| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04373/И |
| Дугаар | 182/ШШ2024/03583 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/03583
2024 09 03 182/ШШ2024/03583
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Б овогт Г-ын ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 556 311 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ББСБ ХХК нь Г овогтой *******тай 2020.12.18-ны өдөр 4463 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023.11.12-ны өдөр 390 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5,9 хувийн хүүтэй 2000049522 тоот зээл, 2023.12.14-ний өдөр 137 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5,9 хувийн хүүтэй 2000082175 тоот зээлийг тус тус ХААН банк дахь ******* тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Г.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.06.19-ний өдрийн байдлаар:
1.z000049522 тоот зээл 2024.02.10-ны өдөр дуусч үндсэн зээлээс 122 622 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 267 378 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 220 хоногийн хүү 122 920 төгрөг, шимтгэл 0 төгрөг, хүүнд төлсөн 23 010 төгрөгийг хасаж нийт хүү 99 910 төгрөг, нийт дүн 367 288 төгрөг,
2.z000082175 тоот зээл 2024.03.13-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 137 000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 188 хоногийн хүү 50 653 төгрөг, шимтгэл 1 370 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, хүүд 50 653 төгрөг, нийт дүн 189 023 төгрөг тус тус болсон. Иймд нийт үндсэн зээлд 404 378 төгрөг, хүүд 150 563 төгрөг, шимтгэл нийлбэр 1 370 төгрөг, нийт 556 311 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.*******гийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Г.******* миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 556 311 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2020.12.18-ны өдрийн 4463 дугаартай Цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 556 311 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 340 төгрөгийн 8 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 8 670 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8 670 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох, 556 311 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 556 311 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 340 төгрөгийн 8 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 8 670 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8 670 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА