Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 0391

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Б.Бүжинлхам   

Хохирогч Б.Ц-

Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-т холбогдох эрүүгийн 1725003520185 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон овгийн Ч-ийн Б-, Монгол Улсын иргэн, **  оны ** сарын **-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: хх*********/

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын урд станцын харуулын байранд согтуугаар Б.Ц-ын далан тус газарт шилээр зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Б.Ц-ын “2017 оны 10 дугаар сарын 28-ны орой А- гэдэг найз залуугийнхаа гэрт байж байсан. Тэгээд А-ын найзууд болох хоёр Б- ирээд бид дөрөв гэрт нь байсан. Тэгээд байж байтал Б- гэх залуу орж ирээд намайг янхан гэж дуудсан. Улмаар эрэгтэй Б-, А- нартай хэрүүл маргаан үүсгэсэн. Хамгийн сүүлд гэрийн гадаа А-тай маргалдаж байхаар нь явж очоод та нар найз нөхөд байж яагаад маргалдаад байгаа юм бэ болиоч гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд гартаа атгасан байсан шилээрээ миний зүүн мөр рүү зоосон. Тухайн үед шилээр хатгуулсан гэж мэдээгүй намайг цохих шиг болсон. Тэгээд шууд байшинд ороод харсан чинь мөр хэсгээс цус гоожиж байсан. Тэгээд эмнэлэгт очиж цээжиндээ хоёр оёо тавиулсан. Тухайн үед Б- архи согтууруулах ундаандаа согтчихоод бид нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан. Эхлээд эрэгтэй Б-тай маргалдсан, дараа нь А-тай маргалдсан. Би А-тай маргалдаад байхаар нь салгах гэж очоод мөррүүгээ шилээр зүсүүлсэн. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/

 

2.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 926 дугаартай дүгнэлтийн “Б.Ц-ын биед нуруунд зүүн даланд шарх үүсчээ. Дээрхи гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн заавры 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-р хуудас /

 

3.Гэрч Д.Б-ын “Б- үлдсэн нэг шилтэй 0.75 литрийн архийг задлаад Б-, А-, Б- гурав талыг нь уугаад байж байтал Б-, Ц- хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж байсан. Тэгтэл Б- Ц-ыг янхан гэж хэлээд Ц- босч ирээд Б-ийг алгадсан. А- бид хоёр тэр хоёрыг салгаад тайвшруулаад суулгасан. Үлдсэн архийг Б- тойруулаад Ц-д өгтөл Ц- уурлаад аягатай архийг нь цохиж унагасан. Б- уурлаад гэр дотор байсан зурагтыг шидсэн. Тэгээд би А-ын гэрээс гараад Согоот баг 6-12 дугаар байранд байдаг Өлзийтэй уулзаад иртэл А-ыг гэрийн цонхны шил хагарсан гэр дотор нь А-, Б-, Б- гурав байж байсан. Би Ц- хаашаа явсан юм бэ гэж А-аас асуутал Б- Ц-ыг хутгалсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/

 

4.Шүүгдэгч Ч.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би тухайн үед нилээн согтолттой байсан болохоор сайн санахгүй байна. Хэрэг болсны маргааш өглөө нь А-, Б- бид 3 эрүүлжүүлэх байранд сэрсэн. Тэгээд А-аас юу болсон талаар асуухад “чи Ц-ын нуруу руу шилээр зүссэн юм шиг байна лээ “ гэж хэлсэн. Дэлгүүрээс хоёр шил архи аваад 22 цагийн үед А-ын гэрт очсон. Очиход А- Ц- хоёр ойр зуурын юм яриад сууж байсан. Өмнө нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд нэг архиа задлаад ууж байтал Бажаргал орж ирсэн. Тэгээд Ц-ыг таньдаггүй байсан болохоор танилцъя гэсэн чинь “чам шиг архичин пиздатай танилцахгүй” гэхээр нь зүгээр байгаарай янхан минь гэсэн чинь босч ирээд намайг алгадсан. Хоорондоо түр тар хийж байгаад больцгоосон. Тэгээд үлдсэн архиа хувааж уусан. Ц- гэх охиноос уучлалт гуйсан. Тэгээд түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/ болон ял шийтгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Б- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиргчид 350 000 төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч Б.Ц- мэдүүлэхдээ “Хохирол нийт 700 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 350 000 төгрөгийг авсан. Одоо 350 000 төгрөгөө авах хүсэлтэй байна. Өөр ярих зүйл байхгүй” гэв.  

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын урд станцын харуулын байранд согтуугаар Б.Ц-ын далан тус газарт шилээр зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Ц-ын мэдүүлэг, шүүх шинжилгээний 926 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

                   Хохирогч Б.Ц- нь эмчигээний зардал 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Б- 350 000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч нь гэм хорын хохирлын нэхэмжлэлтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх боломжгүй байна. Иймд хохирогч Б.Ц- нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигонхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-т 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих  ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Ц- нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС