| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04370/И |
| Дугаар | 182/ШШ2024/03584 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/03584
| 182/ШШ2024/03584 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, Б н овогт Э-ийн А /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Б овогт Б-ны ******* /РД:*******/-д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* миний бие Б.*******тай 2009 онд танилцаж, 2010 онд нэг гэрт орж хамтран амьдарсан. Бидний дундаас 2011 онд хүү *******, 2016 онд охин *******, 2021 онд охин ******* нар мэндэлсэн. 2021 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хүү *******, охин ******* нартаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгож байсан. 2020 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн тусдаа амьдарч байгаа бөгөөд Б.*******тай цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа бөгөөд Б.******* нь тусдаа байх хугацаандаа хүүхдүүдтэй утсаар ярихгүй, уулздаггүй юм. Иймд Б.*******аас охин *******т хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь хариуцагч Б.*******аас бага охин *******т тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацаанд хоорондоо ярилцан цаашид эвлэрч байгаа тул уг нэхэмжлэл хүсэлтээсээ татгалзаж байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, охин *******ын төрсний бүртгэлийн лавлагаа, *******ын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх хүний их эмч Б.Цогзулмаагийн тодорхойлолт зэргийг гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Б.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА