Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 129/ШШ2024/00360

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00360

   

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн ....гэх газар оршин суух Х овогт Ж.Аы хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ж.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж.А миний бие 1968 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэврийг тогтоолгох нас болоод байна. Би 1982 оны 3-р сарын 12-ны өдрөөс 1992 оны 03-р сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Т сангийн аж ахуйд малчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ  бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Тэтгэвэрт орох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандан ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Би 1976 онд А аймгийн Т сангийн аж ахуйд сургуульд ороод 1978 онд сургуулиас гараад дахин сургуульд суугаагүй аав ээжтэйгээ мал маллаж байгаад А аймгийн Т сангийн аж ахуйд 1982 оны 3 сарын 12-ны өдрөөс төрсөн аав Жигмэднямын туслах малчин /төлчнөөр/ ажиллаж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа билээ. Архивын лавлагаа, сонинд нийтлэгдэж байсан баримт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн А аймгийн Төвшрүүлэх ангийн аж ахуйд 1982 оны 07-р сарын 10-ны өдрөөс 1986 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1988 оны 08-р сарын 26-ны өдрөөс 1992 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

- Хүсэлт гаргагч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1982 оноос эхлэн аавтайгаа хамт мал маллаж эхэлсэн. 1984 оноос өөрөө албан ёсоор тусдаа мал авч малласан. Ингээд улсад 1995 он хүртэл мал малласан. 1990 оны эхээр хувьчлал эхэлж байсан. Үүнээс хойш хувийн малаа маллаж байна. Би 1986 онд цэргийн албанд татагдаж, 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Учир нь манай гэр шатаж байсан юм. Тэгэхэд шатаж устсан байх. Иймд миний А аймгийн Т сангийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ... Би 1982 онд сургуулиас гараад аавыгаа дагаж мал маллаж байсан. Гэхдээ 1984 оноос эхлэн өөрийн биеэр мал маллаж эхэлсэн юм. Би шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа багасгаж байна. Албан ёсоор би 1984 оноос эхлэн мал малласан гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11350 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,

-А аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тодорхойлолт,

-Ан үнэн сонины хуудас,

-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 590 дугаар тодорхойлолт,

-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 588 дугаар тодорхойлолт,

-БНМАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Т сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Малчдын гэрээг дүгнэсэн тухай” 16 дугаар тушаал, тушаалын хавсралт,

-БНМАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Т сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Малчдын гэрээ түрээс дүгнэсэн тухай” 17 дугаар тушаал, тушаалын хавсралт,

-БНМАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Т сангийн аж ахуйн 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар “Сангийн аж ахуйн албан хаагчид, ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, тушаалын хавсралт,

-БНМАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Т сангийн аж ахуйн даргын 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 145 дугаар “Түр ажилчин томилох тухай” тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

            3. Хүсэлт гаргагчийн Ж.Аы хүсэлтээр С.Бямбаа, Д.Надал нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны 588 дугаар ХААТР-1 маягт,

  - Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/580 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

 

-Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03-05/3947 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Ж.Аы А аймгийн Т сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэ

2. Хүсэлт гаргагч Ж.А нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Т сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Ж.А БХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/309 дугаар тушаалаар А аймгаас 1986 оны 06 дугаар сарын 15-ны  өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6044474 дугаар цэргийн батлахтай халагдсан” гэсэн 11350 дугаар лавлагаа,

          -Ан үнэн сонины 589 дүгээр хуудаст “...1989.03.06 Даваа №18(3994) ...Мөн сумын аварга малчин Жигжидням, хүү Ж.Аы хамт 717 эр төлөг маллаж, төлөг бүрийг 37 кг-д хүргэхээр гэрээтэй ажиллаж байна...” гэсэн,

 

          - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт Т сангийн аж ахуйн 1982-1983, 1985-1986 онуудын материалыг шүүн  үзэхэд Ж        игмэднямын Ж.Ад холбогдох материал гаргаагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн 590 дугаар тодорхойлолт,

          - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт Т сангийн аж ахуйн 1988-1990 онуудын баримтыг шүүн  үзэхэд Ж.Ад холбогдох баримт гаргаагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн 588 дугаар тодорхойлолт,

-БНМАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Т сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Малчдын гэрээ түрээс дүгнэсэн тухай” 17 дугаар тушаал, тушаалын хавсралтад “...2.Эрдэнэтолгойн хэсгийн малчдын гэрээний шагналд 36,559 төгрөг олгож үнээ 1, хонь нэгийг зарлага болгох /2 дугаар хавсралтаар/, 2 дугаар хавсралт, Гэрээгээр ажиллагсдын үр дүн, ...30. Ж.А, олгох шагнал 350,000 төгрөг...” гэсэн,

-БНМАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Т сангийн аж ахуйн 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар “Сангийн аж ахуйн албан хаагчид, ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, тушаалын хавсралтад “...1.Монгол Улсын өмч хувьчлах хуулийн дагуу тус сангийн аж ахуйн зохион байгуулалт нь компани хэлбэрт шилжиж Эрдэнэтолгой, Мандах, Бага хангай зэрэг бие даасан компаниуд болж задарсан тул Сангийн аж ахуйд ажиллаж байсан албан хаагчид, малчдыг үүрэгт ажлаас нь 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Эрдэнэтолгой, Бага Хангай, Мандах зэрэг компаниудын мэдэлд шилжүүлсүгэй./Ажилчдын албан тушаал нэрсийг 1,2, 3 дугаар хавсралтаар хийж хавсаргав/  2. Шинээр дэвтэр нээлгэх хүмүүс /тушаалтай/: 5. Жигжиднямын Ж.А ...” гэсэн,

-БНМАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Т сангийн аж ахуйн даргын 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 145 дугаар “Түр ажилчин томилох тухай” тушаалд “...Мал сүргийг эрүүлжүүлэх бруцелёз өвчний шинжилгээг хийх тухай тушаах нь: 1. Б.Мэндсайхан, Ч.Цог-Эрдэнэ, М.Магсар, Ж.А, Ч.Болд, Цогт-Очир, Ц.Ганзориг, Б.Өлзийсайхан, Ц.Бямбаа, Б.Энхтайван нарыг 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 11 хүнд цалинг хийснээр нь олгохыг төвлөрсөн нягтлан бодох ангид зөвшөөрсүгэй...” гэсэн,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч С.Б-ийн “Би А аймгийн Т сангийн аж ахуйд 1965 оноос эхлэн 1992 он хүртэл, нэгдэл хувьчлагдаж Багахангай компани болоход тус компанид 1995 он хүртэл тус тус жолоочоор ажиллаж байсан. Ж.А нь сургуульд бараг сураагүй, гэрээ санаад байна гээд аав нь сургуулиас нь гаргаад авчихсан байсан. Ж.Аы аав А аймгийн Т сангийн аж ахуйн хонин суурийн ахлагч Жигмэдням гэж хүн байсан. Жигмэдням гуай хүүгээ туслах малчнаар авна гээд туслах малчин авдаггүй байсан. Манай ахынх Жигмэдням гуайнхтай ойр байдаг байсан. 1981 юм уу 1982 он байх  Жигмэдням гуай хүүгээ хонин суурийн туслах малчнаар Сангийн аж ахуйд авчихсан гэж яригдаж байсан. Жигмэдням гуайнх А аймгийн Төвшрүүлэх сумын Бог бригадын Дэлийн ар, Бор толгой, Хаалга толгой гэх газруудаар нутаглаж, хонин сууриа маллаж байсан. Ж.А нь А аймгийн Т сангийн аж ахуйд 1992 он хүртэл, нэгдэл хувьчлагдаж Багахангай ХК-д болоход тус компанид 1995 он хүртэл ажилласан” гэх,

- Гэрч Д.Н-ын: “Би А аймгийн Т сангийн аж ахуйд 1976 оноос эхлэн хувьчлагдах хүртэл, нэгдэл хувьчлагдаж Мандах компани болохоос эхлэн тэтгэвэрт гартлаа ажилласан. Би хонин суурийн ахлагч байсан. Би Ж.Аы аав ээжийг сайн мэднэ. Ж.А нь 1986 онд цэрэгт яваад 1988 онд цэргээс ирж байсан санагдаж байна. Цэргээс ирээд л өөрийн нэр дээр мал авсан байх. Цэрэгт явахаас өмнө бол насанд хүрээгүй гээд нэр дээр нь мал өгөхгүй шүү дээ. Ж.А нь А аймгийн Т сангийн аж ахуйн хонин суурийн ахлагч байсан. Ж.А нь Дэлийн хоолой гэх газар хонин сууриа малладаг байсан. Би А аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр гэх газар хонин суурь маллаж байсан. Ж.А нь Сангийн аж ахуй тартал ажилласан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

            3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан БНМАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Т сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Малчдын гэрээг дүгнэсэн тухай” 16 дугаар тушаал, тушаалын хавсралтын бичвэр харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

           5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                               

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Харчуу овогА аймгийн Т сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА