| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00394/И |
| Дугаар | 129/ШШ2024/00355 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 129/ШШ2024/00355
129/ШШ2024/00355
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Нэхэмжлэгч: ....тоотод байрлах “А ББСБ” ХК /хувийн хэргийн дугаар:...., регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн .... оршин суух, Б.Г-д холбогдох
895,253 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн CIF-11045492 тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний үндсэн төлбөрийн үлдэгдэл 469,952 төгрөг, үндсэн хүүд 425,301 төгрөг, нийт 895,253 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг “А ББСБ” ХК-ийн дансанд шилжүүлсэн байх тул нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХК нь Б.Гд холбогдуулан 895,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 895,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “А ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,037 төгрөгөөс 13,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,019 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагхолбогдох 895,253 (найман зуун ерэн таван мянга хоёр зуун тавин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “А ББСБ” ХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,037 төгрөгөөс 13,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,019 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА