| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00403/И |
| Дугаар | 129/ШШ2024/00361 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 129/ШШ2024/00361
129/ШШ2024/00361
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Нэхэмжлэгч: .....тоотод оршин суух Г овогт Ц.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн ......тоотод оршин суух Ц овогт М.Б /ИБД:..../-д холбогдох
6,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагч М.Баас гурилын үнийн үлдэгдэл 6,600,000 төгрөгийг Ц.Бөд гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлага 6,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Бийн данс руу хийсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь М.Бд холбогдуулан 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгөөс 60,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 60,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бөд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бд холбогдох 6,600,000 (зургаан сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ц.Б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгөөс 60,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 60,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА