Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2024/00353

 

 

 

 

 

                          

 

                                      129/ШШ2023/00353

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч...... хаягт байрлах ХБанк ХК /РД:..., хувийн хэргийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ......оршин суух, А.Б,

Хариуцагч: А ......тоотод оршин суух, Б.О нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,519,526.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч А.Б, Б.О нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХБанк ХК нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,519,526.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:    

-Алтантунгалагийн Бат-Ирээдүй, Байгалын Оюунсан нар нь Хасбанктай 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1450019117 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9,000,000.00 (есөн сая) төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Алтантунгалагийн Бат-Ирээдүйн Хасбанк дахь 5002699224 тоот дансанд 2022 оны 07 сарын 21-ний өдөр 9,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 935,260.19 (есөн зуун гучин таван мянга хоёр зуун жаран төгрөг арван есөн мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөрт 498,922.6 (дөрвөн зуун ерэн найман мянга есөн зуун хорин хоёр төгрөг зургаан мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 694.78 (зургаан зуун ерэн дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч банктай байгуулсан 1450019117 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2022 оны 11 сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. Зээлдэгч нар нь 2022 оны 07 сарын 21-ний өдөр банктай байгуулсан 1450019117 дугаартай Зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 11 сарын 08-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 546 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хасбанкны зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1450019117 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 8,202,829.08 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 546 хоногийн хүү болох 2,194,189.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,507.73 төгрөг, нийт 10,519,526.54 төгрөгийг А.Б, Б.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Б, Б.О нар нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийн зээл авсан. Гэрээний үүргийн дагуу 9,000,000 төгрөгийг Хас банк хариуцагч нарын данс руу шилжүүлэг хийсэн. А.Б, Б.О  нар нь зээл авснаасаа хойш үндсэн зээлд 935,260 төгрөг, зээлийн хүүгийн 498,922 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 694 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч нар нь  зээлээ төлөөд явж байсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 546 хоног хугацаа хэтрүүлсэн байдалтай байна. “Хас банк” ХК-ийн зүгээс хариуцагч нараас зээлийн төлөлтөө хийхийг удаа дараа шаардаж, биечлэн уулзаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд А.Б, Б.О нараас үндсэн зээлийн төлбөр 8,202,829.08 төгрөг, зээлийн хүү 2,194,189.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,507.73 төгрөг, нийт 10,519,526.54 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс:

-ХБанк ХК-ийн 2005 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2578697 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-ХБанк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаар тушаал,

-ХБанк ХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/384 дугаар тушаал,

-2024 оны 05 сарын 03-ны өдрийн 24/168 дугаар албан тоотоор М.Хишигжаргалд олгосон “Итгэмжлэл”

-2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

-2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1450019117 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, гэрээний хавсралт,

-2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1450019117 дугаар зээлийн гэрээний нэмэлт нөхцөл,

ХБанк ХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дансны хуулга

-Хариуцагч Б.О, А.Б нарын иргэний үнэмлэхний цахим лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХБанк ХК-ийн хариуцагч А.Б, Б.О нарт холбогдуулан гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү,  нийт 10,519,526.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Алтантунгалагийн Бат-Ирээдүй, Байгалын Оюунсан нар нь Хасбанктай 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1450019117 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9,000,000.00 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Алтантунгалагийн Бат-Ирээдүйн Хасбанк дахь 5002699224 тоот дансанд 2022 оны 07 сарын 21-ний өдөр 9,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 935,260.19 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 498,922.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 694.78 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч банктай байгуулсан 1450019117 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2022 оны 11 сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. Зээлдэгч нь 2022 оны 07 сарын 21-ний өдөр банктай байгуулсан 1450019117 дугаартай Зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 11 сарын 08-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 546 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хасбанкны зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1450019117 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 8,202,829.08 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 546 хоногийн хүү болох 2,194,189.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,507.73 төгрөг, нийт 10,519,526.54 төгрөгийг А.Б, Б.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хасбанк ХК, А.Б, Б.О нарын байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1450019117 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, А.Б, Б.О нарын дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дүгээр зүйлийн 196.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт  заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлдэгч А.Б, Б.О нар нь ХБанк ХК-тай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1450019117 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж тус тус заасан байх тул ХБанк ХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

4. Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч А.Б, Б.О нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр барагдуулах талаар удаа дараа шаардсан гэж тайлбарладаг бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч А.Бд 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, хариуцагч Б.Од 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус тус гардуулж тус бүр нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгджээ. Хариуцагч А.Б, Б.О нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагч нарт шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хариуцагч А.Б, Б.О нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Б, Б.О нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 10,519,526.54 төгрөгийг гаргуулан ХБанк ХК-д олгох нь зүйтэй байна.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,262.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б, Б.О нараас 183,262.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид ХБанк ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Б, Б.О нараас 10,519,526.44 (арван сая таван зуун арван есөн мянга таван зуун хорин зургаа төгрөг, зууны дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБанк ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХБанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,262.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б, Б.О нараас 183,262.42 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБанк ХК-д олгосугай.

 

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА