгч Н.Шын “...2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 04-06 УБҮ улсын дугаартай Хаммер Эйч 2 маркын авто машиныг миний ажилладаг “Сайн” ломбарданд С.Энхбаяр гэдэг иргэн 33.000.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай тавьсан. Заасан хугацаандаа С.Энхбаяр нь хүү болон зогсоолын мөнгөө төлж чадаагүй учраас уг машин манайд хураагдаж зарагдахаар болсон. Тэгэхээр нь би 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлж Өмнөговь аймагт ажилд явуулсан. Би хүнээс 30.000.000 төгрөг зээлж байж уг машиныг “Сайн” ломбарднаас 38.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо өр зээл нэхэгдээд хэцүү байгаа тул гэм буруутай этгээдүүдээс уг машин худалдан авсан үнэ болох 38.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг асуудал дуустал машинаа хэрэглэж гэрээт ажлаа гүйцэтгэж баймаар байна. ...” / 1хх 163/,

гэрч С.Э“...2011 оны 5 дугаар сард Б ах 04-06 УБҮ улсын дугаартай өөрийн Хаммер машиныг унаж ирээд энэ машиныг “Энхбаяраа ахын дүү өөрийнхөө нэр дээр шилжүүлээдэх. Чийн дүү Дийн нэр дээр байгаа” гээд надад Дийн иргэний үнэмлэхийг өгөөд “1 дүгээр хорооллын Хархорин захын хойд талд байдаг нотариатын газар очоод шилжүүлчих. Би хэлчихсэн байгаа” гээд Дийн бичиг баримтыг өгсөн. Нотариатын хүн нь миний иргэний үнэмлэхийг аваад худалдах, худалдан авах гэрээ хийж өгөхөөр нь авто тээврийн газар ирж өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Үйлдвэр эхлэх гээд мөнгөний хэрэг болоод 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр уг машиныг Сайн ломбарданд 35.000.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай тавиад авч чадахгүй байсаар байгаад 2011 оны 07 дугаар сарын эхээр О эгчийн ах Гансүх ахыг Б ах гуйж байгаад хүү алдангийг нь өгч аваад Гансүх ахын нэр дээр уг машиныг шилжүүлсэн. Дараа нь Б ахаас Гансүх нь мөнгөө нэхээд байхаар нь уг машиныг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний нэр дээр дахин шилжүүлж Сайн ломбарданд 33.000.000 төгрөгний барьцаанд тавьж Гансүх ахын мөнгийг өгч байсан. Б ах хүнээс байраар сольж авсан машин гэж хэлсэн. Ч зарна гээд уначихсан яваад байдаг байсан. ...”  /1хх 180/ гэсэн мэдүүлгүүд,

Зээлдүүлэгч “Тайгын булаг” ХХК-ийг төлөөлж Н.Батчулуун, зээлдэгч С.Энхбаяр нарын хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ. ...” /1хх 164-166/,

Ц.Баттогтохоос Д.Чт 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хаммер Эйч 2 машиныг 47.000 ам доллараар худалдсан худалдах, худалдан авах гэрээ /6хх 202/,

хаммер Эйч 2 маркын автомашины үнэлгээг 65.000.000 төгрөгөөр тогтоосон тухай баримтууд /1хх 138,  13хх 161/,

Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 007/03 дугаартай албан бичигт “Хаммер Эйч 2 маркын 2006 онд үйлдвэрлэгдсэн автомашин нь өнгө үзэмж, тенхикийн байдал зэргээсээ шалтгаалан 2011 оны эхний улирлын байдлаар манай зах зээл дээр дунджаар 65.000.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан нь манай архивт бүртгэгдсэн болно. ...” /6хх 91/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2011 оны 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 20-ны хооронд Баянгол, Чингэлтэй дуүргүүдийн нутаг дэвсгэрт Д.Мыг “Та машинаа сайжруулах хэрэгтэй, би таны машиныг зарж өгье” хэмээн хуурч, нийт 29.000.000 төгрөгийн үнэлгээтэй 50-20 УБН улсын дугаартай Ланд Крузер 80 /Land Cruiser 80/ маркийн, 53-93 УБО улсын дугаартай Ланд Крузер 80 / Land Cruiser 80 / маркын автомашинуудыг залилан авсан болох нь:

хохирогч Д.Мы “... 50-20 УБН, 53-93 УБО улсын дугаартай автомашинууд миний нэр дээр бүртгэлтэй, харин 01-60 УББ улсын дугаартай машин нь манай найз Батболдын охины нэр дээр бүртгэлтэй. 2011 оны 06 дугаар сарын сүүлээр / өдрийг нь санахгүй / төрсөн эгчийн хүүхэд Б манайд ирээд “Та энэ олон шал дэмий машинуудаар яах юм. Та сайн машин унах хэрэгтэй. Машинаа сайжруул. Би танд сайн машин олж өгье” гэж хэлээд миний 50-20 УБМ дугаартай хар саарал өнгийн Ланд крузер 80 машин, 53-93 УБО дугаартай цагаан өнгийн Ланд крузер 80 маркын машин, мөн нэг саарал өнгийн Фургон, хар өнгийн УБЯ 01-70 гэсэн дугаартай Фордэкспедишн гээд нийт 4 машиныг авч явсан. Би өөрөө хөөцөлдөж байгаад Фордэкспедишн машинаа Алтанзаяагаас авсан.

...Би машинуудаа Бд заруулахаар өгөөгүй бөгөөд зарж өг гэж үнэ тохироогүй. Б “Та одоо сайн машин унах цаг чинь болсон. Би танд сайн машин олж өгнө” гээд миний машинуудыг авч явсан. Би бодохдоо надаас авч явсан машинуудаа хүнтэй сольж холиод л сайн машин авч өгөх юм байна гэж итгээд машинаа өгч явуулсан. Б манай эгчийн хүүхэд болохоор 2 ланд машинаа л нэхэмжилж байна. ...” /2хх 144-146, 147-149/,

гэрч Б.А“...Мэндсайханы том хүү Бобо надад “Манай аав Б ахын Жи-500 маркын машиныг аваад оронд нь хуучин 4 машинаа өгсөн” гэж ярьсан. Тэгээд би Бтай үнэ тохироод Мэндсайхан ахаасаа авсан 4 машины 1 болох 50-20 УБМ дугаартай Ланд 80 маркын автомашиныг 16.000.000 төгрөгөөр авахаар тохирч, 4.000.000 төгрөгийг нь Баас авах өрөндөө суутгасан. ...53-93 УБО дугаартай Ланд 80 маркын машиныг маргааш нь үзэхэд гэмтэлтэй байсан тул үнийг нь буулгаж Баас 6.000.000 төгрөгөөр худалдаж авахад Мэндсайханы бага хүү Анужин хамт байсан. ...Сүүлд 2011 оны 07 дугаар сард Мэндсайханы том хүү Бобо 01-60 УББ дугаартай машиныг унаж ирэхэд Б уг машиныг зармаар байна гэхээр нь Смарт бенз маркийн машинаараа сольсны дараа таньдаг хүнд 4.500.000 төгрөгөөр зарсан. Үүнээс хойш Б мөнгө хэрэгтэй боллоо гэж хэлээд надаас худалдаж авсан байсан Смарт бензийг Уранган ломбарданд 3.800.000 төгрөгөөр тавиулаад одоог хүртэл машинаа аваагүй. ...” /2хх 141-142/ 

...50-20 Ланд дээр Мэндсайхан өөрөө Сайн ломбарданд аваачиж тавьсан байсан. Ломбардаас авах, зарах бүх зөвшөөрлийг Энхбаяр гэдэг хүнд хийгээд өгсөн байсан. Энхбаяр нь надад худалдах, худалдан авах гэрээг хийж өгсөн. Энэ гэрээг үндэслээд Авто тээврийн газраар би машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Дараагийн 53-93 цагаан Ланд дээр Мэндсайхан өөрөө ажилтай гээд Бд иргэний үнэмлэхээ өгөөд явуулсан байсан. Тэгээд мөн худалдах, худалдан авах гэрээг Хархорин захын ар талд байдаг нэг нотариат дээр очиж гэрээ хийсэн. Гэрээ хийсэн гэдгээ Мэндсайхан ахад би очиж хэлэхэд за ямар ч асуудалгүй гэсэн.

Hummer машиныг 10.000 ам доллароор авахаар тохироод Чтой цуг ломбард орж машинаа аваад нотариат дээр ороод Ч өөрийн биеэр гэрээ хийж өгсөн. Тэр өдрөө би 9.800.000 төгрөгийг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд талын нэг кафе дотор Б, Ч нарт өгсөн. Тэр хоёр хоёул мөнгийг авсан. Б 1.800.000 төгрөгийг аваад үлдсэнийг нь Ч аваад надтай цуг аваад Урангангаас 5.000.000 төгрөг төлж машинаа авч өгсөн. ...” /2хх 151-152/,

гэрч М.А“...Б манай кофе шопд нэг өглөө ирж суухдаа надад “Аавын чинь нөгөө унагаасан 80-ыг Заяа /Алтанзаяа/ Вьетнам засварт аваад ирсэн гэнэ. Хоёулаа цуг очъё. Би эвдрэл нь ямар байгааг харчих гэсэн юм” гээд Б ахтай цуг 6 дугаар бичил хороололд, Эх нялхсын баруун талын Вьетнам засварын газарт очиход Алтанзаяа байж байсан. Машиныг үзэхэд урд талын цонх байхгүй. Баруун талын гэрэл хагарсан. Доод талын гупер нь байхгүй, копуд нь гажсан гэмтэлтэй байсан. Б ах тухайн үед зургийг нь аваад байсан. Б, Алтанзаяа хоёр хоорондоо машинд хийгдэх засварын талаар яриад, үүнийг нь солиход тэдэн төгрөг болно. Энийг нь засахад тэдэн төгрөг болно гээд засварын талаар яриад байсан. Би тэр ярианд оролцоогүй. Тэр үед жолооч нь байгаагүй. Алтанзаяа жолоочоос нь хүлээж аваад тэр Вьетнам засварын газарт аваад ирсэн байсан. Машиныг засварт өгөхөд дотор нь байсан юмнуудыг Б ах өөрөө машиндаа хийсэн. Би тухайн үед машингүй явсан. Тухайн үед Алтанзаяад тэр машиныг зарж байна гэдгийг мэдэж байсан боловч яг хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй. Аав тэгэхэд хотод байгаагүй. Лагерь дээр байсан болохоор Б ах намайг ийм эвдрэл гэмтэлтэй машин гэдгийг нүдээрээ харчих, тэгээд аавдаа хэлээрэй гэж хэлсэн. Гэхдээ ийм үнээр зарсан гэж аавдаа хэлээрэй гэж хэлээгүй. ...” /2хх 154/

гэрч М.Т“...Бобо гэдэг нь миний хоч. Эцэг Мэндсайханд ах Б олон машинаа нийлүүлээд нэг сайн машин болгосон нь дээр гэж ярьж байсан. Тэгээд Б ах машин тэргийг нь зараад нэг аятайхан машин авч өгөх болсныг л мэднэ. Түүнээс аль машиныг хэдэн төгрөгөөр хэнд зарсан зэрэг нарийн ширийн асуудлыг мэдэхгүй. Алтанзаяа гэдэг хүнийг танина. Гэхдээ би энэ хүнийг Б ахад мөнгө тоолж өгснийг мэдэхгүй. Хамт мөнгө тоолоод байсан юм байхгүй. Анужингийн кафе дээр тэр хоёртой таарч байсан. Надад форд машин байдаггүй. Надад Алтанзаяатай тохиролцож энэ машиныг смарт бензээр сольсон асуудал байхгүй. Смарт бензийн хувьд Алтанзаяагийнх юм шиг байна лээ. Би Алтанзаяатай хамт яваад энэ машиныг нь Уранган ломбарднаас авч байсан. Б ах намайг Алтанзаяатай хамт яваад ир гэсэн.  /2хх 157/

гэрч О.Э“...2011 оны 07 дугаар сарын эхээр би Д.Мы эзэмшлийн Ланд крузер 80 маркын 53-93 УБО улсын дугаартай суудлын автомашины урд салхины шилийг Шархадны засварын газар солиулах гээд байж байтал 10 цагийн үед Б утсаар ярьсан. Тэрээр Ланд крузер 80 маркын 53-93 УБО машиныг телевизэд аваад ир” гэхээр нь би засуулаад очьё гэхэд би өөрөө засуулна гэж хэлсэн. Яваад очиход 2 машинтай залуу машиныг тойрч үзээд аваад явсан. Учир нь Б 2 залуу очиж авна гэж утсаар хэлсний дагуу өгсөн. Одоо сонсоход машин авсан хүн Алтанзаяа гэдэг залуу байсан. ...”/2 хх 158/,

гэрч Д.У“...Би Шархадны техникийн зах дээрээс 2011 оны 8 дугаар сард 50-20 УБМ улсын дугаартай Ланд 80 маркын хар саарал өнгийн автомашиныг 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн машиныг “Энхцэцүүн” ХХК-ийн эзэмшлээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүнийг Авто тээврийн газраас шүүлгэж мэдсэн. ...Би дүү Энх-Амгаланд 18.000.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ би нэр дээр нь шилжүүлж өгч амжаагүй байсан. Дүү С.Энх-Амгалан Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд амьдардаг бөгөөд тэнд машинаа унаад явж байхад нь цагдаагаас хүн ирээд машиныг битүүмжилсэн гэсэн. Энх-Амгалангийн хашаан дах грашид битүүмжилсэн. ...” /2хх 159/,

иргэний нэхэмжлэгч Д.С“...Би 53-93 УБО улсын дугаартай цагаан өнгийн Ланд крузер 80 маркын машиныг зарна гэх зарын дагуу утсаар холбогдож яриад 7.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Хэн гэдэг хүнээс авснаа нэрийг нь санахгүй байна. Тээврийн товчооны тэнд нэг нотариатын газарт худалдах, худалдан авах гэрээ хийж батлуулсан. Энэ гэрээгээр аймгийн авто тээврийн газарт очиж нэрээ шилжүүлж авсан. Би оюутан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг өгөх гээд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Хаан банкинд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийн барьцаанд 1 жилийн хугацаатай тавьсан. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолтой уншиж танилцлаа. Би энэ машиныг өөрөө мөнгөөрөө худалдаж авсан тул шударга эзэмшигч гэж бодож байгаа учир битүүмжлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ машинд манай хүү Мөнхболд засвар хийлгээд байж байхад Мэндсайхан гээд хүн ирж уулзсан байсан. Мэндсайхан гэдэг хүн 2 машинаа хүнд залилуулсан тухай хэлсэн. ...”/2хх 163-164/, 

иргэний нэхэмжлэгч С.Э“...2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна. Багын найз Д.Ундрахболд гэдэг найзаасаа 18.000.000 төгрөг бэлнээр өгч худалдаж авсан. Намайг худалдаж авах үед Ундрахболдын ах Ундрахсайханы нэр дээр машин бүртгэлтэй байсан ба машинаа аваад нэр шилжүүлэх гэхэд Ундрахсайхан нь хөдөө яваад эзгүй байсан тул Ундрахболдод итгээд дараа нь шилжүүлье гээд шууд хөдөө аваад явсан. Би битүүмжлэх тогтоолтой танилцсан. ...” /10хх 18 /,

иргэний хариуцагч Д.У“...Миний хувьд 50-20 УБМ улсын дугаартай Ланд 80 маркын автомашиныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед энэ машиныг хууль ёсны дагуу худалдаж авч, Энх-Амгалан гэдэг хүнд 15.000.000 төгрөг худалдсан. Иймд би энэ мөнгийг хариуцахгүй. ...” /10хх 206/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2924 дугаартай Х.Бы гарын үсгийн загварууд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Харин Д.М, Н.О нарынх тэнцэнэ. 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Ланд крузер 80 маркийн 53-93 УБО, 50-20 УБМ дугаарын 2 ширхэг автомашиныг худалдах, худалдан авах гэрээн дэх гарын үсэг хохирогч Д.Мы гарын үсэгтэй тохирохгүй байна. 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 00-37 УББ дугаарын Волксваген битлл автомашиныг худалдах худалдан авах гэрээнд дэх хохирогч Н.Оийн гарын үсэг Н.Оийн гарын үсэг биш байна. ...” /8хх 88-95/ гэх дүгнэлт,

С.Ээзэмшилд байгаа 50-20 УБМ улсын дугаартай хар саарал өнгийн Ланд крузер 80 маркын автомашиныг битүүмжилсэн тухай 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол /10хх 36/, Д.Маас 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Тайгын булаг” ХХК-д 50-20 УБМ улсын дугаартай Ланд крузер автомашиныг 5.000.000 төгрөгний барьцаанд тавьж зээл авсан тухай Зээлийн гэрээ /2хх 235-237/, 52-00 УБВ улсын дугаартай Benz 500 SEL маркын автомашин Д.Мы нэр дээр бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа /5хх 185/,

Д.Унэр дээр байгаа УБМ 50-20 улсын дугаартай хар саарал өнгийн Ланд крузер 80 маркын, Х.Гантөмөрийн нэр дээр байгаа УБО 53-93 улсын дугаартай цагаан өнгийн Ланд крузер 80 маркын автомашиныг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / 2хх 184-186/, 53-93 УБО улсын дугаартай, FZJ800039672 арлын дугаартай цагаан өнгийн Ланд крузер машин Д.Снэр дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2хх 166/, дээрх машин Хаан банкны барьцаалбарт байгаа тухай баримтууд /2хх 168-178/, 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Д.М, Б.Алтанзаяа нарын хооронд 53-93 УБО улсын дугаартай автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2хх 208/, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Алтанзаяа, Б.Амандых нарын хооронд 53-93 УБО улсын дугаартай автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2хх 210/, 50-20 УБМ улсын дугаартай JT111TJ8007008936 арлын дугаартай автомашины улсын бүртгэлийн лавлагаа / 2хх 218/, 53-93 УБО улсын дугаартай, Ланд крузер 80 маркын авто машиныг 6.000.000 төгрөгөөр  үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /2хх 133/, 50-20 УБМ улсын дугаартай, Ланд крузер 80 маркын, хар саарал өнгийн жип машиныг 23.000.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /2хх 138/ зэрэг нотлох баримтуудаар,

5.2013 оны 9 дүгээр сард Б.Тыг “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань эрхүүд” ХХК-ийн эзэмшлийн 25.7 га газраас 10 га газрыг хямд үнээр зарна” хэмээн хуурч, 20.000.000 төгрөгийг залилан авсан болох нь:

хохирогч Б.Тын “...2013 оны 9 дүгээр сарын 11-нд Б эхнэр Оийн хамт 99113756 гэсэн дугаарын утсаар “Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрт 25 га газрын 10 га газрыг хувааж зарна. Яаралтай мөнгө байвал авах уу. Бид нар байраа барьцаанд тавьсан чинь алдах гээд байна. Яаралтай мөнгө хэрэг болоод байна” гэж ярьсан. Тэгэхээр нь 2013 оны 09 дүгээр сарын 11-нд Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрийн газрыг эгч Уянга, түүний нөхөр Нямдорж нарын хамт Б, түүний эхнэр Оийн хамтаар очиж үзсэн. 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой Б 99113756, 99110822 гэсэн дугаарын утсаар залгаж “Байраа алдах гээд байна. Урьдчилгаа 20.000.000 төгрөгөө өгчих” гэж хэлсэн. Тэгээд би 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Бтай мөнгө өгч авсан гэрээгээ нотариатаар баталгаажуулаад 20.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Быг гэрийнх нь үүдэнд эхнэр Оийн хамт хүргэж өгсөн. Б нь надад 10 га газрын кадастрын хэмжилт хийлгэн. Зургаа авахуулаад өгчих. Эхнэр О бид хоёрт Налайх дүүргийн газрын албанд таньдаг хүн байгаа. Тэр хүнээр өөрийн чинь нэр дээр гаргаж өгнө гэж хэлсэн. ...”/8хх 221-222/,

гэрч Г.Н“...Баянгол дүүргийн байрны хойно байрлах нотариатын газар Б, Тамир хоёрын хооронд мөнгө өгсөн авсан гэрээ байгуулан баталгаажуулан миний машинтай Бы гэрт очиход эхнэр нь байрнаас гарч ирсэн. Бд 20.000.000 төгрөг тоолж өгөхөд Б, түүний эхнэр “Налайх дүүргийн газрын албаны дарга, газрын албанд ажилладаг хүмүүсийг бүгдийн таньдаг. Удахгүй Тамирын нэр дээр шилжүүлээд өгнө. Энэ 25 га газар эхнэр Оийн нэр дээр байдаг тул асуудалгүй” гэж хэлсэн. ...” /8хх 225-226/,

гэрч Б.У“...Маргаашнаас нь Б байнга утсаар яриад “Урьдчилгаа өг. Баримтаа цэгцлэх хэрэгтэй байна” гээд Тамир болон Нямдорж нарт хэлээд байсан. Тэгээд Тамир, Б, Нямдорж нар уулзаад түүнд 20.000.000 төгрөг өгсөн. Энэ үед би тэдний дэргэд байгаагүй. ...” /8хх 227 / 

гэрч Л.У“..Би иргэн Б, Тамир нарын хооронд байгуулсан мөнгө хүлээлцсэн баримтыг гэрчилсэн.  /8хх 230/,

гэрч Г.Ш“...Б намайг Налайхын газрын албан дээр очоод “Чандмань Эрхүүд” ХХК-ийн кадастрын зургийг хэвлүүлж аваад над руу явуул гэхээр нь би газрын албан дээр очоод тэр кадастрын зургийг хэвлүүлж аваад өгсөн. Тэгсэн чинь 2014 оны 10 дугаар сард билүү О над руу яриад үйлдвэр дээр үйлдвэрийн газраас кадастрын хэмжилт хийгээд зарсан гэж байна. Чи яагаад тухайн үед надад хэлээгүй юм бэ гэхээр нь үйлдвэрийн газар дээр ирж хэмжилт хийгээгүй гэж хэлсэн. Харин нэг удаа Налайхын газрын албанаас Чандмань Эрхүүд ХХК-ийн кадастрын зургийг Б авахуулсан гэж хэлсэн. Би тухайн үед Быг янз бүрийн наймаа хийгээд яваад байдаг болохоор юм бодоогүй. /11хх 93/

Т.Бы яллагдагчаар өгсөн “...Тамираас авсан мөнгийг би өөрөө захиран зарцуулаад дуусгасан. ...”/12хх 131/ гэсэн мэдүүлгүүд,

2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Таас Т.Бд 20.000.000 төгрөг хүлээлцсэн баримт /8хх 208/, Өмчийн харилцааны газрын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 5/1532 тоот албан бичигт “Т.Бы нэр дээр 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар манай газрын мэдээллийн санд нийслэл хотын барилгажсан хэсэгт газар эзэмшдэг болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилсөн тухай мэдээлэл байхгүй байна. ...” /8хх 215/, “Чандмань Эрхүүд” ХХК нь ашигт малтмалын  MY-016719 тоот тусгай зөвшөөрөлтэйгээр 25.07 га газрыг ашигладаг болно. ...” /8хх 217/ гэсэн Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 135 тоот албан бичиг зэрэг баримтуудаар,  

6. 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Д.Гыг “5.000 ширхэг тоосго ачаад ир, ирэхээр чинь мөнгийг нь өгье” хэмээн хуурч, 925.000 төгрөгийн үнэлгээтэй тоосгыг залилан авсан болох нь:

хохирогч Д.Гын “...Би Налайхаас Улаанбаатар хотын хооронд тоосго тээвэрлэж дундаас нь бага зэргийн ашиг олдог халтуурын ажил хийдэг. Б гэдэг хүн залгаад “Чи тоосго ачаад ир. Мөнгийг нь өгье” гэхээр нь би 12.000 ширхэг тоосго ачиж ирээд буулгасан компаниас нь мөнгийг нь бүрэн авч өгсөн юм. 5 хоногийн дараа 9 дүгээр сарын 20-ны өдөр байх Б утсаар яриад “Ахын дүү 5.000 ширхэг тоосго ачаад ир” гэхээр нь би тоосгоо ачуулаад явуулсан чинь манай жолооч буулгах газар нь очоод мөнгөө авч байж буулгана гэхэд Б  “Зуслангаас гарч байна. Чи наанаа буулгаад буцаж бай. Маршалын гүүрэн дээр тосож уулзаад мөнгийг чинь өгье” гэж хэлээд буулгуулаад алга болсон. Манай жолооч хүлээж байгаад яваад хүрээд ирсэн. Түүнээс хойш утсаа авахгүй сураггүй алга болсон. Би нэг удаа л тоосго буулгаж өгөөд бэлэн мөнгийг нь авч байсан болохоор дараагийн удаа бас бэлэн мөнгөөр авч байгаа юм байх гэж бодоод аваад очсон чинь худлаа яриад алга болсон.

...Би тоосгоны үйлдвэрээс зээлээр авчихаад тоосгоо борлуулчихаад мөнгийг нь тушаадаг. Одоо Баас 925.000 төгрөг нэхэмжилж байна.  /11хх 90-91/,

  гэрч Р.Т“...2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Гэрэлт-Од ах над руу утсаар яриад “Чи 5000 ширхэг тоосго ачаад Улаанбаатар хот руу ороод энэ утсаар яриад буулгаад мөнгөө аваад ирээрэй” гэхээр нь Бы зааж өгсөн 22-ын товчооны ойролцоо Номингийн агуулахын ард барьж байсан барилгын хашаанд очоод Б гэдэг хүн рүү ярьсан. Тэгэхэд “Чи тоосгоо буулгаж бай. Би эндээс мөнгө аваад очиж явна. Тэгээд мөнгийг чинь өгнө” гэхээр нь тоосгоо буулгачихаад утсаар ярихад “Замд уулзаад мөнгийг чинь өгье. Чи наашаа гараад явж бай” гээд Маршалын гүүрэн дээр уулзахаар болоод хүлээсэн. Ирэхгүй болохоор нь Бы утас руу дахиад ярихад “Гэрэлт-Од ах руу чинь ярья. Данс руу нь мөнгийг хийе. Чи буцаж бай”  гэхээр нь би яваад өгсөн. ...” /11хх 92/ гэсэн мэдүүлгүүд,

1 ширхэг тоосго 185 төгрөг, 5000 ш нийт 925.000 төгрөг болохыг тогтоосон /11хх 102/ эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

7. 2013 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд И.Ц“Түрээсийн мөнгө нэхэгдээд байна танд удахгүй өгнө” хэмээн хуурч, 4 удаагийн үйлдлээр 5.000.000 төгрөгийг, мөн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр И.Ц“Танд 11 сая төгрөгний үнэтэй машиныг 8.000.000 төгрөгт бодож өгье. Та өрөө хасаад зөрүү мөнгийг нь өгчих” хэмээн хуурч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Меркури дэлгүүрийн гадна 3.000.000 төгрөг залилан авсан болох нь:

хохирогч И.Ц“...2013 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Б гэгч над дээр ирээд “Миний байрны түрээсийн мөнгө төгрөг нэхэгдээд байна. Танд удахгүй өгчихнө. Цагаанаа эгчээс авах гэсэн чинь мөнгө төгрөг байхгүй байна. Таниас авчих гэсэн Цагаанаа эгч” гээд над дээр ирсэн.  Тэгээд би 1 дүгээр сарын 29-ний өдөр 500.000 төгрөгийг Бд 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлсэн. 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Б ирээд надаас 1.500.000 төгрөгийг гуйгаад яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд авсан. 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Б өөрөө дахин ирээд 1.500.000 төгрөгийг байрны түрээсийн мөнгө нэхэгдээд байна гээд авсан. 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирээд “От битгий хэлээрэй. Удахгүй дулаарч байгаа юм чинь тоосгоны үйлдвэр ажиллахаар өөрөө авчраад өгнө” гээд 1.500.000 төгрөг гээд нийт 5.000.000 төгрөг авсан. Түүнээс хүү нь гээд 140.000 төгрөгийг 2 удаа өгөөд тэрнээс хойш мөнгө өгөөгүй. ...2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Б над руу утсаар яриад “Та надаас мөнгөний оронд машин авах уу” гэхээр нь би ингэж удаж байгаа юм чинь мөнгөө авч чадахгүй байх гэж бодоод машиныг нь авъя гэсэн чинь 3.000.000 төгрөг нэмээд өгчих гэсэн. Тэгээд Цагаанаас 2.000.000 төгрөг, өөрт байсан 1.000.000 төгрөгийн хамт 3.000.000 төгрөгийн Меркури захын гадна өгсөн. ...” /13хх 207-208/,

гэрч Н.Оийн “...Тухайн үед Цогзолмаа эгч болон Б нар хэн нэгэндээ мөнгө төгрөг өгсөн талаар огт мэдэхгүй. Сүүлд Цагаанаа эгч надад “Б Цогзолмаагаас очоод цувуулж 5.000.000 төгрөг авчихсан байна. Мөнгийг нь өгөхгүй байна. Чи хэлээд өгөөч” гэж Цагаанаа эгч хэлсэн. Яах гэж өгсөн юм гэхэд чамд битгий хэлээрэй гээд гуйсан юм гэж хэлсэн. Тэгээд машин өгье гээд 8.000.000 төгрөгт бодоод дахин 3.000.000 төгрөг авсан гэсэн гэж хэлсэн /13хх 220/

гэрч Х.Ц“...Б нь 8.000.000 төгрөг надаас авчихаад өгөхгүй байна гэж Цогзолмаа эгч хэлсэн. Тэгээд би Оийг би сайн мэддэг учраас Б руу өөрөө залгаад “Цогзолмаа эгчээс авсан мөнгөө өгөөч” гэж хэлэхэд “Харин тиймээ. Би мөнгө авсан. Өнөө орой аваачиж өгнө” гээд 2-3 удаа хэлээд алга болсон. ...” /13хх 222/ гэсэн мэдүүлгүүд,  

И.ЦТ.Бд мөнгө өгсөн баримтууд /13хх 209-212/, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/1673 дугаартай албан тоотод: “Т.Б, Н.О нарт авсан эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээний 3.000.000 төгрөгийг 2013 оны 2 дугаар сарын 6-нд тушааснаас тус газрын хяналтын прокурор Ж.Ганцэцэгийн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай тогтооолоор Н.От 1.000.000 төгрөгийг буцаан олгосон. Өнөөдрийн байдлаар 2.000.000 төгрөг УБ хотын 2617000528 тоот дансанд байршиж байна. ...” гэжээ. /15хх 149/,  

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 6/105 тоот албан тоотод “Т.Бы өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. ...” /5хх 64/,  00-37 УББ улсын дугаартай Мерседес Бенз Жи-500 маркын автомашин Х.Гэрэлт-Одын нэр дээр бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа /5хх 146/, уг тээврийн хэрэгсэлд хориг тавьсан тухай албан бичиг /5хх 148/, 00-37 УББ улсын дугаартай Мерседес Бенз Жи-500 маркын автомашиныг Н.Оээс Х.Гэрэлт-Одод худалдсан 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ /5хх 156/,  2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Энхжин Инвест “ ХХК-иас Т.Бд 20.000.000 төгрөгийн зээл олгосон кассын зарлагын ордер /5хх 161/ зэрэг нотлох баримтуудаар бусдад нийт 282.925.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч нараас дээрх мөнгийг авахдаа, өөрийн гэсэн эд хөрөнгө, газаргүй атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бусдад эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй мэтээр ойлголт төрүүлж, хохирогч нар нь түүнд итгэж, өөрсдийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгснөөр өөрийн хэрэгцээндээ дураараа захиран зарцуулж, биелэх боломжгүйг мэдсээр байж хохирогч нараас нууж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлж оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байна.  

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлж оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын “...Н.Оийн үйлдэл нь залилсан хэрэг мөн тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг сэргээж шалгах, сэргээх боломжгүй гэж үзвэл иргэний хариуцагчаар татан оролцуулж миний хохирсон байрыг гаргуулахаар шийдвэрлэж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

иргэний нэхэмжлэгч Н.Шын өмгөөлөгч Г.Мөнхбатын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 04-06 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Hummer H2 маркийн авто машиныг Н.Шын эзэмшилд хэвээр үлдээж өгнө үү. ...”  гэсэн,

шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч С.Оюунцэцэгийн “...Д.Д, Д.Ч нарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 6 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийг ял шийтгэлтийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогч Д.Ч, Д.Д нарыг залилсан гэх үйлдлийг нотолж байгаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.

Hummer H2 маркийн авто машин нь хохирогч Д.Дийн өмч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул уг машиныг Д.Дт олгож, харин Н.Шт учирсан 33.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.Баас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэгч Н.Шын өмгөөлөгч Г.Мөнхбатын гомдлыг хүлээн авах хууь зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гомдлын тухайд Н.От эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2 дугаартай прокурорын тогтоолоор үйл холбогдол нотлогдохгүй байгаа гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба /15хх 37/ анхан шатны шүүх шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Бд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байгаа нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 136 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч С.Оюунцэцэг, иргэний нэхэмжлэгч Н.Шын өмгөөлөгч Г.Мөнхбат, хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Б нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 136 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

  

  ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

  ШҮҮГЧ                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ