Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03523

 

    

 

 

 

 

 

 

 

2024 08 30 182/ШШ2024/03523

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С өөрийн байранд байрлах, ******* ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 20 дугаар гудамж, 436 тоот хаягт оршин суух, И овогт Б-ы О /РД:*******/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 48 197 874.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2019.12.12-ны өдөр ЗГ/ВСС191210053-3 тоот Зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалтаар бичил бизнесийн зээл авсан. Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019.12.12-ны өдөр ЗБ-ВСС191210053-3-1,2 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан...Зээлдэгч ******* нь ... зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкыг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч *******д холбогдуулан...үндсэн зээл 25 942 491.13 төгрөг, үндсэн хүү 20 654 552.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 586 830.73 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг, нийт 48 197 874.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******ийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд 48 197 874.76 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие ******* ******* банк ХК-иас нэхэмжилсэн 48 197 874.76 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон, энэ асуудлаар маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2019.12.12-ны өдрийн ЗГ/BCC191210053-3 дугаартай Зээлийн гэрээ, 2019.12.12-ны өдрийн ЗГ/BCC191210053-3-1-2 дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүсэлт, зээл хүүгийн тооцоолол, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч *******д холбогдуулан, гэрээний үүргийн гүйцэтгэлд 48 197 874.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 48 197 874.76 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 939.37 төгрөгийн 199 469.685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 199 469.685 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 199 469.685 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 48 197 874.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 48 197 874.76 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 939.37 төгрөгийн 199 469.685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 199 469.685 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 199 469.685 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА