Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03461

 

    

 

 

 

 

 

 

 

2024 08 22 182/ШШ2024/03461

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С  тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, М  овогт Д-н ******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 678 066.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.******* нь 2022.01.18-ны өдөр ******* ******* ББСБ ХХК-тай 2201-1164 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 999 900 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй зээлийг ******* интернэшнл ХХК-иас GT NEO-2 маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 20-ны өдөр 118 000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2024.01.18-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал, зээлдэгч Д.******* нь 2022 оны 2-12 дугаар саруудад, 2023 оны 1-6, 8, 12 дугаар сар хүртэл нийт 1 459 647.34 төгрөгийн үндсэн төлөлт, 827 859.37 төгрөгийн хүүгийн төлөлт, 4 656.45 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн. 2024.06.04-ний өдрийн байдлаар зээлдэгч Д.******* үндсэн зээлийн үлдэгдэл 540 252.66 төгрөг, хүүгийн төлбөр 105 153.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17 160.37 төгрөг нийт 662 566.78 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Түүнчлэн, зээлийн гэрээний 4.2.14-д зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөний улмаас зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол нотариатын зардлыг зээлдэгч нөхөн төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчээс гаргасан нотариатын зардал 15 500 төгрөгийг Д.******* нөхөн төлөх ёстой. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна. Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг төлөх үүрэгтэй.

Иймд Д.*******ас 2022.01.18-ны өдөр байгуулсан 2201-1164 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 540 252.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 105 153.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17 160.37 төгрөг, Нотариатын зардал 15 500 төгрөг, нийт 678 066.78 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Отгонбямбын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 678 066.78 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2022.01.18-ны өдрийн 22011164 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэх, Хур системийн лавлагааны маягт, зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан, 678 066.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 678 066.78 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 823.60 төгрөгийн 10 411.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 10 411.8 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10 411.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох, 678 066.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 678 066.78 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 823.60 төгрөгийн 10 411.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 10 411.8 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10 411.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА