| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00383/И |
| Дугаар | 129/ШШ2024/00352 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 129/ШШ2024/00352
129/ШШ2024/00352
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Нэхэмжлэгч: А аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн ....тоотод оршин суух Г овогт З.М /ИБД:.../-д холбогдох
2,550,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагч З.Моос бензиний үнэ болох 2,550,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага нь Загдгочоогийн Мөнхтогтохоос шатахууны төлбөр болох 2,550,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч З.М нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь З.Мод холбогдуулан 2,550,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь 2,550,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Мод холбогдох 2,550,500 (хоёр сая таван зуун тавин мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч А аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА