| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00396/И |
| Дугаар | 129/ШШ2024/00346 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2024/00346
129/ШШ2024/00346
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Нэхэмжлэгч ......байрлах МК ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч .....оршин суух Г.Э-д холбогдох
357,121 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 268,226 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 88,895 төгрөг буюу нийт 357,121 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: МК-ийн нэхэмжлэлтэй Г.Э-д холбогдох 42859539 тоот гэрээний үлдэгдэл 357,122 төгрөгийн төлөлт орсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МК ХХК нь Г.Эад холбогдуулан 357,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 357,122 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч МК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,365 төгрөгөөс 5,682,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5,682.5 төгрөг, хариуцагч Г.Эаас 5,682.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч МК ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч МК ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Эад холбогдох 357,122 (гурван зуун тавин долоо мянга нэг зуун хорин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч МК ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч МК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,365 төгрөгөөс 5,682.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5,682.5 төгрөг, хариуцагч Г.Эаас 5,682.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч МК ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА