| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04398/И |
| Дугаар | 182/ШШ2024/03585 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/03585
| 2024 09 03 | 182/ШШ2024/03585 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, А овогт Э-ын ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Б овогт Д-н ******* /РД:*******/-д холбогдох,
74 852 089 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э овогтой ******* миний бие Ч тоот, ******* дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 359 м.кв талбайтай, гурван хүний өмч болох үл хөдлөх хөрөнгийг Д овогтой ******* /РД:*******/-тай Улаанбаатар хот, Ч тоотод оршин суугч иргэнд 2023.11. 01-ний өдөр худалдан авах гэрээг байгуулаад, 2024.01.02-ны өдөр бүрэн хүлээлцэж хүлээн авч дууссан.
Тус объектод хүнсний 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байсан. Тэгээд тухайн объектыг зарахдаа дотор нь байгаа бидний өмч болох дэлгүүрийн бараа бүтээгдхүүнийг би одоогоор мөнгө муутай байгаа тул таны барааг хүлээж аваад эхний 2-3 сард өгч чадахгүй харин 4-6 сарын хооронд өгье гэж тоолж хүлээн авч үлдсэн. Би итгэж өөрийн эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн. Тухайн бараа нь худалдан авсан анхныхаа өртөгөөр 50 747 179 төгрөгийн бараа бүтээгдхүүн байсан, гэвч зах зээлд борлуулагдахдаа бараа нь борлуулалтын өртөгөөр бол 75-90 сая орчим төгрөгийн бараа байгаа.
Гэтэл Д.******* нь тухайн анхны үнэ дээр борлуулалтын үнээ нэмж ашиг олон зарж ашгаа хүртэж байсан мөртлөө бидний итгээд үлдээсэн бараа хөрөнгийг минь 4 сар гаран эргэлдүүлж эргэлтийн хөрөнгө болгон хэрэглэчихээд хугацаандаа өгөхгүй, цаашлаад бүр бараа бүтээгдхүүний мөнгийг нь хувьдаа ашиглаж, одоо болтол өгөхгүй байна. Одоогийн байдлаар 7 сар гаран болж байна...2024.04.01-ний өдрөөс 2024.06.01-ний өдрийн дотор бидэнд 50 747 179 төгрөгийг эргүүлэн өгөхөөр аман гэрээ хийсэн...Албан шардлага 2024.05.31-ний өдөр хүргүүлсэн. Хэрэв энэ хугацаанд өгч чадахгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасны дагуу 2024.04.01-ний өдрөөс эхлэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги тооцож авахыг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл өгсөн байгаа.
Одоо 2024.07.05-ны өдрийг хүртэл 95 хоногийн алдангийн хэмжээ 24 104 910 төгрөг болж байна. Иймээс анхны барааны үнэ 50 747 179 дээр 95 хоногийн алдангийг тооцоод нийт 74 852 089 төгрөгийг нэхэмжилж байна...гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Э.*******ы нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 74 852 089 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нийт нэхэмжилсэн 74 852 089 төгрөгийн 24 908 127 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49 943 962 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.09.03-ны өдөр 21 943 962 төгрөг, 2024.10.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.11.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.12.03-ны өдөр 12 000 000 төгрөгөөр тус тус төлөхөөр хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Э.******* нь нийт нэхэмжилсэн 74 852 089 төгрөгийн 24 908 127 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49 943 962 төгрөгийг миний бие бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд буюу 2024.09.03-ны өдөр 21 943 962 төгрөг, 2024.10.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.11.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.12.03-ны өдөр 12 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Э.******* нь хариуцагч Д.*******тай дараах байдлаар эвлэрч байна.
1.Э.*******ы нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийт нэхэмжилсэн 74 852 089 төгрөгийн 24 908 127 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49 943 962 төгрөгийг миний бие бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд буюу 2024.09.03-ны өдөр 21 943 962 төгрөг, 2024.10.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.11.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.12.03-ны өдөр 12 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2024.05.31-ний өдрийн Д.*******д хүргүүлсэн шаардлага, талуудын хооронд байгуулагдсан 2023.11.01-ний өдрийн 1283 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023.11.01-ний өдрийн 1284 дугаартай Өмчлөлийн газар худалдах, худалдан авах гэрээ, тооцоо хөтөлсөн тооллогоны баримтууд, барааны гэрэл зургууд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008117 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Г-2202000325 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шилжүүлгийн маягт, Э.*******, О.Ууганбаатар, У.Нинжин нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэл, зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан, 74 852 089 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийт нэхэмжилсэн 74 852 089 төгрөгийн 24 908 127 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49 943 962 төгрөг төлөхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд буюу 2024.09.03-ны өдөр 21 943 962 төгрөг, 2024.10.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.11.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.12.03-ны өдөр 12 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 216 төгрөгийн 266 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 266 108 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 266 108 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э.*******ы нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох, 74 852 089 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийт нэхэмжилсэн 74 852 089 төгрөгийн 24 908 127 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49 943 962 төгрөгийг миний бие бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд буюу 2024.09.03-ны өдөр 21 943 962 төгрөг, 2024.10.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.11.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2024.12.03-ны өдөр 12 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 216 төгрөгийн 266 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 266 108 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 266 108 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА