| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04860/И |
| Дугаар | 182/ШШ2024/03567 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/03567
| 2024 09 03 | 182/ШШ2024/03567 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б овогт Д-н Долгормаа нь тус банктай 2016.11.11-ний өдөр ЗГ3615103270 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 623 хоногоор хугацаа хэтрүүлэн 13 916 467.66 төгрөгийн зээлийн үлдэгдэл өр төлбөртэй байна. Д.Д-г банкнаас идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдоогүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Б тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээр амьдардаггүй нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.31-ний өдрийн 102/ШЗ2024/15096 тоот шүүгчийн захирамжаар тогтоогдож байгаа тул *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй *******г эрэн сурвалжлуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Эрэн сурвалжлуулах хэргийн шүүх хуралд нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,******* банк ХК болон ******* нарын байгуулсан 2016.11.11-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Картын цалингийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт, хүү тооцооллын хүснэгт, 2023.05.25-ны өдрийн 2061 дугаар эрэн сурвалжлалтыг зохион байгуулж байгаа тухай Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн танилцуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 182/ШШ2022/00752 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.31-ний өдрийн 102/ШЗ2024/15096 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Д.Д-г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* банк ХК нь Ч төв байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Д оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 13 916 467 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх ******* банк ХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2016.11.11-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Картын цалингийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт, хүү тооцооллын хүснэгт, 2023.05.25-ны өдрийн 2061 дугаар эрэн сурвалжлалтыг зохион байгуулж байгаа тухай Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн танилцуулга зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Зээл авах үедээ ******* банк ХК болон ******* нарын хооронд байгуулсан 2016.11.11-ний өдрийн ЗГ3615103270 дугаартай Зээл болон барьцааны гэрээ болон картын цалингийн зээл хүсэгчийн өргөдлийн маягтад тусгагдсан Б тоот хаягт хариуцагч ******* нь оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.31-ний өдрийн 102/ШЗ2024/15096 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******гийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Б овогт Д-ийн Д /РД: /-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Д.Д-г эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* банк ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч утас: /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА