Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 129/ШШ2024/00357

 

 

 

 

 

 

                                                                                       129/ШШ2024/00357

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: ......хаягт байрлах, “Ж” ХХК /хувийн хэргийн дугаар:...., регистрийн дугаар:..../-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн .... оршин суух Ө.М /ИБД:..../-д холбогдох

6,479,108 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ө.Мэс тооцоо нийлсэн актаар баталгаажсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэгт төлөгдөх 4,468,350 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги болох 2,010,758 төгрөг, нийт 6,479,108 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ө.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө.М миний бие нь Ж ХХК-ийн нэхэмжилсэн 6,479,108 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ж” ХХК хариуцагч Ө.Мд холбогдуулан 6,479,108 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 6,479,108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ө.М нь “Ж” ХХК-ийн нэхэмжилсэн 6,479,108 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,616 төгрөгөөс 59,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 59,308 төгрөг, хариуцагч Ө.Мэс 59,308 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХКолгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжилсэн 6,479,108 (зургаан сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,616 төгрөгөөс 59,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 59,308 төгрөг, хариуцагч Ө.Мэс 59,308 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ө.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ЭЛБЭГЗАЯА