Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/03586

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 03

182/ШШ2024/03586

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Б  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, Б овогт Т-н ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 456 504 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ******* ББСБ ХХК нь Т.*******ы хүсэлтээр 2021.02.08-ны өдөр 12109 тоот Зээлийн гэрээ-г 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2021.06.25-ны өдөр 190 000 төгрөгийг 30 хоногийн 6 хувийн хүүтэйгээр, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-иас ХААН банкны ******* тоот Т.******* дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2021.09.09-ний өдрөөс хойш удаа дараа залган, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно. Зээлийн гэрээний 2.6.5-д зааснаар ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, алданги төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгох бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1-д заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд зээлийн гэрээний 3.3.6-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6.3.1, 6.3.7-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024.06.12-ны өдрийн байдлаар, үндсэн зээлд 190 000 төгрөг, төлөх ёстой хүү 258 980 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 524 төгрөг, нийт 456 504 төгрөгний үлдэгдэлтэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14 345 төгрөг, 2023.09.19-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 102/ШШ2023/03292 тоот захирамжийн дагуу эрэн сурвалжлуулах зорилгоор төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч Т.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 456 504 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******тай дараах байдлаар эвлэрч байна. 1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь 456 504 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаанд буюу 2024.09.20-ны өдөр 200 000 төгрөг, 2024.10.10-ны өдөр 256 504 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2021.02.08-ны өдрийн 12109 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 2023.10.26-ны өдрийн 5225 дугаар Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай албан бичиг,2023.09.19-ний өдрийн 102/ШШ2023/03292 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023.06.15-ны өдрийн 182/ШЗ2023/07775 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 456 504 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 456 504 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаанд буюу 2024.09.20-ны өдөр 200 000 төгрөг, 2024.10.10-ны өдөр 256 504 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 345 төгрөгийн 7 172.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7 172.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 7 172.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 456 504 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 456 504 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаанд буюу 2024.09.20-ны өдөр 200 000 төгрөг, 2024.10.10-ны өдөр 256 504 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 345 төгрөгийн 7 172.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7 172.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 7 172.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА