Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 129/ШШ2024/00359

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00359

   

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын Ц багт оршин суух Б овогт Б.Гийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Б.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1964 онд төрсөн. 3 дугаар ангиа төгсөөд цааш нь үргэлжлүүлэн суралцаагүй. 1980 оны 01-р сарын 01-ний өдрөөс А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд Сүү тосны заводод ажилд орж ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдах хүртлээ буюу 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албаа хааж ирээд үргэлжлүүлэн нэгдэлдээ Сүү тосны заводдоо нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан. Миний энэ ажиллаж байсан байдлыг нотлох баримт нь А аймгийн Архивын тасгаас шүүлгээд гарахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага нь улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир өндөр настаны эвэр тогтоолгох зорилготой улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Б.Г миний А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн Сүү тосны заводод ажилчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

- Хүсэлт гаргагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 онд А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд Сүү тосны Заводод ажилд орж хугацаат цэргийн албанд татагдах хүртлээ ажилласан. Би 1984 онд цэргийн албан татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Сүү тосны заводод нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан. Миний энэ ажиллаж байсан байдлыг нотлох баримт нь А аймгийн Архивын тасгаас гарахгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний А аймгийн Ц сумын ажилчнаар 1980 оны 01 дүгээр Социализмын зам нэгдлийн сүү тосны заводод сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 550 тоот тодорхойлолт,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 548 тоот тодорхойлолт,

-А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар тодорхойлолт,

-Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4142 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,

-Ц сумын Социализмын зам нэгдлийн Сүү тосны тосны заводын ажилчдын цалингийн тооцоо /15 хуудас/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.                                                      

            3. Хүсэлт гаргагч Б.Гийн хүсэлтээр Ш.Доржсүрэнгээс авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/512 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

 

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 549 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 маягт,

 

-Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 24-ний 02/642 дугаар албан бичгээр ирүүлсэн 03-05/3625 дугаар лавлагаа, өрхийн хуудас маягт,

 

-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 02-ны 08/344 дугаар “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

 

-Б.Гийн цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Б.Гийн А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн Сүү, тосны заводад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилчнаар, А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Б.Г нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн Сүү, тосны заводад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилчнаар, А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

          - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт Ц сумын Социализмын зам нэгдлийн 1980-1984, 1987-1991 онуудын баримтыг шүүн үзэхэд Б.Гт холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн 550 тоот тодорхойлолт,

 

          -А аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тус архивын сан хөмрөгт Ц сумын өмч хувьчлалын 1993 оны баримтыг шүүн үзэхэд Б.Гт холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн 548 тоот тодорхойлолт,

 

          -А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Г нь Бүрд багийн сургуулийн 3 дугаар ангийг 1975 онд төгсөн сургуулиас завсардаж, цаашид үргэлжлүүлэн суралцаагүй нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн 58 дугаар тодорхойлолт,

 

-Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Б.Г нь БХЯ-ны сайдын 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар А аймгаас 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид  алба хааж, мөн БЦЕГ-ын даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 367 тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 556877 дугаар цэргийн батлахтай халагдсан” гэсэн 142 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,

          - Ц сумын Социализмын зам нэгдлийн Сүү, тосны заводын ажилчдын цалингийн тооцооны баримтад:

  • 1980.08.25, 2 дугаар хэсэг гэсэн бичилттэй хуудаст: ....Б.Г, 2600, 66, 17
  • 2 дугаар хэсэг бичилттэй хуудаст: ...Б.Г, 2630, 60, 06
  • Ц сумын Сүү тосны 1981 оны 08 дугаар сард хөлс гаргасан тооцоо 1981.08.25 гэсэн бичилттэй хуудаст: ...ажилчин Б.Г, тосны цалин: тоо 2550, 341 төгрөг, 93 мөнгө,
  • Ц сумын Сүү тосны 1981 оны 09 дүгээр сарын 15, хоногийн хөлс, 1981.09.25 гэсэн бичилттэй хуудаст: ...ажилчин Б.Г, тосны цалин: тоо 75, 11 төгрөг, 39 мөнгө,
  • Ц Социализмын зам нэгдэл, цалингийн тооцоо, 1983 он: Б.Г, сарын цалин 48 төгрөг,
  • Ц сумын Социализмын зам нэгдлийн Цөцгийн тосны ажилчдын 9 дүгээр сарын хөлсний тооцоо,1983.10.25: Б.Г, хийсэн хэмжээ:1200, бүгд тосны хөлс:214 төг, 20 мөнгө,
  • Ц сумын Социализмын зам нэгдлийн Цөцгийн тосны ажилчдын 07 дугаар сарын хөлсний тооцоо,1984.07.30: Б.Г, хийсэн хэмжээ: 2000, бүгд тосны хөлс: 357 төгрөг,
  • Ц сумын Социализмын зам нэгдлийн Цөцгийн тосны ажилчдын 06 дугаар сарын хөлсний тооцоо,1984.06.30: Б.Г, хийсэн хэмжээ: 2000, бүгд тосны хөлс: 357 төгрөг,
  • Ц сумын Сүү тосны завод, 1990.09.30 гэсэн бичилттэй хуудаст: 3.Б.Г, тос цохигчид олгох хөлс: 107 төгрөг, 10 мөнгө
  • Ц сумын Социализмын зам нэгдэл, 1990.12 сар гэсэн бичилттэй хуудаст: 10. Б.Г, хушин дүнз: тоо 40, хөлс 150 төгрөг,
  • Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, Ц сумын Социализмын зам нэгдлийн Сүү тосны заводын ажилчид, 1990.06.27 :2. Б.Г, тос цохигчид олгох хөлс:267 төгрөг, 75 мөнгө,
  • Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, Ц сумын Социализмын зам нэгдлийн Тосны ажилчдын хөлс, 1991.08.31: 4. Б.Г, тос цохигчид олгох хөлс:428 төгрөг,
  • Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, Ц сумын Социализмын зам нэгдлийн Тосны ажилчдын хөлс, 1991.08.31: 4. Б.Г, тос цохигчид олгох хөлс:428 төгрөг,
  • Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, Ц сумын Социализмын зам нэгдлийн Тосны ажилчдын хөлс, 1991.08.31: 9. Б.Г,
  • Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, Ц сумын Социализмын зам нэгдлийн Тосны ажилчдын хөлс, 1984.10.10: 4. Б.Г, 410 төгрөг, 87 мөнгө

          - А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Тус газрын архиваас Б.Г ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно” гэсэн 01/512 дугаар албан бичиг,

          - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгүүлсэн “А аймаг, Ц сум, Б.Г, малчин” гэсэн ХААТР-1,

          -Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 24-ний 02/642 дугаар албан бичгээр ирүүлсэн “..1989 он А аймаг, Ц сум, Хөдөөд, өрхийн тэргүүлэгч Б.Г, эрхэлдэг ажил: тууварчин, тоолсон: 1989.01.06...” гэсэн 03-05/3625 дугаар лавлагаа, өрхийн хуудас маягт,

-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Г нь БХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар А аймгаас 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, мөн БЦЕГ-ын даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 367 тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 556877 дугаар цэргийн батлахтай халагдсан” гэсэн 08/344 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,

-Б.Гийн цэргийн албанд тэнцэгчдийн анкетад “...Базарсад Б.Г, 1981 оноос нэгдэлд Сүү тосны заводад ажилчнаар ажилласан ...” гэсэн

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Ш.Д-ийн: “Би 16 наснаасаа эхлээд А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн Бүрд бригадад тугалчнаар ажиллаж эхэлсэн ба 1993 он хүртэл ажилласан тус нэгдэлд ажиллаж байсан. Б.Г нь 1987 онд цэргээс ирж, 1987 оны 10 дугаар сараас 1992 он хүртэл надтай хамт үхэр харж байсан. Би үхэр суурийн ахлагч, Б.Г нь туслах үхэрчин байсан. Б.Г нь цэрэгт явахаасаа өмнө А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн Бүрд бригадын төв заводод ажиллаж байсан. Би хэдэн он гэдгийг санахгүй байна, ямар ч байсан цэрэгт явтлаа ажилласан. А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн Бүрд бригадын төв заводод Б.Г нэртэй өөр хүн ажиллаж байгаагүй. А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн дарга Төмөрбаатар, Бүрд бригадын дарга Дашдэндэв гэж хүн байсан. Б.Г нь Бүрд бригадад бага анги төгссөн, цаашаа сураагүй” гэх мэдүүлэг, гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

            3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

           4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                               

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Б.Гийн А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдлийн Сүү, тосны заводад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилчнаар, А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЭЛБЭГЗАЯА