Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/03480

 

 

 

 

 

 

 

 

2024 08 27

182/ШШ2024/03480

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух Б  овогт Ц-ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч байранд байрлах ******* ******* ХК /РД:*******/-д холбогдох,

ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож гүйцэтгэх захирлын 2024.01.04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин, түүнтэй адилтгах орлоготой тэнцэх хэмжээний нөхөн олговорт 33 085247 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түмэнхүслэн.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.*******аас нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.******* нь 2013.03.29-ний өдрөөс хойш ******* ******* ХК-д тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. 2024.01.04-ний өдөр тус *******ны гүйцэтгэх захирлын Б/17 тоот тушаалаар ажлаас нь халсан бөгөөд үндэслэл нь ажлын байран дээр ажлын цагаар дартс тоглоом тоглосон, гүйцэтгэх захирлын, ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэх талаар тавьсан шаардлагыг эс зөвшөөрөх байдлаар маргалдаж өөрийн үйлдлийг зөвтгөсөн үйлдэл гаргасан нь ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4.1.9, 5.1.1, 5.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5 гэсэн заалтуудыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн.

Нэхэмжлэгч нь тайлбарлахдаа, тухайн өдөр буюу 2024.01.04-ний өдөр 15 цагийн үед удаан суусан тул биеийн чилээгээ гаргах зорилгоор 204 тоот өрөөнд орж дартсын самбарт сум шидэж, хэлтсийн ажилтнуудтай ажлын талаар яриа өрнүүлэн зогсож байхад 3 минут орчмын дараа миний гарнаас хэн нэгэн чанга атгаж барьж авсанэргээд хартал *******ны гүйцэтгэх захирал байсанзахирал юу хийж байгаа юм бэ гэж асуусан. Би нурууныхаа чилээг гаргах гээд гэж хариултал бугуйн цагаа хараад цаг хэд болж байгааг мэдэж байна уу. Ажлын цагаар ажлаа хий гэхэд нь би ойлголоо гээд самбарт зоогдсон нэг сумаа аваад 203 тоот өрөөнд ороод ажлаа хийж байсан. Ажлын ширээн дээр байсан өдрийн хоолны саваа хогийн саванд хаях гээд явж байх үед 204 тоот өрөөнөөс гүйцэтгэх захирал буцаад гарч ирж байхад таарсан миний хажуугаар өнгөрч явснаа гэнэт эргэж хараад наад самбараа миний өрөөнд оруулж аваачиж тавиарай, за юу чи гэж хэлсэн. Тус самбар нь миний хувийн самбар байсан учраас захирал, энэ миний хувийн самбар шүү дээ гэж хэлэхэд захирал наад самбараа аваад яваарай чи гэж хэлсэн гэдэг юм. Ингээд тэр өдрөө нэхэмжлэгчийг ажлаас нь халах тушаалыг гардуулж өгсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэх захиралтай ямар нэгэн байдлаар маргаан хийгээгүй, ажил үүргээ гүйцэтгэх талаар захирлын шаардлагыг эсэргүүцсэн, биелүүлээгүй үйлдэл гаргаагүй. Гэтэл бодит явдлыг гуйвуулаад тушаалд зөрчил гаргасан мэтээр дурдсан нь үндэслэлгүй. Тухайн тушаалын хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан эсэхийн аль үндэслэлээр ажлаас халаад байгаа нь тодорхойгүй. Уг тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5, 8.1.2-д заасныг баримталсан бөгөөд журмын 8.1.2-т 8.1.1-д зааснаас бусад *******ны төв болон Улаанбаатар хотын нэгжийн ажилтанд шаардлагатай тохиолдолд орон нутгийн нэгжийн ажилтны асуудлыг Хүний нөөц хариуцсан газар, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд саналаа тусган тушаалын төслийг боловсруулж гүйцэтгэх захирлын тушаалыг баталгаажуулах гэх заалт байна. Гэтэл Хүний нөөц хариуцсан газраас ямар нэгэн санал тусгаагүй, санал аваагүй. Хүний нөөцийн газраас санал аваагүйгээр шууд гүйцэтгэх захирал тухайн болсон үйл явдлаас шалтгаалаад ажлаас халах шийдвэрийг гаргасан байдаг.

Мөн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.23, 15.2.35-д заасныг баримталсан бөгөөд 15.2.23-т ажилтан ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 11 төрлийн зөрчлийг гаргасан, үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй гэсэн заалт байдаг. Ёс зүйн дүрмийн 5.1.4-5.6.9-д заасан заалтаас ажил олгогч нь 5.1.1, 5.2.4 гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж баримталсан. Уг заалтууд нь ажлын байранд олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсэх зэргээр биеэ зүй зохисгүй авч явах гэсэн зөрчлүүд байгаа. Ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзнэ гэж заасан. Гэтэл тухайн өдөр нэхэмжлэгч дартс тоглосон, энэ үед гүйцэтгэх захирал орж ирээд ажлаа хий гэхэд нь 203 тоот өрөө рүү орсон, буцаад хог хаях гээд коридорт захиралтайгаа таарсан, гүйцэтгэх захирал ажлаа хий гэхэд нь за ойлголоо гэсэн, самбараа миний өрөөнд оруулаарай гэхэд нь уучлаарай захирал аа энэ миний самбар гэж хэлсэн нь хамт олны дунд хэрүүл маргаан үүсгээд байгаа үйлдэл мөн үү, биш үү. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.4-д заасан хамт олон, харилцагчтай хүндэтгэлгүй харилцах гэх заалтыг тушаалын үндэслэсэн. Энэ үйл явдлаас харахад хамт олонтойгоо ямар нэгэн харилцаа үүссэн зүйлгүй, гүйцэтгэх захирал, ажилтан 2-ын хооронд л хэдхэн секундийн харилцааны асуудал байдаг.

Гэтэл хамт олон харилцагчтай хүндэтгэлгүй харьцах үйлдэл нэхэмжлэгч гаргаагүй, ийм ёс зүйн зөрчил гаргаагүй. Гэтэл ажлын байр, хамт олны дунд хэрүүл маргаан үүсгэх зэргээр биеэ зохисгүй авч явсан, хамт олон, харилцагчтай хүндэтгэлгүй харьцах үйлдэл гаргасан гэж үзээд байгаа нь огт үндэслэлгүй.

Хариуцагч 2020.01.05-ны өдрийн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.23, 7.4.34 гэх заалтыг тушаалд баримталсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7.4-т ажилтан дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг үндэслээд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалт байдаг. Энэ гэрээ нь 2020 оны гэрээ бөгөөд мөрдөгдөж байгаа журам нь гэрээний дараах хугацааных юм. Хэрвээ ноцтой зөрчил гаргасан гэж үзээд 2020 оны Хөдөлмөрийн гэрээний заалтыг баримталж ажлаас халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг үндэслэх ёстой. Гэтэл 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасныг баримталсан. Тэгэхээр хүчин төгөлдөр гэрээний нөхцөлөөр нэхэмжлэгчийг халсан эсэх нь ойлгомжгүй.

Хөдөлмөрийн гэрээний 2 заалтыг баримталсан байдаг. ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэмд агуулгаараа давхцаж байгаа 2 заалт байдаг. Ажилтны ёс зүйн дүрмийн 7.4.23-т ажлын байранд цахим болон бүх төрлийн таавар, бооцоот мөрийтэй тоглоом тоглохыг хориглоно гэж заасан. Ц.*******ыг ажлын байран дээр цахим тоглоом, бүх төрлийн таавар болон бооцоот мөрийтэй тоглоом тоглосон уу, дартс шидсэн үйлдэл нь бооцоот тоглоом мөн үү, хэрэв бооцоо тавьсан, мөрийтэй тоглосон гэж байгаа бол Ц.*******тай хамт тоглосон хүн байх ёстой. Ц.******* өөрөө өөртэйгөө мөрий тавьж бооцоо тавих ямар ч боломжгүй. Ингэж үзсэн бол хамт тоглосон хүмүүс байх ёстой, тэдэнд нь яагаад хариуцлага хүлээлгээгүй юм бэ. Хамтарч бусадтай мөрийтэй тоглож байсан бол ёс зүйн дүрэм зөрчсөн, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх байх.

Иймээс Ц.*******ын үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарахгүй. Ёс зүйн дүрмийн 7.4.34-т ёс зүйн дүрмийн заалтуудыг дурдаад, эдгээрт заасан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй байхыг заасан. 1 удаагийн дартс тоглосон үйлдэл нь удаа дараа мөн үү.

Мөн хамт олон, харилцагчтай хүндэтгэлгүй харьцсан зүйл нэхэмжлэгчид байхгүй. Гүйцэтгэх захирлын тавьсан хууль ёсны ямар шаардлагыг зөрчсөн бэ, энэ нь ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой шаардлага байх ёстой, зүй ёсны шаардлага байсан уу. ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэмд заасны дагуу ажилтны ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг шалгаж тогтооно. Харилцагч үйлчлэгчээс ирсэн гомдол ирвэл хариуцсан ажилтан, Хүний нөөцийн газар нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтооно. Шалгагдаж тогтоогдсон үйл баримт дээр магадгүй ёс зүйн зөрчил нь ноцтой зөрчил байвал гүйцэтгэх захирал нь Хүний нөөцийн газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэж арга хэмжээ авах процесс байгаа. Гэтэл гүйцэтгэх захирал нь бие дааж нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргалаа гэж өөрийн үзэмжээр тогтоогоод ажлаас хальж байгаа нь хувийн ямар нэгэн шалтгаан байсныг үгүйсгэхгүй.

Хууль зүйн хувьд тушаал нь сахилгын зөрчлөөр халаад байгаа юм уу, ноцтой зөрчлөөр халаад байгаа юм уу ойлгомжгүй. Ноцтой зөрчлөөр халж байгаа юм уу гэхээр тухайн заалтууд нь шаардлага хангаагүй. Нэг ажилтны гаргасан үйлдэл нь тухайн зөрчлүүдийг гаргаагүй, ёс зүйн зөрчил гаргаагүй, тэр нь өөрөө ноцтой зөрчил болохгүй байхад хүчээр ёс зүйн зөрчил гаргасан болгоод байна. Ажил олгогчийн 2024.01.04-ний өдрийн Б/17 тоот тушаал нь бодит байдалд болон хуульд нийцээгүй шийдвэр гарсан учраас уг тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Зээлийн газрын Иргэдийн *******ны зээлийн судалгааны хэлтсийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2024 оны 08 сарын байдлаар 33 085 247 төгрөг гаргуулах ажилгүй байсан хугацаанд төлөгдөх ёстой байсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгал дээр нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг 2024.01.04-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/17 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Чөлөөлсөн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д заасан ноцтой зөрчлийг гаргасан үзэж байгаа. Ноцтой зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 7.4.23, 7.4.34 гэсэн заалтууд байгаа бөгөөд 7.4.34-т ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.4-т заасныг зөрчсөн гэдэг агуулгатай.

Нэхэмжлэгчийн тайлбарласнаар дартс тоглож байсан болохоор ажлаас халчихсан юм шиг тайлбарлаж байна. Дартс тоглосон гэхээс илүүтэйгээр тухайн хүний удирдах удирдуулах ёс, хамт олноо хүндэтгэх асуудал чухал яригдах ёстой. Гүйцэтгэх захирал тухайн ажилтнуудын байрладаг 2 дугаар байранд явж байхад нь ажилтнууд гүйцэтгэх захирал явж байна шүү гээд бүгд ажлаа цэгцэлж байхад нэхэмжлэгч үл тоосон, 204 тоот өрөөнд дартс шидээд тоглож байсан байна. Энэ нь тухайн хүний бусдыг хүндэтгэх ёс зүй байсан уу гэдэг нь ойлгомжгүй. Хамт олон гэдэгт гүйцэтгэх захирлыг ойлгохгүй, хамт өрөөнд байсан хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээгүй гэж яриад байна. Гүйцэтгэх захирал нь ******* *******ны л ажилтан, хамт олон юм. Энэ агуулгын хүрээнд бие биеэ хүндэтгээгүй, үүнд нь шаардлага тавьсан. Ажлын цагийн үеэр дартс тоглож байх үед нь яагаад тоглож байгаа талаарх нь асуухад би биеийнхээ чилээг гаргаж байна гэж хариулж байгаа нь хэр зохимжтой вэ. Нэг мэргэжилтэн нөгөөдөө хандаад юу хийж байгаа юм бэ гэж асуугаагүй, компанийг удирдаж байгаа, удирдлагын албан тушаалтан орж ирэхэд биеийнхээ чилээг гаргаж байна гэж хэлсэн нь ёс зүйн хувьд хэрхэн байсан гэдгийг харуулсан бөгөөд ажлаас чөлөөлөх уг тушаал гарсан. Түүнээс биш тухайн үед ийм хандлага гаргачихаад уучлалт гуйсан бол уг тушаал гарахгүй байсан. Уг өрөөнд 8-9 ажилтан байсан, хамт олны дунд гүйцэтгэх захирлынхаа өөдөөс хэгжүүрхсэн өнгө аястай харилцсан, үл тоосон нь хамт олон дунд хүндэтгэлгүй хандсан байдал үүсгэсэн. Энэ байдал нь Хөдөлмөрийн гэрээний 7.4.34, Ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.4-т заасныг зөрчсөн. Мөн хоолныхоо савыг хаях гээд коридорт байхад нь гүйцэтгэх захирал самбараа миний өрөөнд аваачаад тавиад тоглоорой гэж хэлсэн гэж байна. Нэхэмжлэгч зүй ёсоор уучлалт гуйсан байсан бол гүйцэтгэх захирлаас хэзээ ч тийм үг гарахгүй. ******* *******ны өрөө бүрт дартс тоглоом байдаг. Гүйцэтгэх захирлаас тавьдаг шаардлага нь ажлын цагаар ажлаа хийх, ажлын бус цагаар дартсаа тоглох, ажлаа хийх нь тухайн хүний асуудал юм. Хүний дургүй хүргэсэн, удирдах, удирдуулах зарчмыг үл тоосон хандлага нь үг болон биеийн хэлэмжийн байдлаар илэрч байсан учир гүйцэтгэх захирал шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.34-т заасан удаа дараа зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байна. Удаа дараа гэдэг агуулга теллерийн системийн ажилтан гэдэг агуулгаас хойш удаа дараа гэдэг агуулга байгаа. Харин энэ ёс зүйн зөрчилтэй холбоотой юу, ёс зүйн дүрэмтэй холбоотой бол зөрчсөн гэдэг үгээр таслал байгаа нь агуулгын хүрээ дуусаж байгаа.

Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь 2020 онд байгуулсан гэрээ юм. Энэ агуулгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- заасан агуулга байгаа хэдий ч шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т энэ заалт хэвээр байгаа.

Иймд ажлын байран дээр, ажлын цагаар дартс тоглож, ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4.1.9-д Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдах ажилтны хууль тогтоомжид нийцсэн шийдвэр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх мөн 5.1.1-д Ажлын байр, олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсгэх зэргээр биеэ зүй зохисгүй авч явах..., 5.2.4-т Хамт олон, харилцагчтай хүндэтгэлгүй харилцах... гэсэн ажилтанд хориглож заасан хэм хэмжээг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5-д Ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэснийг зөрчиж тус тус ёс зүйн зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн гэрээний 7.4.34, 7.4.23-д заасан зөрчлүүдийг үйлдсэн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын 2024.01.04-ний өдрийн Б/17 тоот тушаал хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.01.04-ний өдрийн Б/17 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, 2020.01.09-ний өдрийн 2629 тоот Ц.******* болон ******* ******* ХК-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх төрийн мэдээллийн сангийн лавлагаа, тус байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024.2.09-ний өдрийн 1 тоот тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024.03.11-ний өдрийн 24/24 тоот тэмдэглэл, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-ийн 5-21, 39/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-ийн 26-27, 31/, хариуцагч байгууллагын захирлын 2023.04.12-ны өдрийн А/176 тоот Банкны эрх зүйн баримт бичгийг батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, ******* ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019.04.22-ны өдрийн 41 тоот ******* *******ны Ёс дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоол, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм, 2629 тоот Хөдөлмөрийн гэрээ, ******* ******* ХК-ийн захирлын 2024.01.04-ний өдрийн Б/7 тоот тушаал, 204 тоот өрөөний гэрэл зургууд / хх-ийн 48-73, 76, 104-105/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2024.07.01-ний өдрийн 11689 дугаартай захирамжийн дагуу, хариуцагч байгууллагын 2024.07.26-ны өдрийн н-10/167 тоот албан бичгээр ирүүлсэн Ц.*******ын цалингийн дэлгэрэнгүй лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 85-86/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

ؿ тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.******* гч байгууллагад богдуулан, гүйцэтгэх захирлын 2024.01.04-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Иргэдийн *******ны зээлийн судалгааны хэлтсийн зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 11 335 076 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 33 085 247 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаас нэхэмжлэлийн, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 29 456 788 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай шаардлагуудыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, намайг захирлын Б/17 тоот тушаалаар ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4.1.9, 5.1.1, 5.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.4.23, 7.4.34 болон Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5-д заасныг зөрчиж ажлын байранд, ажлын цагаар дартс тоглосон, гүйцэтгэх захирлын тавьсан шаардлагыг эс зөвшөөрч, өөрийн үйлдлийг зөвтгөж марган ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн, уг тушаал хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад ажилтны эрх ашгийг хохироосон, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасныг зөрчсөн гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага нь үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ, ажилтан Ц.******* 2024.014.04-ний өдөр ажлын цагаар ажлын байранд тоглож байсан, улмаар гүйцэтгэх захирлаас тавьсан шаардлагыг эс зөвшөөрч өөрийгөө зөвтгөж маргасан үйлдэл гаргасан нь ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4.1.9, 5.1.1, 5.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5-т заасныг зөрчин Хөдөлмөрийн гэрээний Хөдөлмөрийн гэрээний 7.4.34, 7.4.23-д заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, Б/17 тоот тушаал хууль зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Нэхэмжлэгч Ц.******* нь ******* ******* ХК-д 2013 оноос эхлэн ажилласан бөгөөд Иргэдийн *******ны зээлийн судалгааны хэлтсийн зээлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 204.01.04-ний өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Энэ нь тодорхойлох хэсэгт дурдсан ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.01.04-ний өдрийн Б/17 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, 2020.01.09-ний өдрийн 2629 тоот Ц.******* болон ******* ******* ХК-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

3.2.Ажил олгогч байгууллагын гүйцэтгэх захирлын дээрх Б/17 тоот тушаалаар Ц.*******ыг ажлаас чөлөөлөхдөө 2024.01.04-ний өдөр ажлын байран дээр ажлын цагаар дартс тоглож байсан бөгөөд гүйцэтгэх захирлын зүгээс ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэх талаар тавьсан эс зөвшөөрөх байдлаар өөрийн үйлдлийг зөвтгөж, маргалдсан үйлдэл нь ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4.1.9, 5.1.1, 5.2.4, Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.2.5-д заасныг тус тус зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4., Хөдөлмөрийн гэрээ-ний 7.4.23, 7.4.34, Хөдөлмөрийн дотоод журам-ын 15.2.23, 15.2.35 дахь заалтуудыг үндэслэжээ.

3.3.Ц.******* болон ******* ******* ХК-ийн хооронд байгуулсан 2020.01.09-ний өдрийн 2629 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 7.4-т Ажилтан дараахь ноцтой зөрчлүүд гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд:.. 7.4.23. ажлын байранд цахим болон бүх төрлийн таавар, бооцоот, мөрийтэй тоглоом тоглох..., 7.4.34. ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн ... 5.2.4...-д заасан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй... гэж тус тус заасан байна.

3.4.Мөн тус байгууллагын ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4.1.9-д Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдах ажилтны хууль тогтоомжид нийцсэн шийдвэр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, 5.1.1-д Ажлын байр, олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсгэх зэргээр биеэ зүй зохисгүй авч явах..., 5.2.4-т Хамт олон, харилцагчтай хүндэтгэлгүй харилцах... гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5-д Ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, 15.2.23-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг жилд 2 ба түүнээс дээш удаа гаргасан, 15.2.35-д Ажилтан ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн...5.2.4...-ийг зөрчсөн... гэж тус тус зохицуулсан байна.

3.5.Дээрхээс үзэхэд ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон 2629 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 7.4.23, 7.4.34 дэх заалт, ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 5.2.4 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцон заажээ.

3.6.Зохигчдын тайлбаруудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.******* нь 2024.01.04-ний өдөр 15 цагийн орчимд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ганцаараа ******* ******* ХК-ийн төв оффисын 204 тоот өрөөнд орж дартс /спорт тоглоом/-ын самбарт түүний сумыг шидэн тоглож байсан тухай үйл баримт нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

4.Талуудын хооронд байгуулсан 2020.01.09-ний өдрийн 2629 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 3.1.1-д зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд 2021.07.02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор талууд хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж зааснаар талууд харилцан тохиролцон дээрх 2629 тоот Хөдөлмөрийн гэрээ-г үргэлжлүүлсэн буюу талуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд уг гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан байна.

 

5.Хэргийн баримтуудаас үзэхэд, Ц.******* нь 2024.01.04-ний өдөр 15 цагийн орчимд ажлын байранд буюу ******* ******* ХК-ийн төв оффисын 204 тоот өрөөнд орж дартс /спорт тоглоом/ тоглосон үйлдэл гаргасан, мөн нэхэмжлэгчийн тайлбараар, ...нурууныхаа чилээг гаргах гээд..., ...энэ миний хувийн самбар шүү дээ... гэх зэргээр гүйцэтгэх захирлын асуултад хариулж хэлсэн байдал нь талуудын хооронд байгуулагдсан 2629 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 7.4.23-т заасан ажлын байранд цахим болон бүх төрлийн таавар, бооцоот, мөрийтэй тоглоом тоглох гэсэн зөрчлийг үйлдсэн гэж үзэх, мөн 7.4.34-т заасан ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 5.2.4 дэх заалтыг удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй буюу хамт олон, харилцагчтай хүндэтгэлгүй харилцсан гэх ёс зүйн зөрчлийг гаргасан гэж үзэх, тодруулбал, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажлын цагаар, ажлын байранд ашиг олох зорилгоор таавар, бооцоот, мөрийтэй тоглоомыг байнгын шинжтэй, бусадтай хамтран тоглосон гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

6.Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын Б/17 тоот тушаалд нэхэмжлэгч Ц.*******ыг ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4.1.9-д заасан удирдах, удирдуулах зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдах ажилтны хууль тогтоомжид нийцсэн шийдвэр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, 5.1.1-д заасан ажлын байр, олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсгэх зэргээр биеэ зүй зохисгүй авч явах Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5-д заасан ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүргээ зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутган дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4.1.9, 5.1.1, Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.2.5-д заасныг зөрчсөн гэх үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4.-т заасан болон талуудын байгуулсан 2629 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 7.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарахгүй байгаагийн дээр энэ талаар шалгаж тогтоосон баримтгүй байна.

Тодруулбал, ******* *******ны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 6.3-д Ажилтны ёс зүйн зөрчил гаргасан тухай асуудлыг байгууллага, хамт олон, хувь хүний өргөдөл, гомдол, санал, мэдээллийг үндэслэн авч хэлэлцэнэ гэж, 6.6-д Зөрчлийн талаарх өргөдөл гомдлыг Харилцагчийн үйлчилгээ, хүний нөөц, Дотоод хяналт, шалгалт болон Комплеансын үйл ажиллагаа хариуцсан нэгж тус тс хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх дартс тоглож байсан үйлдэлд гүйцэтгэх захирлын зүгээс ажлын цагт ажил үүргээ гүйцэтгэх талаар тавьсан шаардлагыг үл зөвшөөрч, өөрийн үйлдлийг зөвтгөж маргалдсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн талаарх үйл баримтуудыг шалгаж тогтоосон, нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

7.Дээрх нэхэмжлэгч Ц.*******ын 204 тоот өрөөнд дартс тоглосон үйлдлийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, тухайн байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, эрх ашгийг нь зөрчсөн, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүйн дээр ажилтанд ажил олгогчоос оногдуулах сахилгын шийтгэл нь түүний гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх шаардлагатай юм.

 

8.Иймд нэхэмжлэгч Ц.*******ыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын Б/17 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

9.Хэрэгт авагдсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагч талаас гаргасан цалингийн тодорхойлолт, лавлагаа зэргийг үндэслэн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 4 135 655 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан 2024.01.04-нөөс 2024.08.20-ныг хүртэл ажлын 151 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 195 078 төгрөгөөр тооцон нийт 29 456 788 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

10.Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлыг 2024.01.04-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан боловч энэ нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагын үндэслэл бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул ажил олгогчийн уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй юм.

 

11.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос холбогдох шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

12.Нэхэмжлэгч Ц.*******аас 2024.02.02-ны өдөр ******* ******* ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, тус *******ны гүйцэтгэх захирлын 2024.01.04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа томилуулах, ажилгүй байсан цалин, түүнтэй адилтгах орлоготой тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчоос шаардах тухай гомдлыг гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос уг гомдлыг хэлэлцэн ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцоогүй талаар дурдан шийдвэрлэж, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024.02.09-ний өдрийн 1 тоот тэмдэглэлийг үйлдсэн байна.

Үүний дараа нэхэмжлэгч нь 1 тоот тэмдэглэлтэй 2024.02.14-ний өдөр танилцаж, 2024.02.27-нд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд дээрх шаардлага бүхий гомдлыг гаргасан бөгөөд уг хорооноос гомдлыг хянан хэлэлцэж ажил олгогч тал болон ажилтан нар эвлэрэх боломжгүй гэж тайлбарлан харилцан тохиролцоогүй гэж үзэн хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгон шийдвэрлэж, 2024.03.11-ний өдөр 24/24 тоот тэмдэглэлийг гаргаж, хөдөлмөрийн гэрээний талуудад 2024.03.14-ний өдөр хүлээлгэн өгчээ.

Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.,154.6.-д заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан байна.

 

13.Ц.******* 2024.03.26-ны өдөр шүүхэд гүйцэтгэх захирлын 2024.01.04-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Иргэдийн *******ны зээлийн судалгааны хэлтсийн зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 11 335 076 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах шаардлага бүхий гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8.-д Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5.-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш эсхүл 154.7.-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

 

14.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, ажилтан Ц.******* нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах шинж бүхий ноцтой зөрчлийг үйлдсэн гэж үндэслэл тогтоогдохгүй байх тул ажил олгогч байгууллагын гүйцэтгэх захирлын Б/17 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасантай нийцээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Иргэдийн *******ны зээлийн судалгааны хэлтсийн зээлийн мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгон, нэхэмжлэлийг ханган, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлыг 2024.01.04-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 3 628 459 төгрөг гаргуулах гэсэн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

15.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 396 908 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

И лийн 115 дугаар зүйлий 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлий 160.1.1.- удирдлага болгон

 

:

 

1.պ н 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.- нэхэмжлэгч Ц.*******ыг урьд эрхэлж байсан ******* ******* ХК-ийн Иргэдийн *******ны зээлийн судалгааны хэлтсийн зээлийн мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29 456 788 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлээс, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлыг 2024.01.04-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 3 628 459 төгрөг гаргуулах гэсэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасныг баримтлан дээрх цалин хөлстэй тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ц.*******ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 396 908 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4.И лийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ .