Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/03394

 

 

 

 

 

 

 

 

2024 08 14

182/ШШ2024/03394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* нь *******тай 2023.11.17-ны өдөр Х тоот хаягт байршилтай 2 өрөө байрыг, 1 жилийн хугацаатай, сарын 1 800 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. ******* нь түрээсийн төлбөрөө хоцроож, цаг тухай бүрт төлөөгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй бөгөөд өнөөг хүртэл үлдэгдэл төлж барагдуулаагүй байна. Хариуцагч ******* нь одоо хаана оршин суудаг нь тодорхойгүй, гар утасны дугаар нь холбогдох боломжгүй, иргэний үнэмлэх дээр албан ёсны хаяг байхгүй байх тул хариуцагч *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Г.*******ийн нэхэмжлэлтэй *******г эрэн сурвалжлуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Эрэн сурвалжлуулах хэргийн шүүх хуралд нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.11.17-ны өдөр *******тай байгуулсан Түрээсийн гэрээ, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгө хүлээлцэх акт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлсэн.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь Ч тоот хаягт оршин суудаг болох нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******г оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 4 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх Г.******* болон ******* нарын 2023.11.17-ны өдрийн Түрээсийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө хүлээлцэх акт зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч Г.*******ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.Гэрээ байгуулах үедээ Г.******* болон ******* нарын 2023.11.17-ны өдрийн Түрээсийн гэрээ болон иргэний үнэмлэхэд тусгагдсан Б тоот хаягт хариуцагч ******* нь оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2024.07.05-ны өдрийн 545 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******гийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* овогт *******ийн /РД:/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Г.******* утас: , /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА