Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/03481

 

 

 

 

 

 

 

 

2024 08 27

182/ШШ2024/03481

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч  тоот хаягт оршин суух, С  овогт С-н ******* /РД:*******/-гийн хүсэлттэй,

 

Улсад ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие анх 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн оёдлын ангид элсэн 1985.06.30-нд төгсөөд ******* районы ******* захиалга засварын үйлдвэрийн оёдлын 4 дүгээр тасагт ******* хуваарилагдан очоод 1992.11.06-ныг хүртэл тасралтгүй ажилласан. Ингээд 1992.11.09-нөөс эхлээд торгон савхины ******* ХК-д ******* томилогдон 1993.08.01-нийг хүртэл мөн тасралтгүй ажилласан юм. Үүнээс хойш хувиараа болон өөр байгууллагад ажилласан. Мөн бие өвдөж өвчний групп тогтоолгож байсан.

Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд миний дээрх хугацааны ажилласан жил тодорхойгүй болсон учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Хөдөлмөрийн дэвтрийг Нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуулиас сургууль төгсөхөд нээж өгсөн. ******* засвар захиалгын үйлдвэрт ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас шүүлгээд олдохгүй байна. Хамт ажиллаж байсан оёдолчин *******, ******* нар намайг сайн мэдэж гэрчилж байгаа. Надад өөр хувийн баримтууд болох шагнал урамшууллын баримтууд нэг их байхгүй, их залуу бай сан учир тэгж шагнуулж байгаагүй. Би өмнө нь ямар нэгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаагүй. Харин өвчний групп тогтоолгон тэтгэвэр авч байсан, 55 нас хүрээд энэ тэтгэвэр зогсоогдсон. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр 2 хүүхдэдээ тогтоолгож авч байсан. Одоо хүүхдүүд 18 нас хүрсэн учир зогсоогдсон. Надад хэрэгт өгснөөс өөр баримтууд олдохгүй байна. Иймд дээрх баримтуудаар миний 1985.06.30-наас 1992.11.06-ныг хүртэл ******* захиалга засварын үйлдвэрт *******, 1992.11.09-нөөс 1993.08.01-нийг хүртэл хугацаанд торгон савхины ******* ХК-д ******* тус тус тасралтгүй ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, С.*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтууд, С.*******гийн 1992.11.06-нд ******* компанид гаргасан өргөдөл, иргэн *******, ******* нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрэл зургууд зэргийг гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2024.08.12-ны өдрийн 13509 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.08.14-ний өдрийн 4/10058 тоот албан бичгээр ирүүлсэн С.*******гийн хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд болох 34, 735 дугаартай Төрөгсдийг бүртгэх анкет, 066 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А, 7 дугаартай Хаягийн хуудас, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21, садан төрлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2024.08.14-ний өдрийн 02/794 тоот лавлагаагаар ирүүлсэн Торгон савхины ******* компанийн ерөнхий захирлын 1992.11.09-ний өдрийн 187 тоот Ажилд авах, ажилд шилжүүлж ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай, 1993.07.27-ны өдрийн 102 тоот Ажилд шилжүүлэн томилох, ээлжийн амралт, чөлөө олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024.08.15-ны өдрийн 03/1709 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, гэрч *******, ******* нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд ...үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд С.******* нь өөрийн улсад ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй нь тогтоогдож байх тул шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч С.******* нь 1985.06.30-наас 1992.11.06-ныг хүртэл ******* захиалга засварын үйлдвэрт *******, 1992.11.06-наас 1993.08.01-нийг хүртэл хугацаанд Торгон савхины ******* компанид ******* тус тус ажиллаж байсан байна.

Дээрх үйл баримт нь С.*******д Улаанбаатар хот дахь Нийтийн аж ахуй үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1985.06.30-нд нээж олгосон ******* тоот хөдөлмөрийн дэвтэрт ...1985.06.28. Улаанбаатар хотын ******* захиалга засварын үйлдвэрийн ажлын хувцасны 2-р тасагт ******* томилж ажиллуулав. ******* захиалга засварын үйлдвэрийн даргын 1985.07.01-ний өдрийн 157 тоот тушаалаар...,Тус үйлдвэрийн ажлын хувцасны тасгийн оёдолчны ажлаас чөлөөлж, оёдлын 4-р тасагт ******* шилжүүлэн томилов. ******* захиалга засварын үйлдвэрийн даргын 1986.01.04-ний өдрийн 04 тоот тушаалаар...,1992.11.06. Өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж... ******* компанийн мэдэлд шилжүүлэв. 1992.11.09. Өөрийнх нь хүсэлтийн дагуу оёдлын тасагт ******* авч ажиллуулав. Торгон савхины ******* компанийн ерөнхий захирлын 1992.11.09-ний өдрийн 187 тоот ташаал. 1993.08.01. Хөдөө орон нутагт шилжих болсон учир өөрийн хүсэлтийн дагуу оёдлын тасгийн оёдолчны ажлаас чөлөөлөв. Торгон савхины ******* компанийн ерөнхий захирлын 1993.07.27-ны өдрийн 102 тоот тушаалаар... гэж бүртгэж бичсэн байдал,

Торгон савхины ******* компанийн ерөнхий захирлын 1992.11.09-ний өдрийн 187 тоот Ажилд авах, ажилд шилжүүлж ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...С-ын *******г 1992.11.09-нөөс оёдлын тасагт *******...авч ажиллуулсугай... гэсэн, 1993.07.27-ны өдрийн 102 тоот Ажилд шилжүүлэн томилох, ээлжийн амралт, чөлөө олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Хөдөө орон нутагт байгаа хөгшин эхийгээ асрах шаардлагатай болсон учир Сосоржавын *******г оёдлын тасгийн оёдолчны үүрэгт ажлаас 1993.08.01-нээс тасалбар болгон чөлөөлсүгэй... гэсэн, 735 дугаартай Төрөгсдийг бүртгэх анкет-д ...эх Сосоржавын *******...ажиллаж байгаа газрын нэр: 19-р хороолол, ******* захиалгын тасагт оёдолчин... гэж, 066 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А баримтад ...Сосоржав. *******...ажилладаг байгууллага: ******* захиалга, 4-р тасаг, ажилд орсон. 1985...эрхэлдэг ажил: оёдолчин... гэж тус тус бичигдсэн, гэрч *******, ******* нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, гэрэл зургууд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

3.Иймд С.*******г 1985.06.30-наас 1992.11.06-ныг хүртэл ******* захиалга засварын үйлдвэрт *******, 1992.11.06-наас 1993.08.01-нийг хүртэл хугацаанд Торгон савхины ******* компанид ******* тус тус ажиллаж ажилласныг тогтоож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан С овогт С-ын *******г /РД:*******/-г 1985.06.30-наас 1992.11.06-ныг хүртэл Улаанбаатар хотын ******* захиалга засварын үйлдвэрт *******, 1992.11.06-наас 1993.08.01-нийг хүртэл хугацаанд Торгон савхины ******* компанид ******* тус тус ажиллаж байсныг буюу улсад нийт 08 жил 01 сар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА