| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03025/И |
| Дугаар | 182/ШШ2024/03587 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/03587
| 2024 09 03 | 182/ШШ2024/03587 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, С-ын ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 090 690.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч С.******* нь манай компанитай 2021.07.20-ны өдөр L06400204 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэсэн бөгөөд зээлдэгч С.Урансолонгын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшн-аас, 2022.03.14-ний өдөр ******* зээлийн дансны дугаартай, 260 000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ******* тоот дансанд, 2022.03.10-ны өдөр 7701103863 зээлийн дансны дугаартай, 800 000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* тоот дансанд, 2023.02.17-ны өдөр 7900014820 зээлийн дансны дугаартай, 138 000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ******* тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024.04.17-ны өдрийн байдлаар...,
1. 2022.03.14-ний өдрийн зээлд, үндсэн зээл 260 000 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 156 170.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 993.81 төгрөг, нийт 445 164.77 төгрөгийн,
2. 2022.03.10-ны өдрийн зээлд, үндсэн зээл 780 000 төгрөг, шимтгэл 15 600 төгрөг, үндсэн хүү 242 334.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43 850.96 төгрөг, нийт 1 081 785.21 төгрөгийн,
3. 2023.07.11-ний өдрийн зээлд, үндсэн зээл 799 999.02 төгрөг, шимтгэл 55 300 төгрөг, үндсэн хүү 480 525.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96 105.09 төгрөг, нийт 1 431 929.54 төгрөгийн,
4. 2022 02 17-ны өдрийн зээлд, үндсэн зээл 114 999.77 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 69 075.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 021.13 төгрөг, нийт 197 096.37 төгрөгийн үлдэгдэгдэлтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал буюу нотариатын зардал 16 500 төгрөг байна.
Иймд хариуцагч С.*******ос 2 090 690.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 090 690.68 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******той дараах байдлаар эвлэрч байна. 1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.******* нь 2 090 690.68 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд буюу 2024.09.22-ны өдөр 696 896.9 төгрөг, 2024.10.22-ны өдөр 696 896.9 төгрөг, 2024.11.22-ны өдөр 696 896.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2021.07.20-ны өдрийн L06400204 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулгууд, төлбөрийн баримт зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан, 2 090 690.68 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 090 690.68 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд буюу 2024.09.22-ны өдөр 696 896.9 төгрөг, 2024.10.22-ны өдөр 696 896.9 төгрөг, 2024.11.22-ны өдөр 696 896.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 401.05 төгрөгийн 24 200.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24 200.52 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 24 200.52 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох, 2 090 690.68 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 090 690.68 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд буюу 2024.09.22-ны өдөр 696 896.9 төгрөг, 2024.10.22-ны өдөр 696 896.9 төгрөг, 2024.11.22-ны өдөр 696 896.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 401.05 төгрөгийн 24 200.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24 200.52 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 24 200.52 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА